Нийгэм мэдээ

Оршин суугчийн гомдлыг "Цонхоор чинь өдөрт 30 минут нар тусна" гээд хаажээ

Баянгол дүүргийн 18 дугаар хороо шинэ эрүүл мэндийн төвийн баруун талд баригдаж буй хоёр барилга ойр тойрны оршин суугчдын эрхийг зөрчсөөр буй. Арваад давхар орон сууцны барилга үүнээс хоёр метр зайд төлөвлөсөн эмнэлэг, үйлчилгээний эл хоёр барилгыг хавийн оршин суугчид эсэргүүцэх хэд хэдэн шалтгаан буй.

Баригдаж буй эдгээр барилга ар талынхаа 83Б, урд талын 82 дугаар байрнаас 2-3 метрийн зайд төлөвлөсөн. Урд талынх нь орон сууцны зориулалттай барилгын зүүн талынх суурин дор төвийн магистрал шугам байдаг. Анх сууриа цутгаж байхад нь засмал зам цөмөрч дулааны шугамнууд гэмтэж тухайн үед иргэд жагсаж, холбогдох албаныхан ирж ажиллаж байжээ. Гэсэн хэдий ч зөвшөөрлийг олгосон иргэд маш их гайхдаг. Зам цөмөрч, дулааны шугам гулзайгаад эвдэрчихсэн байхад тус компани "Намуун" зочид буудлын хашаанаас тросс татаж, янзалж байсан гэдэг.

Асуудал ингээд ч зогсохгүй. Эдгээр барилгыг 83Б байрны ганцхан засмал зам л тусгаарладаг бөгөөд замд нь ч мөн цууралт үүссэн. Ойролцоох хоёр байрны нарыг хааж барьсан тул нэгэн иргэн гомдол гаргаж, хуулийн байгууллагад хандсан. Гэвч шүүх гомдлыг нь хэрэгсэхгүй болгочхож. Учир нь мэргэжлийн байгууллага судалж үзээд "Танай байрны цонхоор өдөрт 30 минут нар тусна" гэсэн дүгнэлт гаргажээ.
Эдгээр барилга батлуулсан танилцуулга дээрээ ч бас мэдээллээ буруу өгсөн гэж иргэд хэлэв. Өөрөөр хэлбэл танилцуулга, рекламны зураг дээрээ хоёр барилгын байршилаа буруу харуулан зурж, тоглоомын талбай, ногоон байгууламж, автомашины зогсоолтойгоор дүрсэлжээ. Харин бодит байдал дээр энэ бүхнийг цогцлоох зай талбай байхгүй гэлээ.


Тус хоёр барилгыг "Никосервис" ХХК-ийнх гэдэг. Харин гүйцэтгэгчээр нь "Даланбогд" ХХК ажиллаж буй. Мөн "Өргөө хийц" ХХК-ийн нэр ч дуулддаг. Амьдрах хэмжээ хязгаартай багахан орчинд нь "аюул" заналхийлж буй эдгээр барилгын зөвшөөрөл, бусад холбогдох асуудлуудыг үнэн мөнийг нь олох эрлээ иргэд зогсоохгүй гэдгээ мөн нэмж хэллээ.


Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Huvitsaa ug...irged bayalgaa idea.. erhtei
Huvitsaa ug...irged bayalgaa idea.. erhtei
2023-04-15 11:34

Barij amjaagui humuus..huuli zurchij.olon Davhar..banishing.barij..suurishil..hetruulsen..kompaniin...zolios boloh uu.

Жирийн нэгэн
Жирийн нэгэн
2023-04-15 15:00

Хууль зөрчөөд барилга бариад байдаг компаниудын ард хэн юу байгаа болоод ийм хүчтэй байгааг АТГ ш�##�гамаар юм

Зочин
Зочин
2023-04-15 15:19

Ха ха 30минут дэндүү доромжилж байх шив

Уншигч
Уншигч
2023-04-15 15:27

тэмцэж байгаа хүмүүс нь муу л тэмцэж байна даа. нар харахгүй байранд амьдрах сайхан байна гэж лав байхгүй. Эрүүгийн цагдаа, АТГ газар ш�##�гах ханг�##�ттай биет баримт байгаа юм биш үү. Хэвийн орчинд амьдрах эрхийг хааж байгаа учраас хүний эрхийн комисс -т хандах хэрэгтэй. хууль зөрчөөд байхад хэн ч хэрэгсэхгүй бол адилхан хууль бус аргаар л үзэлцэх зам байна даа

Зочин
Зочин
2023-04-15 15:35

Анхний зураг нь 4,5н давхар л бсан. Зөвшөөрлөө авангуутаа л короногийн үеэр олон давхар болгоод орхиж байгаад энэ жил дахин хөдлөж эхэлсэн. Эрхийг нь өгсөн хүмүүсийг илчлэх хэрэгтэй. Ер нь одоо эрх дархийг нь хэн өгөөд бна хууль ёсний дагуу юу гэдгийг л сэтгүүлч нар минь иргэдэд мэдээлэл болгож өгч байв�##� авилг�##�чид илрэнэ. Хажуу т�##�ых нь “Намуун” зочид бууд�##�д дандаа хятадууд бууд�##�даг мэдээж хятад эзэнтэй байж таараа.

иргэн
иргэн
2023-04-16 17:51

Баригдаад нилээн дуусах тийш хандахад нь хэдэн баганыг нь дэлбэлчихээчдээ чацага царайла�##� �##�га болох бхдаа

Зочин
Зочин
2023-04-25 09:24

Нэг т�##�ыг барьсан ш�##� худ�##� мэдээлэлд итгэхээ больцгооно уу.
Энэ сайт хүртэл сэтгүүл зүйн ёс зүйтэй баймаар юм

Холбоотой мэдээ

Back to top button