Нийгэм мэдээ
Жадо Ринбүчи Улаанбаатарт 14 хоног дүйнхор айлдана

Дээрхийн гэгээнтэн Далай ламын Намжал дацангийн хансүр (тарнийн ёсны их сургууль Жүд-дод дацангийн хансүр) Жадо ринбучэ гэгээнтний Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2024 оны 8 дугаар сарын 9-нөөс 22-ныг хүртэл, өлзий учрал бүрдсэн эдгээр арван дөрвөн өдрийн турш Калачакра буюу (төвд: Дүйнхор) айлдана.

Цагийн хүрдэн бурханы их авшиг номын хөтөлбөр
- 2024/08/9 Газар ариусгах зан үйлийн эхний өдөр. Өглөөний 06 цагаас “Газрын зан үйл болон сахиусны хүрд”-ний дэлгэр уншлага. 08 цагаас (голлон айлтгасан) шавь нарыг хүлээн авах.
- 2024/08/10. Газар ариусгах зан үйлийн хоёр дахь өдөр. Өглөөний 05 цагаас Лагшин зарлиг тааллын өөрийн үүсгэл болон хумхын бүтээл. Газар ариусгах зан үйлээс Газрын бүжиг.
- 2024/08/11. Газар ариусгах зан үйлийн гурав дахь өдөр. Өглөөний 05 цагаас Өөрийн үүсгэл, хумхын бүтээл, тааллын хот мандал. Газрын зан үйлээс билгүүний тиг татах хийгээд өнгө ялгах.
- 2024/08/12. Дөрөв дэх өдөр. Өглөөний 05 цагаас багшийн бүтээл, нийтийн уншлага, хот мандал бүтээх. Өдрийн 14-н цагаас удиртгал номын хүрээнд “Мөрийн гурван эрхэм” хийгээд “Бодьсадын 37-н гарын авлага” номыг айлдана.
- 2024/08/13. Тав дахь өдөр. Өглөөний 05 цагаас багшийн бүтээл, нийтийн уншлага, хот мандал бүтээх. Өдрийн 14 цагаас удиртгал номын хүрээнд “Мөрийн гурван эрхэм” хийгээд “Бодьсадын 37-н гарын авлага” номыг үргэлжлүүлэн айлдана.
- 2024/08/14. Зургаа дахь өдөр. Өглөөний 05 цагаас багшийн бүтээл, нийтийн уншлага, хот мандал бүтээх. Өдрийн 14-н цагаас удиртгал номын хүрээнд “Мөрийн гурван эрхэм” хийгээд “Бодьсадын 37-н гарын авлага” номыг үргэлжлүүлэн айлдана.
- 2024/08/15. Долоо дахь өдөр. Өглөөний 05 цагаас багшийн бүтээл, нийтийн уншлага, хот мандал бүтээх. Өдрийн 14-н цагаас удиртгал номын хүрээнд “Мөрийн гурван эрхэм” хийгээд “Бодьсадын 37 гарын авлага” номыг айлдаж дүүргээд, Бодь сэтгэлийг үүсгэх увадисыг хайрлана. Хот мандалын гадна хумхыг байрлуулж, хот мандалыг чимэглэнэ.
- 2024/08/16. Найм дахь өдөр. Өглөөний 05 цагаас Хот мандалыг бүтээн тахих хийгээд тахилын бүжиг үйлдэнэ.
- 2024/08/17. Ес дэх өдөр. Шавь нарын бэлтгэл.Үдээс өмнө (багшийн) бүтээл ба өдрийн 14 цагаас Цагийн хүрдэний их авшигийн шавь нарын бэлтгэл.
- 2024/08/18. Арав дахь өдөр. Бодит авшиг. Үдээс өмнө (багшийн) бүтээл. Үдээс хойш 14 цагаас Цагийн хүрдэний их авшигийн хот мандалд оруулах хэсэг.
- 2024/08/19. Арван нэг дэх өдөр. Бодит авшиг.Үдээс өмнө (багшийн) бүтээл. Үдээс хойш 14 цагаас Цагийн хүрдэний их авшигийн нялхас мэт орох долоон авшиг. Шинийн арван таван.
- 2024/08/20. Арван хоёр дахь өдөр. Бодит авшиг.Үдээс өмнө (багшийн) бүтээл. Үдээс хойш 14 цагаас Цагийн хүрдэний их авшигийн дээдийн авшиг ба үлэмж дээдийн авшиг, их гэгээн очирт багшийн авшиг.
- 2024/08/21. Арван гурав дахь өдөр. Авшиг хүртсэн шавь нарыг хот мандалд мөргүүлнэ. Үдээс хойш 18 цагаас хот мандалыг хураах хийгээд дүлцон (хот мандалыг бүтээсэн өнгөт элс)-ийг лусад өргөх зан үйл.
- 2024/08/22. Арван дөрөв дэх өдөр.Өглөөний 08 цагаас (авшиг хайрласан багшдаа) бат оршил өргөнө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ОДОО БАС ХЭН БЭ? АРВАННЭГДГЭЭР БОГД ГЭЭЧ НЬ ҮҮ? АМАР ЮМ БАЙНА ДАА МОНГОЛД ГАДНЫ ХЭН Ч БАЙСАН НОХОЙ МУУР БӨӨС ДОХ ТЭМБҮҮ ГОНРО Ч БАЙСАН ХҮНДЛЭГДЭЖ ЗАЛАГДАЖ БАЙДАГ
Хурай хурай хурай
Төвд лам гэхээр бүр хамаг байдгаа бариад гүйдэг болжээ. Монгол лам нь номоо уншиж чадахаа байсан юм байх да.