Нийгэм мэдээ

Маргаашаас цасаар шуурч эхэлнэ

2023 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.

05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд Алтай салбар уулс болон говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -21...-26 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 7-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, 8-наас хүйтний эрч эрс чангарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button