Нийгэм мэдээ

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, шуурна

2023 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

 29-нд Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 02-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 1-нд говь, талын нутгаар, 2-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -2...-7 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 12 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button