“The Hu” хамтлаг анхны тоглолтоо эх орондоо хийнэ

Дэлхийн алдартай жагсаалтуудад нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок тоглолтоо энэ сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглохоор болжээ.
Энэ нь тус хамтлагийн анхны тоглолт бөгөөд дэлхийн бусад улсаар тоглогдох аялан тоглолтуудын эхлэл болж байгаагаараа онцлог юм. “The Hu” хамтлаг тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн /2019.05.07/ зарагдаж эхэлж байгаа бөгөөд тасалбарын үнэ 99 мянга 999 төгрөгийн үнэтэй ажээ. Мөн www.ticket.mn сайтаар шууд зарагдана.
Тэд аялан тоглолтоо Европын орноор хийхээр бэлтгэж байгаа аж. Европ дахь аялан тоглолт ирэх зургаадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхэлж, долоодугаар сарын 6-нд дуусах юм байна.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.