Ардчилсан нам иргэн нь баян Монголын төлөө ажиллана

Монгол Улсын Их Хурал дахь Арчилсан намын бүлгээс өнөөдөр УИХ-ын даргад “ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сантай байх асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Монголчууд бид өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбараас олсон орлогынхоо нэг хувийг ч хуримтлуулж чадаагүй. Уул уурхайн салбарын өгөөж айл өрхөд хүрдэг тогтолцоогоо олоогүй явж өдийг хүрсэн гэдгийг тус бүлгийн гишүүд сануулаад дээрх олон асуудлуудыг шийдвэрлэх гарц нь “ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хууль гэдгийг онцоллоо.
“ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдсан тохиолдолд Төрийн нэртэй боловч дарга нарынх болчихсон, авлигын үүр уурхай болсон уул уурхайн компаниудыг хувьчлах, олон нийтийн болгож өөрчлөх бөгөөд, Засгийн газар уул уурхайн төслүүдээс эзэмших хувьцааны дээд хэмжээг 34 хувь хүртэл бууруулна.
Мөн уул уурхайн салбарын орлогоос "Ирээдүйн өв" сан байгуулж орлого төвлөрүүлдэг болгож, тус сангийн хөрөнгийг халамжид зарцуулдаг байдлыг таслан зогсоох аж. Ингэсэн тохиолдолд "Ирээдүйн өв" сан хойч үеийн монголчуудад очих ёстой өв, Монголын эдийн засгийн баталгаа болох ажээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шаал худлаа
Эхлээд авлигатай нэгдэж тэмц, !!¡!!!!!!!!!!!түүний дараа энэ асуудал чинь шийдэгдэнэ
Авлигын эсрэг тэмц!!!!!!!!!!!!
Одоо ингэж хошгируулдаг цаг өнгөрсөн.з.энхболд дорлигжав тэргүүтэй төрөөс төрсөн авилгачдынхаа хөрөнгийг хурааж байж дараа нь ярь.Эсвэл ах нарынхаа замаар замнана гэж бодож байгаа бол эндүүрэл,бид олон дахин хулхидуулдаг хүмүүс биш!
,Хуцмой АН
Одоо дуусаад алга болоод өгөөчээ нүдний булайнуудаа
Одоо итгэхээр юм яриа хө! Худлаа амлалт бол залилан шүү!
сайхан хошгоруулах юм аа.урд нь юугаа хийж байсан юм.
Ха ха ингээд л хошгируулаад болчих уу