Нийгэм мэдээ

600 автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын "Yutong Bus" компани шалгарлаа

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад “Yutong Bus" компанийг шалгаруулжээ.

Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн юм. Тус компани нь автобус борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.

Евро стандартын автобусны нэг бүрийн үнэ 300-350 мянган евро буюу нэг тэрбумаас дээш үнэтэй бол “Yutong Bus Co.,Ltd” компанийн автобус нь 60 мянга гаруй ам.долларынх байх гэнэ.

Нийслэлийн зүгээс 2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобусуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авах бодлого барьж буй юм.

Сануулахад, автобус нийлүүлэх тендерт дараах таван компани саналаа ирүүлсэн юм.

  1. “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
  3. Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
  5. China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, “Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd”, “Yutong Bus Co.,Ltd”-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн.

Харин “Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd”-н хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол “China North Vehicle Corporation LTD”-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй.

- “Yutong Bus” дэлхийн хамгийн том автобус үйлдвэрлэгч компани-

“Yutong Bus” буюу албан ёсоор “Zhengzhou Yutong Group Co., Ltd” нь 1963 онд “Zhengzhou Bus Repair Factory” үүсгэн байгуулагдсан компаниас эхтэй. 1993 онд “Zhengzhou Yutong Bus Co., Ltd” нэртэй тус компани анх байгуулагдсан байна.

Хэнань мужийн Жэньжоу хотод төвтэй “Yutong Bus” нь дэлхийн хамгийн том автобус үйлдвэрлэгч компани юм. Дизель хөдөлгүүртэй автобус, цахилгаан автобус үйлдвэрлэдэг.

2017 онд тус компани том болон дунд оврын 67,268 ширхэг автобус худалджээ. Тэдний 24,865 нь электрон автобус байсан юм. “Yutong Bus” нь Франц, Их Британи, Австрали, Өмнөд Африк гэх мэт 40 гаруй гадаадын улсад автобусаа экспортолжээ.

Мөн БНХАУ-ын автобусны дотоодын зах зээлийн 28 хувь, дэлхийн зах зээлийн 10 хувийг үүсгэдэг байна. “Yutong Bus” Хятадад томоохон хэмжээний үйлдвэрүүдтэйгээс гадна Венесуэль, Пакистанд автобус угсрах үйлдвэртэй аж.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хмм
Хмм
2023-12-01 15:11

Хаха тэгээд хамгийн үнэтэйгээсээ сонгочихож байгаа юмуу? Ёндоогоо нэмхээр үнэтэй болоод байгаа юмуу? Тендерийн хуулиа дарга мэдэж байна уу? Хамгийн хямдыг нь сонгох ёстой бусуу?

Yaj ch bodson ene ni deer bizee
Yaj ch bodson ene ni deer bizee
2023-12-01 17:34
Reply to  Хмм

yum bolgoniig uneer hemjij bolohgui ee. Unetei baina gedeg ni tehnikiin taldaa yamar neg davuu yu baigaa bailgui dee. Harhad yag adil ch une ni uur baihaar ni yamar uchraas une iluu baina geed asuuhaar ene iim tul une ni iluu baigaa yu geed saihan taibarlaad yalgaag ni heleed ugdug yum bainalei. Chuham manai nuhud todruulj asuusan eshiig helj medehgui yum uu

YOHH
YOHH
2023-12-01 15:55
Reply to  Хмм

Hyamd = Chanargui m#l orkoo

Зочин
Зочин
2023-12-01 16:47

Олон улсын шинж �##�га

Иргэн
Иргэн
2023-12-01 17:11

Тэр нь дээрдээ ойр .ядаж сонгоод арай дөнгүүрийг авахад болж байна Хаа байсан Со гоос авахад ядаж замын зард�##� энэ тэр хахууль нь нэмэгдээд я�##�аа даа

Зочин
Зочин
2023-12-01 17:23

Ногоон автобуснаас хямд байна уу даа? Гэхдээ АНУ ах, ЕХ эгч зөвшөөрөх үү? Тэд хятадын цахилгаан машин авсан бусад улсын компанид санкц тавьж байна лээ. Нямбаатар АНУ-с айдаг нь биш айлгадаг нь аж, амжилт хүсье!

Yaj ch bodson ene ni deer bizee
Yaj ch bodson ene ni deer bizee
2023-12-01 18:51
Reply to  Зочин

kkk. Tiim tal ch bii shuu.Haa baisan holiin 3 dagch geh hursh hojig tav,laa ch @ hursh maani bidniigee yugaarch gachigduulahgui hangachina. Ene 2 hursh maani busdiin gariig haralgui sain muu ch bai uursuduu hangachih ni saihan yu moo.Erni zaaval buh yum aa delhiin noimor neg buteegdehuuneer hangana gej baihgui l dee

Зочин
Зочин
2023-12-01 18:09

Zayagui s#a nar tgd odoo ter lalriin chanargui Hyatad bus-aaraa zorchdoo. Bagtaj muutai hogiin bus bdgshde

Зочин
Зочин
2023-12-01 18:21

Солонгосоос автобус аваач дэ дарга нараа

Зочин
Зочин
2023-12-01 23:34

НОГООН байж болохгүй шүү!!!!!?!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button