Эмэгтэй байгаль хамгаалагчдыг цэвэр усаар хангаж, гэр бүлийн бизнесийг нь дэмжинэ

Байгаль хамгаалагчдын II чуулган 2023.11.25-нд Төрийн ордонд болж өнгөрлөө. Эх орныхоо өнцөг булан бүрд жилийн 4 улиралд, 24 цагийн турш, хүрээлэн буй орчин, байгалиа хамгаалах ажилд сэтгэл зүтгэл гарган 1000 орчим байгаль хамгаалагч ажиллаж байна. Тэдний 10 хувь буюу 108 эмэгтэй байгаль хамгаалагч эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн энхийн цагт манаанд гарч, халуун хүйтнийг ажралгүй туулж, ангийн хулгайч, байгаль орчны зүй бус үйлдэл үзэгдлүүдтэй тэмцэж яваа юм.

Энэ удаагийн үндэсний чуулганаар байгаль хамгаалагчдын нийгмийн байдлыг сайжруулах, хууль эрхзүй орчныг бүрдүүлэх, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх хүрээнд өнгөрсөн онд байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, сургалтын хөтөлбөрийг баталж, төрийн албаны тухай хуулийн шаардлагыг хангуулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн.
Онцлон мэдээлэхэд, Эмэгтэй байгаль хамгаалагчдын манлайлал, хөгжлийг дэмжих зөвлөмжийг гаргасан. Цаашид тэдний аюулгүй байдлыг хангах, бие хамгаалах хэрэгслийг сайжруулах, харилцаа холбооны сүлжээнээс үл хамаарч холбоо барьж болдог харилцааны хэрэгслээр хангах, түр хоргодох байр, цэвэр усны хангамж, эрүүл мэндийн анхны тусламжийг эд зүйлсээр хангахад анхаарах юм байна.
Түүнчлэн байгаль хамгаалагч эмэгтэйчүүдийн гэр бүл бизнес эрхлэхэд үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар болжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.