Тэмдэглэл: Олон улсын уран бүтээлчдийн өдөрт веган оройн зоог барьсан нь

-Олон хүнтэй уулзаж, олон ном уншиж явлаа. Харин төгс гэрээрсэн хүн гэж дуулсангүй. Гэхдээ төгс гэгээрсэн хүн бидний л адил юм байна. Тэр хайрын чухлыг мэддэг юм байна...гэж “Хайр бол цорын ганц шийдэл нь” номыг уншсан сэтгэгдлээ идэрмэг эр илэрхийллээ.
Энэ бол Олон улсын уран бүтээлчдийн өдөр, бас сая дурдсан “Хайр бол цорын ганц шийдэл нь” номын нээлтийн арга хэмжээ. МУАЖ А.Долгор, МУСГЗ Ш.Гүрбазараас эхлээд олон хүндэт уран бүтээлчид ирсэн байх юм.
Дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг төгс гэгээрсэн Их Багш Чин Хай жил бүр Олон улсын уран бүтээлчдийн өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Түүний дэлхий нийтэд уриалж буй “Хайр хамгийн чухал шүү”, “Өнөөгийн дэлхий ертөнцийг аврах цорын ганц арга зам бол хайр юм” гэсэн үзэл санаа хаа сайгүй хэрэгтэй байгаа. Энэ өдөр Монголын урлаг соёлын салбарын шилдэг 200 гаруй нэртэй уран бүтээлчид уригдсан олон улсын уран бүтээлчдийн баярын өдрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа “Хайр цорын ганц шийдэл нь” уриан дор Их Эзэн Чингис хааны музейн их өргөөнд боллоо.

Баярын өдрийн олон улсын уран бүтээлчдийн баярын өдрийн шилдэг урлагийн тоглолтыг Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Дуурийн театр, Монгол улсын консерватур зэрэг мэргэжлийн урлагийн байгуллагын уран бүтээлчид хамтран толилуулав.
Их Багш Чин Хай өөрөө ч уран бүтээлч хүн юм. Өдөрлөгт хүрэлцэн ирэхэд танхимын нэгдүгээр давхарт түүний зурсан импрессионист хэлбэрийн гэмээр бүтээлүүдийг үзэсгэлэн болгон дэлгэжээ. Дандаа хайрын бас сайн сайхны, хүн өөрөө өөрийнхөө дотоод мөн чанарын тухай эгэн эргэцүүлсэн санаатай болохыг тайлбарлагч эмэгтэй ярьж байна.
Мөн Их Багш Чин Хайн дэнлүүн болоод чулуун бүтээлүүд ч энд байлаа. Мэдээж эл өдөр нээлтэээ хийж буй “Хайр бол цорын ганц шийдэл нь” ном.
“Ковид-19” цар тахал дэлхийг нөмөрсөн, түгшүүрийн дохиотой өдрүүдэд Их Багш Чин Хай энэ номоо бичиж, ертөнц дахины улам бүр гулссаар буй эвгүй, харанхуй дүр зургаас татан гаргах гарцыг хайр хэмээн тодорхойлж, эл бүтээлээрээ өөрийн олон дагагчдад, бясалгагчдад хийгээд ер өрөөл бусад бүх хүмүүст мессеж илгээжээ.

Уран бүтээлчид зоос мөнгө, ашиг хонжооны төлөө бус, өөрийнхөө дотоод сэтгэлийг уудалж, тэндэх бяцхан “хүн”-тэйгээ ярилцаж бүтээл туурвидаг. Хүн төрөлхтнийг гай гамшиг руу, харанхуй руу, мөхөл рүү, хүчирхийлэл рүү, мунхаглал руу уриалан дууддаг урлаг, уран бүтээл гэж байхгүй. Тэр ч утгаар уран бүтээлчид үргэлж сайн сайхныг авчрагч, хүрээлэн болоод хүртэж буй бүгддээ аз жаргал түгээдэг хүмүүс юм. Энэ ч утгаар “Хайр цорын ганц шийдэл нь” номын нээлтийг Олон улсын уран бүтээлчдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулжээ.
Хүндэтгэлийн тоглолт болсны дараа зочдыг веган зоогт урьсан юм.
Ер цавын цаанаа Их Багш Чин Хай багш элдэв шашинд, “изм”-д олон нийтийг уриалсангүй, ухуулсангүй. Хайрыг л чухалчилсан. Харин амьтны амь хорооно гэдэг хайр бус, хайрын онхи эсрэг. Зөвхөн амьтны амь хороож, тэднээр хооллох, ундлах, өмсөх зүүхийн хэрээр дэлхийн дулаарал үлэмж нэмэгдэж, гай барцад тохиож байгааг тэр ярьдаг. Тийм ч учраас амьтны амь таслахыг эсрэг, тэднийг буй байдлаар нь хайрлан энхрийлэхийг зөвлөдөг байна. Иймд Их Багш Чин Хайн үзэл онолыг ойлгож, дагасан хүмүүс бүгд ургамлаар хооллоно. Амьтны зовлонгоос үүдсэн юу бүхнийг өөрийн ахуй хэрэглээ болгохоос татгалзана.
Өөрөөр хэлбэл уригдсан бүх уран бүтээлчиддээ тусгайлан зориулсан ХАЙР ЦОРЫН ГАНЦ ШИЙДЭЛ гэдэг нэртэй веган бэнто хоол, болон веган амттан, веган фингэр фүүдс дарс, эх орондоо тарьсан ногоо, жимсний шүүсийг тусгайлан зориулжээ.
Нөгөөтээгүүр зочдын гарын бэлэг гээд энэхүү арга хэмжээний бүрдэл хэсгүүд бүгд ВЕГАН байснаараа энэхүү арга хэмжээний ХАЙР ЦОРЫН ГАНЦ ШИЙДЭЛ НЬ уриа, агуулгын тайлал болов.
Зочдыг дайлсан веган бэнтоны хувьд:
Японоос гаралтай Бенто хоол нь соёл болтлоо хөгжсөн бөгөөд өдгөө азийн орнуудад ихээхэн түгээмэл болжээ.
Өнөөдрийн супер веган бентоны хувьд мэдээж веган гэдгээрээ онцгой.
Веган бэнто нь:
1. Уурагны цуглуулга
Веган тахиа, веган загас, веган стейк, веган гахай, айсберг салат, розмарин
2. Ногооны цуглуулга
Амтат төмс, цэцэгт байцаа, ягаан сонгины чанамал, бичил ногоо, жигнэсэн брусель байцаа, амталсан сармисны шанзтай төмсний бөөрөнцөг, веган түрс, утлагат дүпү, веган хиам, ногоон вандуй
3. Үр тарианы цуглуулга
3 төрлийн ногооны бууз, веган чийз крем хушгаар амталсан хар будаа болон күньва будааны холимог, гүнждийн үр
4. Амттаны цуглуулга гэсэн хэсэгт 1.Ургамлын сүүгээр зуурч хушны самар, хулууны үр, анар жимсээр чимэглэсэн брауни 2. Кешью самрын кремээр амталсан инжир жимс, бөөрөлзгөнө
5. Веган чанасан өндөг гэсэн бүрдлээс бүрдсэн тансаг зэрэглэлийн бэнто юм.
Мөн эх орныхоо хөрсөнд ургасан луувангийн шүүс, ургамлын ховор жорын цай, алхоколгүй дарс зэргээр дайлсан нь газрын шим, эх дэлхийн шим болсон эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй бүхнийг сонгосон нь онцлогтой юм байна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярлалаа. Дэлхий маань амар амгалан байг.
Бид хайраа хамаг амьтдыг хамруулан тэлвээс бид амгалан амьдрана. "Нуур амгалан бол Нугас амгалан"