Асуудал үүссэн ангийн удирдлагууд цэргүүдийг ачаалал даах чадваргүй гэж тайлбарлажээ
Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангиудад Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг ажиллаж байр, гал тогоо, халуун усны газар, спорт заал, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж, бололцоо зэргийн нөхцөл байдлыг шалгаж, холбогдох баримт бичигт дүн шинжилгээ хийн, хугацаат цэргийн алба хаагчидтай ганцаарчилсан ярилцлага хийсэн бөгөөд шалгалтын урьдчилсан дүгнэлтийн УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан.
Тус цэргийн ангийн удирдлагуудын зүгээс, Монгол Улсын хэмжээнд цэргийн албанд татагдаж байгаа залуусын дийлэнх нь дэлгэцийн хамааралтай, бие бялдрын хөгжил сул, сэтгэл зүйн тогтворгүй байгааг онцлоод, сэтгэцийн хямралд орох, цэргийн албанаас шантрах, сургалт бэлтгэл, бие бялдрын хөгжлийн хичээл, дадлага, сургуулиас бэрхшээх, ёс суртахуун, харилцааны сөрөг нөлөөнд автах зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгэл зүйч ажиллуулж байгааг онцолжээ.
Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчид тодорхой хугацааны дараа биеийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, сүрьеэ өвчин тусах, сэтгэц өөрчлөгдөх зэрэг асуудал нийтлэг тулгардаг тул цэргийн албанд татагдсанаас хойш сарын дараа нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд оруулж, цэргийн албанд тэнцэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг тодотгосон юм.

Түүнчлэн сүүлийн 30 гаруй жил батлан хамгаалах салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй, салбарын нийт төсвийн 90 орчим хувь нь урсгал зардалд зориулагдаж байгаагийн улмаас цэргийн ангиудын барилга хуучирсан, техникийн шинэчлэлт хоцрогдож байна гэлээ. Мөн цалин, хангамж болон бусад асуудлаас болж жилдээ 700-800 цэргийн албан хаагч хүсэлтээрээ чөлөөлөгдөж, бусад салбар руу шилжин ажиллах болсон нь батлан хамгаалах салбарын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц асуудал болсныг анхаарах нь зүйтэй гэжээ.

Ангийн захирагчид нэн яаралтай цэргийн ангийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, стандартад нийцсэн байр, гал тогоо, соёл, спортын байгууламж шинээр барих, барилга байгууламжийн дээвэрт их засвар хийх, төвлөрсөн дулаанд холбох, сантехник шугам сүлжээг шинэчлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны хангалт зэрэг нь батлан хамгаалах салбарын нэн тэргүүнд тулгамдсан асуудлын нэг болсныг дуулгажээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэн дээ, одооны хөвгүүд 2 кг ч гурил даахааргүй гулжганасан, нөгөөхөө ч арай ядан дааж яваа болуу гэмээр сүнс сүүдэргүй болсон, юун амьдрал, эх орон, эхнэр хүүхэд хариуцаж, дааж явах.
өөр шигээ юм яриа шааааагааад
цэрэгт явж үзээгүй цүнх баригчаас дэд сайд болсон нөхөр цэргийн амьдралыг ярихаар юу болох вэ цэргийн дарга нараа, наад нөхөр чинь сурч байгаа хүүдээ дэслэгч цол зүүлгэээд ажил хийсэн болгоод цалин авч улсыг хохироож байгаа шүү
Цэрэгт татагдсан залуус битгий хэл үндсэн алба хааж байгаа офицер.ахлагч удирдлагууд нь хүртэл ачаалал даах бие бялдар.албаны мэдлэг.сэтгэл зүй байхгүй шүү дээ
Ихэнх ангиудын барилга байгууламжын насжилтыг үнэлээрэй
Unen sh dee heterhii sulbagar ulbeger bnaa. Etseg ehiin humuujil shudee. Rne niigem ulsiig avch yvah humuusee mash muu beldej bnaa
Ачаалал даах чадваргүй болохоор нь алдаг гээд байгаа юм уу, эсвэл гарын Ариг даахгүй болохоороо амь насаа алддаг гээд байгаа юм уу. Энэ эргүүнүүдийг нөгөө зодуулсан цэргүүдийг шар хаданд зөөдөг, хилийн цэргийн эмч Батцэцэгт өгч явуулаад шар хаданд хэвтүүлчих юмсан. Бүгд галзуурсан бололтой дог шүү.
Tsergiin alba geech ene aimshgiin tamiin gazarzaluus maani zaaval irj zovj zuderch shanalj daramtluulj zoduulj ami nasaa aldax estoi yum uu
Чиний энэ сайхан байгааг улс орныг тайван амгалан байлгах гэж энэ алба байдгийг мэддэггүй чалчигч бн.
Нялцгар булбарай юмнууд гарын ая даахгүй үг даахгүй нусаа хацартаа наасан бас зүгээр байхгүй том том бааж эрх ярьсан үүрэгээ түйч мэдэхгүй юмнууд эр цэргийн нэр хүндийг гутааж бна
Залуучуудын маань бие бялдар, тэсвэр хатуужил үндсэндээ сул.энэ бол үнэн. Бас хатуу үг сонсож сураагүй гээд асуудал байгаа байгаа. Үүнд нь тохирсон сургалт хэрэгтэй байх.
Тэгвэл тэнцэхгүй гэж халаач !
Халах биш сунгах хэрэгтэй
Ачаалалыг бага багаар нэмэгдүүлж сургах болохоос шууд хүчээр ачаалж болохгүй баймаар.Хүн бүр өөр өөр бие бялдар,
махбодьтой!!! Цэрэг арми гэж чанга хатуу байж сургах гэсэн зарчмаа өөрчилж,ерөнхий бодлогоо хэрэгжүүлээсэй.Алба хаагч бүр армийн амьдралыг сайхнаар ярьж,таниулдаг болгохын тул тэр хүчийг ашиглах ёстой
За намайг цэрэгт очиход сонс эргэдэг нэг ч офицeр ахлагч хуучин цэрэг байхгүй байсан би л сонс эргэдэг байлаа амьтны хүүхэд бүхэл бүтэн нэг үeийг дарамталж буруугаа бусдад чихдэг комунист ялзарсан үзлээсээ салаа ч
4луурчид
Цэрэг дарамталдаг зоддог арьсаа хамгаалж бурууг бусдад чихдэг хүмүүсийн хэлдэг үг дээ яг нарийн дээрээ өөрсдөө ч даахгүй
Odoo tsergiin albiig tsetserleg shig bolgoh geed baih yumdaa er tsergiin alba bol jinhene er tsergiin alba baih yestoi Odoonii muusain amisgaa bolson gonjiison bandi naraa tsergiin Albans yavuulah er hun bolgoj av etseg ehchuudee
shana awch shaland suuj chadahgui huchtei salhind hiischihmeer er emen medegdehgui ym ih bolson
119 r angiin Oyunbileg neg zavaarsan,archaagui,hun amitan hel amaar doromjilj,gutgesen,tsadigaa aldsan neg em bnaa.Ehgyi huuhdiin begs Tom,etseggui huuhdiin tolgoi tolgoi Tom gej yutai unen be
Tegleee gd ailiin huuhduud zodoj ami nasand haldaad bj yahaw de bugd iim bolson bhad
Хүчтэйхэн үлээхэд үхэхээр болчихсон байна залуучууд
Зодуур даахгүй үхээд байна гэж хэлэх гээд байна уу
Сул бн гээд зодож алаад бх юмуу
Үнэн шүү
Монголд үнэндээ авч идэхээс өөр ид шидгүй хоолны сав болсон цэрэг армийн хэрэг байхгүйштээ
Арми зэвсэгт хүчин гэсэн хоолны савнуудыг татан буулгаж,
Захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг цагдааг 50 хувь цомхотговол монголын эдийн засагт л тустай өөр гарз байхгүй...