Нийгэм мэдээ
Сэлэнгэ аймагт долоон настай хүүхдүүд айлын байшин шатаажээ

Бага насны гурван хүүхэд гал тавьж байшин шатаасан хэрэг гарсан байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 15:55 цагт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хоёрдугаар багт "Байшин шатаж байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Сайхан сумын иргэн "Ч"-ийн эзэмшлийн хүн амьдардаггүй байшинд тус суманд оршин суудаг долоон настай гурван хүүхэд гал тавьсныг тогтоожээ. Үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүүхдүүдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 настай хүүхдүүд гал ноцоож тогложээ.Эцэг эх та бүхэн анхаарлаа хандуулна уу
Цуврал алуурчид ингэж л эхэлдэг юмдаа ирээдүйн рецедив ялтан хадааснууд