Нийгэм мэдээ

"Баянхонгорт амиа хорлосон эмэгтэй романс залилангийн хохирогч эсэх нь тогтоогдоогүй"

Романс залиланд өртөж 40 сая төгрөгөө алдсан эмэгтэй амиа хорлосон гэх мэдээлэл хэвлэлүүд мэдээлж буй.

Бодит мэдээллийг тодруулбал, 11 дүгээр сарын 24-ний өглөө Баянхонгор аймгмйн цагдаагийн байгууллагад хүн нас барсан гэх дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад тус аймгийн харьяат 30 настай эмэгтэй боомилж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Дээрх мэдээллүүдэд агуулагдаж байгаачлан талийгаач гурван хүүхэдтэй, 40 сая төгрөгөө романс залиланд алдсан гэж буйг эх сурвалж үгүйсгэж байна.

Харин хэргийг шалгах явцад талийгаач гадаадын иргэнд хүүтэй мөнгө зээлүүлнэ, мөнгө зээлнэ гэх мэт нийгмийн сүлжээний заруудад хандсан нь тогтоогджээ. Тухайн хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zolhinЗочин
zolhinЗочин
2023-12-02 09:20

аймаар юм Амиа хорлоно гэдэг байж боломгүй зүйл мөнгөнөөс болж амиа хорлоно гэдэг бодлоггүй юу. гадны нөлөөө байж болох ууу. Үр хүүхдээ боддогүй юу

Холбоотой мэдээ

Back to top button