УИХ-ын чуулганыг нэг дороос: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 66 гишүүний саналаар баталлаа

Үндсэн хуулийн өөрчлөлт буюу,
- Парламентын гишүүдийн тоог 126 болгож нэмэх
- Тэдний 78-г тойргоос, 48-г жагсаалтаас сонгодог болох эсэхийг өнөөдөр УИХ эцэслэн шийдлээ.
- Хуралдааны явцыг нэг дороос унших боломжтой.
15.10 цаг, Үндсэн хуулийн өөрчлөлтийг 91.2 хувийн саналаар баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлгүүлгийг хийлээ.
Улмаар санал хураалтад 68 гишүүн оролцсоны 62 гишүүн дэмжиж, 91.2 хувийн саналаар баталжээ.
Санал хураалтад Ц.Даваасүрэн, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал, Д.Цогтбаатар нар дэмжээгүй кноп дарсан байна.
Гэвч тэд “эмчийн өрөөнд тариа хийлгээд эзгүй байсан. дэмжээгүй санал дараагүй. Тиймээс дэмжсэн саналаар бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлт илэрхийлжээ.
Тиймээс 68 гишүүний 66 нь ҮХӨ-ийг дэмжсэн санал өгсөн байна.
Ингэснээр, ирэх 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, парламент 126 гишүүнтэй ажиллахаар боллоо.
13.50 цаг, Д.Цогтбаатар: Тогтолцооны өөрчлөлт хэмээн ярьж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Галт тэрэг нэгэнтээ хөдөлсөн. 126 гишүүн их байна гэдгийг иргэд ярьж байна. Хэрэв 126 гишүүнтэй явж байхдаа эргээд гишүүдийн тоог буулгахаар шийдсэн бол 76-гаас бус жагсаалтын 50-аасаа хасах хэрэгтэй гэж байна. Гишүүдийн тоог нэмж байгаа бол гарах зардлыг огтоос нэмж болохгүй гэдгийг иргэд захилаа. Гишүүдийн тоог нэмснээр зардал хэрхэн өөрчлөгдөх талаарх судалгаа бий юу.
Би дүүргийн сонгогчдоороо бахархаж байна. ҮХӨ-ийг ярьж байхдаа тогтолцооны өөрчлөлт хэмээн ярьж байгаа. Гэвч энэ бол тогтолцооны өөрчлөлт биш. Манай улс 1992 онд тогтолцооны асуудлаа шийдсэн. Парламентын засаглалтай байна гэж. Засгийн газрын хэмжээ томорсноос биш улс төрийн тогтолцоо огтоос өөрчлөгдөөгүй. Ерөнхийлөгчийн эсвэл хаант засаглал руу шилжээгүй тул тогтолцооны өөрчлөлт хэмээн ярих нь байгаа онохгүй байна. Сонгуулийн тогтолцоо гэдгийг тодотгох хэрэгтэй. Сонгогчид ч үүнийг хэлсэн" хэмээлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн, "Одоогийн өөрчлөлтөө найман жилийн дараа дүгнээд өөрчлөх боломж бий юу" хэмээн асуусан юм.
Түүний дээрх хоёр асуултад УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа. Тэрбээр "Гишүүдийн тоо нэмэгдсэнээр зардалд ямар өөрчлөлт гарах талаарх судалгаа одоогоор байхгүй. Мөн ҮХӨ-ийг найман жилийн дотор дүгнээд цаашдаа өөрчлөх эсэх талаарх боломж байхгүй юм. Өөр улсад ч байхгүй гэж бодож байна" гэв.
13.38 цаг, С.Ганбаатар: Хуулийг уландаа гишгэж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хэдүүлээ хуулиа л барьдаг байх даа. Гэтэл хуулийг бүр уландаа гишгэчихлээ. УИХ-ын гишүүн бол нийт иргэн, улсын ашиг сонирхлыг илэрхийлнэ гэснээс нам дагаж далдаганана гэж заагаагүй. Иргэд өөр юм ярьж байхад энд орж ирээд чанх эсрэг юм ярьж, чанх эсрэгээр кноп дарна гэдэг хууль зөрчиж байна. Иймэрхүү жишиг дэг тогтчихвол Үндсэн хууль нийгмийн гэрээ гэсэн сонгомол утгаа алдана. Улс оронд Үндсэн хуулийн аюул учрахгүй гэх баталгаа алга боллоо. Үндсэн хуульд намууд зөвшилцөөд башир аргаар гар дүрдэг байдал хэрээс хэтэрлээ.
Асуулт нэг, 2019 онд ҮХНӨ хэлэлцэхэд ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэдгийг ярьж байж. Өнөөдөр яагаад ийм санал асуулга явуулахгүй байгаа талаар хууль зүйн тайлбар хийж өгөөч.
Асуулт хоёр, Н.Энхболд дарга зарчмын зөрүүтэй санал гараагүй гээд байна. Би санал гаргасан. Зарчмын зөрүүтэй саналыг тусад нь биш хамтад нь хэлэлцэнэ гэж тайлбарласан. Би хамтад нь хэлэлцэхийг хүлээж, хуулиа л бариад байгаа" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Бид өнөөдөр зур зоргоороо санал, ширээ, тоогоо нэмж байгаа. Би буруушаасан зүйлгүй. Бид хуулиа дагах ёстой. Иргэдээсээ л асууж лавлая. Улсын эрх ашгийг бид эрхэмлэх хэрэгтэй" хэмээв.
13.32 цаг, М.Оюунчимэг: Иргэд ҮХӨ-ийг эсэргүүцээгүй, төсвийг тодотгох нь ч зөв

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Бид өнөөдөр маш чухал асуудлыг хэлэлцэж байна. Холыг харж хийвэл түүхэнд бичигдэх шийдвэр. Чингэлтэй дүүргийн иргэд, ҮХӨ зайлшгүй бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өөрсдөө мэдээд хийж болно. Харин 152 гэдэг тоог их гэж үзсэн. Тийм учраас бид 126 болгосон. Гол нь тоондоо биш чанартаа, хүндээ гэдгийг иргэд хэлж байна. Гишүүд маш хариуцлагатай хандах ёстой. Жагсаалтаар орж ирэх нэрсээс л тухайн намыг бүрэн олж харж болно. Иргэд бол Үндсэн хууль өөрчилбөл энэ бүх амьжиргааны, нийгмийн асуудал өөрчлөгдөх юм уу гэж асууж байна. Тийм учраас адаглаад хүүхдийн мөнгийг ялгавартай олгож болохгүй. Иймд төсөв тодотгох гэж байна. Гэхдээ энэ хангалттай биш. Үнийн өсөлт 60-70 хувьд хүрлээ. Тэгэхээр бухимдахаас аргагүй" гэлээ.
13.25 цаг, Ц.Туваан: Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцээгүй

УИХ-ын гишүүн Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Нийт дөрвөн ч удаа иргэдтэйгээ уулзлаа. Тэд нэг их буруу, зөрүү гээд байгаа юм алга. Харин амьдрал ядуурч, орлого багасаж буйд л бухимдаж байна. Би бол тэгж харж байгаа. Зарим хүмүүс АН л 126 болгочихсон юм шиг яриад байгаа. АН бол гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцээгүй шүү. ҮХӨ-өөр тогтолцооны өөрчлөлт хийгдэнэ гэсэн хүлээлттэй. Ард түмэн ч ийм бодолтой. Харин намууд АН, МАН гэлтгүй нэр дэвшигчдээ л анхаарах ёстой. Харин тэтгэврийн зөрүүг арилгаж, төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь зөв шүү. Иргэд ерөөс орлоготой холбоотой асуудлаар л бухимдаж байна" гэлээ.
13.19 цаг, Үндсэн хуулийн өөрчлөлтийг 15 гишүүн л хэлэлцэж байна
Үндсэн хуулийн өөрчлөлт буюу,
- Парламентын гишүүдийн тоог 126 болгож нэмэх
- Тэдний 78-г тойргоос, 48-г жагсаалтаас сонгодог болох эсэхийг өнөөдөр УИХ эцэслэн шийднэ.
Яг одоо УИХ-ын чуулганаар эл асуудлыг хэлэлцэж байна.
Одоогийн парламент 76 гишүүнтэй ч ирц 15 байна. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар чуулганы хуралдаанд алга.
Нэгэнт батлагдах нь тодорхой болсон гэлтэй, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийн 15 гишүүнтэй хэлэлцэж, гишүүд зарчмын бус байр суурь илэрхийлэн, тойргийн сонгогчдынхоо ахуйн эрх ашгийг тулгасан үг хэлж буй.
Үндсэн хуульд гар хүрнэ гэдэг нь ихээхэн чухаг асуудал билээ.
13.10 цаг, Б.Энх-Амгалан: Найман жил Үндсэн хуульд гар хүрэхгүй гэсэн юу болов-
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
"Тойрогтоо ажиллаад саналыг нь сонсоод ирлээ. Иргэд дараах зүйлийг хэллээ. Үндсэн хуульд дордуулсан долоон заалтыг авсан тул найман жил гар хүрэх эрхгүй гэх зүйлийг саяхан ирээд хэлсэн биз дээ гэж байна. Дахиад яагаад 152 гэх тоотой ирэв хэмээгээд дэмжээгүй. Нэгт, цаашид эцэг хуулиараа оролдоод байх уу. Үндсэн хуулиа байн байн оролдсоор хямрал руу түлхэх вий. Дахин Үндсэн хуулиа оролдох уу, үгүй юу.
Хоёрт, шүтлэгтэй зүйл ярьж байгаа юм бол 88 унины тоо эсвэл тэнгэр заяагаа бодоод 99 болго гэж байна. Үүнээс дээшлүүлбэл үндэлслэлээ сайн яриарай гэлээ. Олонхоороо яриад 126 болгож байх шиг. Үүнийг сайн анхаар гэв.
Гуравт, нийгмийн төлөөллүүдийг жагсаалтаар оруулах юм байна. Тухайн төлөөллүүдийг жагсаалтын эхэнд бичээрэй. Мундаг инженер, гадаадад сурагсад, эдийн засагч, эрдэмтдээ эхэнд жагсааж, улстөрчдөө адагт нь жагсаахыг зөвлөсөн. Ийм асуудлууд байна"
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
"Үндсэн хуулиар дахин оролдох эсэх нь хаана ч яригдаагүй. Тиймээс би дур мэдэн дангаар хариулах боломжгүй. Хувь гишүүний байр сууринаас хариулахад дахин энэ асуудлыг хөндөхгүй гэж бодож байна. Нэгэнт өөрчлөлт хийж байгаа бол үр дүнг нь харах ёстой. Тогтолцооны өөрчлөлт ярих нь тоотой зайлшгүй уялдаж байгаа юм. Энэ өөрчлөлт батлагдсан УИХ-д дахин ийм том хэмжээний өөрчлөлт хийх боломж ховор байна.
Намуудын хариуцлага, төвөлшил, улс төрийн соёлын өөрчлөлт нь ҮХӨ-ийг хийсний үр дүн хэмээн харж байгаа"
УИХ-ын дарга Г.Занданшатар:
"ҮХНӨ оруулах хуулийн журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд хуулиараа найман жилийн хугацаанд дахиж хөндөхгүй гэдэг нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Үндсэн хуулийн цэц 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүйд тооцсон. Тухайн үеийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээлийн асуудал хөндөгдсөн юм. Өнөөдрийн хуралдаанаар ҮХӨ-ийг ярилцах өөр нэгэн өнцөг нь энэ шүү"
12.50 цаг, ҮХӨ-ийн үзэл баримтлалыг амилуулах баталгааг иргэд нэхэж байна
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
-Манай Сэлэнгэд иргэд тоо, тогтолцоог эсэргүүцэж байна. Энэ өндөр тооны ард ёс зүйтэй, эрх ашгийг эрэмбэлж чаддаг хүнийг жагсаалтаар оруулахыг иргэд шаардаж байна. Мөн нийгэмд үүсээд буй асуудалд нэр холбогдоод буй гишүүдийг жагсаалтаар орж ирэх эсэхэд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Жижиг намууд нь жагсаалтаа зардаг мөнгөний сонгууль болох вий.
ҮХӨ-ийн өөрчлөлтийг тайлбарлаж байгаа шиг үзэл баримтлалыг нь амилуулах баталгааг иргэд нэхэж байна. Үүнд тайлбар өгөөч. Мөн Сангийн яам иргэд, эдийн засгаа сэргээх бодлогоо танилцуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
"ҮХӨ-тэй холбоотой асуулт Т.Өнөрболор гишүүнээс гарсангүй. Эхний хоёр хэлэлцүүлгийн үеэр асуусан хариулт байна.
ҮХ-д оруулсан өөрчлөлтөөр бүхий л зүйл сайн болохгүй. Жагсаалтад ямар хүмүүс байх, тэднийг хэрхэн сонгох, намууд ямар хариуцлага хүлээхтэй холбоотой Намуудын тухай хуулийг энэ хаврын чуулганаар ярилцаж, батлах товтой байна. Хуулиудыг багцаар нь баталж байж, хэрэгжилт нь сайн байх юм"
УИХ-ын дарга Г.Занданшатар:
"Т.Өнөрболор гишүүн чухал асуудал хөндлөө. Ажлын хэсэгт улс төрийн намын бүлгийн төлөөллүүд бүгд орж ажиллаж байгаа. ҮХ өөрчлөгдсөн даруйд бүх зүйл сайхан болохгүй. Улс төрийн нам, сонгуулийн төлөвшил гэх мэт зүйлсэд цогц өөрчлөлт хэрэгтэй. Цогц өөрчлөлтөд үзэл баримтлалаа сайн тусгах, зарчимтай байх нь зүй ёсных. ҮХӨ-ийг баталсны дараагаар Намын тухай хууль гэх мэт бусад хуулиа батлах үеэр илүү дэлгэрэнгүй ярилцъя"
12.40 цаг, "Биеэ үнэлэгч, нууц амрагуудын бүлэг ч жагсаалтаар орж болно гэсэн үг үү"-
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
"Гишүүдийн тоо яагаад ингэж өөрчлөгдөж байгаа вэ. Зохистой харьцаа мөн үү. Би нэр цэвэр цөөн гишүүдийн нэг. Тиймээс би асууж, та нарыг шүүмжилж чадаж байгаа юм. Цаашид тогтвортой ажиллаж чадах уу. Хэн дуртай нь 152, 126 гэх мэтээр өөрчлөөд байх юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэг үү. Бүлэг бүлгийн төлөөллүүд гэх юм. Биеэ үнэлэгчдийн болон нууц амрагуудын бүлгийн төлөөлөл ч орж болох юм байна"
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
"Засгийн газраас анх оруулж ирсэн хувилбараар тоо нь хоёр дахин их буюу 152 гэж орж ирсэн. Бусад улс орны гаргаж ирсэн аргачлалаар дээрх тоонуудыг гаргасан юм. Өнөөдрийн нөхцөл байдал, нийгмийн уур амьсгалыг бодолцож гаргасан.
Манайх шиг том хүн амтай, цөөн хүнтэй улсын хувьд 60:40 хувилбарыг АН-ын зүгээс гаргасан гэдгийг бүгд мэдэж байгаа"
12.30 цаг, Д.Ганбат: Улс төрийн намууд хулгайч, бүлэглүүдийн гарт орсон

УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Парламентын засаглал байхгүй болсон. УИХ-ын гишүүдийн тал нь Засгийн газартаа орлоо. Гүйцэтгэх засаглал, бие даасан хараат бус шүүх, хяналт тавих гэх мэт агуулгагүй байна. Үндсэн хуулийг манадаг манаачтайгаа нийлээд олонх Үндсэн хуулиа хулгайллаа.
Үүнд охин намын нөхдүүд, тухайн үед дагуул нам болох дээрээ тулсан манай нам хүртэл ийм муухай зүйлийг хийсэн. Өнөөдрийн гурав дахь хэлэлцүүлэг хуулийн дагуу явж байна. Тойрогтоо хоёр удаа очиж уулзлаа. Иргэд гишүүдийн тооны талаар сонсох дургүй байна. Ард түмний амьдрал доройтож, туйлдсан байна. Найман жилийн турш хийж хэрэгжүүлсэн ажил нь энэ. Гурван хүний хоёр нь ядуу байна шүү дээ.
Нэгт, намууд төлөвшихгүй байна. Хоёрт, засаглал хуваах харилцан хяналттай байж чадахгүй байгаа юм. Ийм маягаар дахин нэг жилийг үдэх бололтой. Улс төрийн намууд хулгайч, бүлэглэлүүдийн гарт очсон. Олонх нь хэзээ ч зөв зүйл ярьдаггүй" гэлээ.
12:20 цаг, "Иргэдэд ясаа цайтал зүтгэнэ хэмээн амласан учраас ҮХӨ-ийг эсэргүүцнэ"-

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ҮХӨ-ийг эсэргүүцэж буйгаа бат илэрхийллээ.
Тэрбээр "Би хоёр удаа тойрогтоо ажиллаад ирлээ. Иргэдийн зүгээс тоо, тогтолцоо хоёуланг нь дэмжсэнгүй. Тэдний дийлэнх нь эсэргүүцэж байгаа тул би ч эсэргүүцнэ. Учир нь тэднийг төлөөлж байгаа болохоор тэр.
Нийт уулзсан хүмүүс дунд 5-6 хүн л тоонд эргэлзэж буй зураглалтай байлаа. Одоогийн Үндсэн хуулиар иргэд гишүүдээ шууд сонгодог.
Мөн Журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хүний үндсэн эрхнийг дордуулж болохгүй хэмээн заасан байдаг. Тиймээс иргэдийн сонгох эрхийг дордуулж болохгүй. Энэ заалтыг зөрчиж болохгүй шүү дээ. Гурван жилд гурван удаа өөрчлөлт оруулах гэж байна. Монголын төр биднээр дуусахгүй. Дараа дараагийн үеийнхэн ч Үндсэн хууль хөндөх магадлалтай" хэмээв.
12.10 цаг, Б.Пүрэвдорж: Ард түмэн хүчтэйг харуулсан иргэддээ баярлалаа-

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхний хэлэлцүүлгийн үеэрээ хэлсэн үгээ сонсгов. Эргэн сануулбал эхний хэлэлцүүлгийн үеэр гишүүн тойрогтоо ажиллах үеэр цалин тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг төлөөллүүдээсээ шаардахыг зөвлөж, сануулж байсан юм.
Тэгвэл тэрбээр "Өнөөдрийн эрх мэдлийг зүгээр нэг өгч болохгүй. Ард түмэн сонгуулиар бүхий л асуудлыг шийддэг гэдгийг харуулсан иргэддээ баярлалаа. Тойрогтоо ажилласны дараагаар ийнхүү цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэрийг гаргасан. Төсвийн тодотгол хийхээр боллоо. Ард түмэн хүчтэйг харуулж чадлаа" хэмээлээ.
Товчоор бол Үндсэн хуулийн эхний хэлэлцүүлгийн дараагаар түүний иргэд захисан захиас биелсэн тул ийн талархал илэрхийлж буй ажээ.
УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ
УИХ-ын өнөөдөр /2023.05.31/-ийн чуулган эхэллээ. Чуулганаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн гурав дахь хэлэлцүүлэг
- Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх дагалдах журам
- Нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн мэдээлэл
- Баталсан хууль УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонсох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭ ЗОГСООХ НЬ ЗҮЙТЭЙ. ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ Ч ТООГООР ӨӨРЧИЛДӨГ ЗҮЙЛ БИШ. ТӨРИЙН ТОГТОЛЦОО ГЭДЭГ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХТЭЙ АДИЛ. ХҮНИЙ АМИН СУДАС. ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭЭД 2 ГАРЫГ 10 БОЛГОЛОО ГЭХЭД БУСАД ЭРХТЭНҮҮД ШУУД ДАГААД ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ. АРХИТТАЙ ХҮҮХЭД ШИГ БОЛНО. МАН ЭНЭ ИХ ДАРАНГУЙЛЛАА ЗОГСООХГҮЙ БОЛ ЭЦЭСТ УЛС ОРНООРОО АРХИТТАЙ БОЛОХ ГЭЭД БА
Нэгдүгээрт, эрх мэдлийн төвлөрөл буурах. УИХ-ын гишүүний нэг кнопны төлөө зарцуулж байсан унаа, байр, машин, хууль боловсруулах, батлуулах зардлыг багасгана гэжээ. 76-аас 126 болохоор зард�##� яаж багасах вэ. Ц�##�ин, унаа, байр, машинаа хувааж хэрэглэж болох ч хуулийн төслийг 126 хэвлэнэ гэхээр яаж бага�####�г юм болоо???
Хоёрдугаарт, нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсөв том хөрөнгө оруул�##�тад зарцуулагдана гэжээ. Яаж? нөгөө 76 чинь ж�##�гандаа байж л байгаа. Эсвэл 76-д хөрөнгө оруул�##�т нэрээ өгдөг байсан авилгаа намын ар дахь 50-д өгөх юмуу??? Үүний хаанаас нь том хөрөнгө оруул�##�т босдог юм болоо???
Гуравдугаарт, парламентын дархлаа буюу нэр хүндийг сэргээх. Яаж сэргээдэг юм болоо. Нэр хүндийг сэргээх асууд�##� тухайн хүний оюуны чадамж. Эсвэл МАН толгойд нь СЭРГЭЭШ шахах юм болов уу. Тэгвэл 126-д биш 76 шахв�##� зард�##� бага гарна.
Дөрөвдүгээрт, төлөөллийн зарчим буюу з�##�уус, ахмад, дунд үе, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирэх шаардлага. Монгол төрийн 30 жилийн дампуур�##� эндээс эхлэлтэй. Хуулийг эдгээр хүмүүс биш, шун�##�ын бирд болсон улс төрчид биш тухайн мэргэжлээрээ мэргэшсэн төрийн жинэхэнэ �##�бан хаагч боловсруулж байж амьд хууль гарна. Хэнийг сонгохыг ард түмэн мэднэ. НАМ 76-Г ДЭВШҮҮЛНЭ. НАМ 50 ТОМИЛНО. АРД ТҮМНИЙ МЭДЛИЙХ ЕР НЬ БАЙНА УУ???
МАН-ЫН ЛУЙВАРЧИД ДЭЭД ЗЭРГИЙН ХУЛГАЙГ ЯАЖ МЭРГЭЖЛИЙН
ТҮВШИНД МЭДЭГДЭХГҮЙ-ИЛ ЦАГААН ХИЙЖ БОЛДГИЙГ ЗААЖ,
“ТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ ТОМ ХУЛГАЙ”-Г ХИЙЖ ҮЗҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА.
“МАН”АРД ТҮМНИЙГ ЭРДЭНЭ-ОЮУ ШИГ САЙХАН ҮГЭЭР ХУУРЧ, АМАРБАЯСГАЛАНТАЙ САЙХАН АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ, НҮҮРС, ХӨГЖЛИЙН БАНКНЫ, 5Ш АЖИЛЛАГАА, БЗС МЭТИЙН ЖИЖИГ ЯСАН ДЭЭР ХЭМЛЭЛДҮҮЛЖ БАЙГААД ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИЖ АЛАВ. ТӨРИЙН ДЭЭД ЗЭРГИЙН ХУЛГАЙ МОНГОЛ ТӨРИЙН МӨХЛӨӨР ДУУСНА.
МАН БОЛОН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД НАМЫН АРД НУУГДАЖ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРАН “АЛТАН ЗАРЧИМ” БОЛГОН БАРИМТАЛЖ ИРСНИЙГ АРД ТҮМЭН Л ЗОГСООЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ.
ГЭТЭЛ МАН-ЫН ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ЭРХ МЭДЭЛ, ИХ ДАРАНГУЙЛАЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ЯДАРСАН АРД ТҮМЭНД АЛГА БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ НЬ НАМЫН НЭРЭН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ НАСААРАА ХИЙЖ, ОЛОН ТӨРЛИЙН САН, НҮҮРС /АШИГТ МАЛТМАЛ/ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ УГЖИХ ГЭСЭН ШУНАЛТНУУДЫГ МАН ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ, МАН ЭРХ МЭДЛЭЭ ДАРХЛАХ ГЭСЭН ХОРОН САНААНЫ ИЛРЭЛ ЮМ. АРДЧИЛСАН НАМ ЭНЭ АРГЫГ 2012 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН. ТӨР БАРЬЖ БУЙ НАМУУДЫН ШУНАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫН НЭГДЭЛ МОНГОЛ ТӨРИЙГ БУЛШЛАЖ, АРД ТҮМНИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУНАЛТНУУД БИТГИЙХЭЛ ХАРААГҮЙ ХҮН Ч ТЭМТЭРЧ МЭДРЭХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ҮЙЛДЛҮҮДИЙН ОЙРХОНЫ ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.
ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.
1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.2-т: Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно, 5.4.3-т: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт ... төрийн эрх мэдлийг хувиарласан зарчмыг үгүйсгэсэн байж болохгүй, гэсэн за�##�туудыг зөрчиж гишүүдийн тоог нэмэгдүүлэх гэж байна.
2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль /3.3/-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш НАЙМАН жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно гэсэн байхад /2019 оны өөрчлөлтөөр ... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний �##�бан туша�##�ыг хавсарч болно гэсэн за�##�тыг УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолоор хүчингүй болгож/ Үндсэн хуулийг өөрчилсөн.
3. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтийн сан�##� асуулгаар шийдэж болох за�##�т ҮНДСЭН ХУУЛЬД бий. Гэтэл эд нар зөвлөлдөх сан�##� асуулгаар шийдэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2017 онд оруулж эртнээс бэлтгэсэн байдаг. Гэвч үүгээр ҮНДСЭН хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш.
4. Үндсэн хуульд ард түмэн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэний сонгоно” гэж заасны дагуу иргэнийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. АРД ТҮМЭН Үндсэн хуулиар нам сонгох эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй. МАН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ЗААЛТЫГ ТООГООР ЦОХИН АЛЖ, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙНА.
5. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг дагуулдуулан ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх шаардлага үүсч байгаа /хүзүү дагуулж гуя өгдөг болж/-гаас үзэхэд угтаа Монгол Улс ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ болсныг гэрчилж байна. Учир нь Үндсэн хууль бол тусгаар улсын оршин тогтнох үндэс, төр-ард түмний хооронд байгуулсан гэрээ. Гэрээ гэдэг оролцогч т�##�ууд адил эрх, адил үүрэг хүлээж, харилцан зөвшөөрч, хамтдаа хэрэгжүүлдэг эрх зүйн акт. Хэн эрх мэдэлтэй нь илүү эрх эдэлж, дарангуйлан хуйв�##�даж өөрчилдөггүй. Монгол Улсын Үндсэн хууль орой бүр хөтөлдөг өдрийн тэмдэглэл төдий болгосон байна.
ДЭЭРХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТАВХАН АСУУДЛААС ХАРАХАД ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨӨРСДӨӨ ЯАЖ ХУУЛЬ ЗӨРЧДӨГИЙН ТОД ЖИШЭЭГ АМЬДААР НЬ ҮЗҮҮЛЖ, АРД ТҮМНИЙГ ХЭНЧ БИШ БОЛГОЖ, БАС БОЛООГҮЙ НИЙТ СОНГОГЧДООР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧҮҮЛЖ, ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА. Иймд ард түмэн дарангуйл�##�д автаж, хүч мөхөстлөө гэхэд ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН ШАЛТГААНААР ЦАГААН СОНГУУЛЬ хийхэд л болно шүү гэдгийг хэлье. /өөрөөр хэлбэл ард түмэн чадах эрхээ эдлэхэд л болно/
ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАЛТЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ ЗӨВХӨН ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. УУЛ НЬ ТООНООС ӨМНӨ ЧАНАР БАЙХ ЁСТОЙ. ИНГЭЖ ТООНЫ ТӨЛӨӨ УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨХИЙН ОРОНД ЭХЛЭЭД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ШҮҮРДСЭН БОЛ АРД ТҮМЭН ИТГЭЖ НАЙДАХ БАЙЛАА. ТА НАРТ ИТГЭХ ГЯЛТАЙХ ЮМ БАЙХГҮЙ БОЛОХООР Л АРД ТҮМЭН 152 ХУЛГАЙЧ, ҮҮНИЙ ДОТОР НАМ, НАМЫН ДАРГЫГ МАГТАН ДУУЛДАГ /ӨМНӨХ БААСАНХҮҮ, БАЯНСЭЛЭНГЭ НАР ШИГ ӨГЛӨӨ БОСООД ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭ ГЭЖ УЙЛАГНАЖ, ХАШГИЧАЖ БАЙСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ/ 76 ШАЛГАРСАН ХУЛГАЙЧТАЙ БОЛНО ГЭХЭЭС, ТЭДНИЙГ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР УГЖИНА ГЭХЭЭС Л ЯС НЬ ЯНГИНАЖ, ЦЭЭР НЬ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ДҮР ЭСГЭЖ, ТҮМЭН ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД БАЙГААГИЙН АРД МАШ ИХ ТОМ ШУНАЛ, ЭРХ МЭДЭЛ БАЙНА. АРД ТҮМЭН ЯАСАН Ч ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ШУНАЛ, ИДЭЖ УУСНЫГ АРД ТҮМЭН НУРУУНДАА ҮҮРДГИЙГ САНА. ТЭДНИЙ ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ АРД ТҮМНИЙГ Л УЛАМ ЯДУУРУУЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ.
Энэ 66-н нэрсийг зарла. Дахиж тэдэнд сан�##� өгөхгүй