ШТС-ууд АИ-92 бензинийг карт, талон, гэрээтэй хэрэглэгчдэд олгож байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Петровис”, “Тэс петролиум”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгжийн жижиглэн худалдаа эрхлэгч шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтад хамрагдсан зарим ШТС-д АИ-92 автобензин хэвийн олгож байсан бол заримд нь дууссан, татан авалт ирээгүй байгаа тул олгохгүй байна гэсэн тайлбарыг өгчээ.
Түүнчлэн ихэнх ШТС-д дизель түлшний нөөц бага, гэрээт болон хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд хязгаартайгаар олголт хийж байжээ.
Уг хяналт шалгалт 30 хоног үргэлжлэх бөгөөд шатахуун импортлогч аж ахуй эрхлэгч тус бүрээр нөөцийн мэдээ гаргуулах, үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийнэ. Хэрэв холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ хэмээн Шударга өрсөлдөөг хэрэглэгчдийн төлөөх газраас мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Володин ирээд Монголд шатахуун хэвийн нийлүүлнэ гээгүй бил үү. Орон нутагт дизель түлш байнга тасарч байгаа чинь юуных вэ.
Одоо хольдог.аривжуулдаг бодисоо хэмжээгий нь нэмэх байхдаа .Энэ бол авто машинийг цөөлөх бодлого уу эсвэл түгжирлийг бууруулах бодлого уу .уг нь их мөнгө олдог байх жилдээ ашиг бус сул орлого нь 100 аас дээш тэрбумаар олдог бидний машин техникийг эвдэн байж эрүүл мэндийг хордуулаад ийм их ашиг олдог энэ нефтийн бизнесийнхэн аюултай улс
Дизель түлш ний үнэ ягаад өссөн бээ
өчигдөр зүгээр л авсан даа
Ene card, membert ugdug ene zavaan umiig boliulaachee
Карт талоноор өгнө эсвэл байхгүй гээд хөгийн л байна даа
Үнэ буулгахгүй бол сөхөрч уналаа