Үнэгүй зорчуулах нь хүсэлт ч, шийдэл ч биш, үйлчилгээ хүртээмждээ анхаарья

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийг автобусаар үнэгүй зорчуулж эхлэх асуудал судалгааны түвшинд яригдаж байна.
Тодруулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд, нийслэл хот 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарлаж, ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шинээр оруулж ирэх 600 автобус шугамд явж эхэлбэл иргэдэд зургаан сарын хугацаатай автобусаар үнэгүй зорчих эрх бүхий карт олгож эхлэх тухай асуудлыг ч ярьж эхэлжээ.
Иргэд үнэгүй зорчиж эхэлбэл нийтийн тээврийн компаниудад төрөөс татаас өгөх зохицуулалт үйлчилнэ. Ингэхдээ тухайн хугацаандаа, үйлчлүүлж байгаа иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн компаниудад тус тоотой уялдуулж нөхөн олговор олгохоор тооцоолж байгаа аж.
Гэхдээ нийслэлийн иргэдийн хувьд, автобусаар үнэ төлж зорчих нь асуудал биш, хүртээмж, чанар, аюулгүй байдал, үйлчилгээний стандарт, түгжрэл л асуудал болж байгаа. Тэгэхээр тулгамдсан асуудлууддаа шийдэл эрэлхийлж танилцуулахаасаа өмнө иргэдийн зорчих төлбөрийг тэглэх гэж байгаа нь хачирхалтай санагдана. Учир нь үнэгүй зорчих карт бүтээх, хэвлүүлэх, тараах зардал, цаашлаад энэ тоогоороо автобус компаниудад олгох татаас гээд харин ч бүр хэтийдсэн их мөнгө урсах нь.
Иргэд автобусаар үнэгүй зорчиж эхэлснээр нийтийн тээврийн үйлчилгээнд ямар давуу тал, эерэг нөхцөл байдал бий болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй байна. Ард иргэд чинь автобус үнэтэй байгаа нь хэцүү байнаа гэж гомдоллоогүй, цагаар нь явуулаач, олшруулж өгөөч, дулаан автобустай болооч гэсэн л хүсэл шаардлага бий.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene unegui yavuulah 6 sariin mongooroo dahiad hichneen shine. autobus avch boloh bol, tolgoi ni hamuurtsan erguu yumnuud bgaad bna uu. esvel sanaatai mongoliig suiruuleh bodlogo zohiogood bdgiim uu, 500 togrognii autobus nd hen ch unetei bna gej gomdolloogui l bh
сонгууль угтсан иймэрхүү х�##�амжийн бодлогоо болимоор байна шүү: орлогоо бүрэн авах т�##�аар ажил зохион байгуулах, автобусны нөхцлөө сайжруулаад тоог нь нэмэгдүүлчихээд 1000 төг болгож болно шүү дээ. татвар төлөгч бидний мөнгөөр автобус авчихаад, бидний мөнгөөр автобус паркуудад татаас өгч хариуд нь үнэгүй явуулна гэж шоудахаа боль
Энд нийслэлийн иргэдийн тохь тухтай хүрэлцээтэй автобусны тухай биш, нийслэл хотын түгжирлийн асуудлыг шийдэх биш яаж мөнгө идэх вэ? Ямар ажил зохион байгуулб�##� дундаас нь мөнгө дахин цавчих боломжтой болох вэ гэдэг л санаа явж байна. Яасан сэтгэлгүй, ханаж цаддаггүй новшнууд вэ
Ард иргэдэд тохитой тухтай орчин үеийн шаардлага хангасан х�##�ууун дулаан автобус л хэрэгтэй. Үнэгүй явуулах гэдэг буруу шийдвэр шүү дээ.
чиглэлүүдээ бөгинө эргүүлээд төв замын автобусанд хүргэдэг болгооч
үнэгүй үйлчилгээ чинь элэнцгийн хүнээ авахгүй хоосон автобуснууд давхиад жолооч нар нь мөнгө авдаг болно ш дээ м�##�нуудаа
мөнгө идэлт