"Нисэх, Яармагийн замд хужир цацаагүй, адуу давс иддэг"

Нисэх, Яармагийн зам дээр цацсан бодисыг адуу долоож бөөгнөрч энэ нь замын хөдөлгөөнд саад учруулж буй. Улмаар давс биш хужир цацсан байна гэх мэдээллийн дагуу "Хот тохижилт ОНӨААТҮГ"-ын дарга Б.Мөнхцэцэг, тохижилт үйлчилгээний "Охь Мандал" компанийн гүйцэтгэх захирал Л.Моломжамцаас тодрууллаа.
Хот тохижилт ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг " Иргэдийн дунд тархаад байгаа зам дээр хужир цацсан гэх хардлага үндэслэлгүй. Энэ жил 5500 тонн давс, 7200 тонн бодис нөөцөлсөн. Тиймээс хужир байх учиргүй, давсыг ч гэсэн мал долоодог шүү дээ. Ер нь 20 хэмээс дээш хүйтэрхэд цас хайлуулдаг бодисыг цацдаг. Одоогоор зам талбайд зөвхөн давс цацаж байгаа".
"Охь Мандал" ХХК: "Манайх энэ өвлийн бэлтгэлд 284 тонн давс, 30 тонн цас хайлуулах бодис нөөцөлсөн. Одоогоор зам талбайд зөвхөн давс цацаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Увс аймгаас давсны нөөцийг хангасан. Мөн Хими, химийн технологийн хүрээлэнд уг давсыг шинжлүүлэхэд 97%-ийн сайн чанартайгаар баталгаажсан. Иймээс иргэдийн дунд байгаа хардлага ор үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна".
"Охь Мандал" ХХК-ийн зам талбайд цацаж буй давсны шинжилгээний хариу.


Т.НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Naad bodis gedeg chini yu ve? Yahaaraa nergui baodag yum be? Hor yum bish biz dee. Hurs gol us ruu orsoor baidag daraa ni yum boldog bol?
нэрийг нь бичихээр чи ойлгохгүй болохоор чинь л ингэж байгаа юм
Адуу болон таван хошуу м�##� бүгдээрээ давс болон хужирыг иднээ. Хужир давс ялгаагаагүй м�##�ын гол тэжээл.
Хотод ойр хэдэн м�##� минь хужирссан байх нь аргагүй. Ямар ч м�##� амьтан давс хужир долооно шүү дээ. Харин их буян болж байгаа юм бишүү...
энэ даварсан адсагануудыг хотоос �######�уулаачээ хотын ногоон байгууламж мод бутыг идэж зам дээр бааж шээж хөдөлгөөнд саад учруулж байдаг хотоос �######�уулаачээ эрхтэн дархтангуудын адуу л биз
хотын ногоон байгууламж замын дундах хөвөөнд тарьсан модыг дандаа идээд явдаг адуунууд шүү
энэ адуунууд хор идэж бна махыг нь лав идэж болохгүй шүү
Хаө схан увсаас ккк Зам дээр цацах давс ойр хавиар дүүрэн бхад кккк
Хавар болхоор тонн тонноор ийм их давс хөрсрүү шингэх нь хөрсн й бохирдол бус уу?
Давснаас хөрс бохирдох гэж юу байхавдээ хөөрхий
Адуу хужирсахаараа давс долоодог
Хотоос адуу м�##�аа гаргаачээ осол гарв�##� яах вэ давс долоохч энүүхэнд ых
Хужир давс чинь ялгаагүй таван хошуу м�##� иднэ шүүдээ их мэдэгч нараа кк
М�##�даа давс аваад өгчиж болдоггүй юм байх даа?
Aduu hujir daws ali taarsnaa l doloono
м�##� долоодог л бол хужир гэсэн хэвшмэл сэтгэлгээтэй хэцүү ч амьтад ёстой хийх юм аа олж ядсан мобайлын донтонгууд бх даа ккк
хэдэн адуу байнга байж бхын эзнийг олж хотоос гаргаач