Нийгэм мэдээ

Согтуу залуус айл галдан шатаасныг угаар мэдрэгчийн дохиогоор мэджээ

Налайх дүүрэг 8-р хорооны дугаар тоотод оршин суух Б гэгч айлын дамжуулагчтай угаар мэдрэгчээс Тавантолгой түлш компанийн Хяналтын нэгдсэн төвд онц аюултай дохио /2023.11.21/ 17:30 цагийн үед иржээ.

Мэдээллийн дагуу тухайн айлын бүртгэлтэй утасны дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байжээ. Ингээд Налайх дүүргийн наймдугаар хороо хариуцсан ажилтанд мэдэгдэж хаягийн дагуу Хяналтын ажилтан очиход согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтаж байхыг илрүүлэн тус дүүргийн цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газарт дуудлага өгч яаралтай арга хэмжээ авчээ.

Тухайн айлд гэрийн эзэн иргэн Б согтуу унтаж байсан байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн 2-р ээлжийн дэлгэцийн оператор П.Хүрэлмөнх, Налайх дүүргийн ахлах ажилтан Баярмаа, Ундраа, ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр Ц.Батдэлгэр нар шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чадлаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-22 12:10

За одоо бүр амар,арихдаад цааш харуулдаг болжээ!Хариуцлагыг нь чангахан оноо!!

Зочин
Зочин
2023-11-22 13:41

Sain bna shuurhai bj hunii ami awareness Yasan aimshiggui aluurcnid be ail shataaj bdag sain shiitge

zolhinЗочин
zolhinЗочин
2023-11-23 09:01

setgel muutai arkhid ym da. Yaj iim muu horon sanaa aguulj yvahaar ajil uils amidral butehgui shuu dee.

Холбоотой мэдээ

Back to top button