Нийгэм мэдээ

1м.кв газрын цасыг 50 төгрөгөөр цэвэрлэдэг шар хантаазтнуудыг шүүр, хүрзнээс нь салгана

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар ажлаа авсан даруйдаа "Хот тохижилтын ажилчдын цалинг нэмж, орон сууцны хөтөлбөрт хамруулах боломж гаргана" хэмээн мэдэгдэж шар хантаазтнуудыг бүхий л асуудалд анхаарахаа илэрхийлсэн.

Тэгвэл хотын захирагч өнгөрсөн амралтын өдөр "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл 1м квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" гэж мэдэгдлээ.

Сүүлд орсон цасны дараа ТҮК-ийн ажилчид цас үлээгч, хусагч зэрэг багажтай болсон билээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button