Д.Энхжаргалыг бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж, шүүхэд шилжүүлжээ

АТГ эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Үүнд, “Э” нь Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг багтсан байна.
Үүнийг тодруулбал, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Дамдингийн Энхжаргал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгон албан тушаалд томилж, ажлын гүйцэтгэл, тодорхойлолтгүйгээр цалин, урамшуулал олгож Шинжлэх ухаан технологийн санд хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн аж.
Дамдингийн Энхжаргал нь тус санг 2016 оны 11 сараас 2019 оны 1 сар хүртэл удирдаж байсан. Улмаар тус сангийн захирлаар ажиллах хугацаандаа салбарын сайдын бүрэн эрхэд халдаж, “Шинжлэх ухаан технологийн сан”-ын бүтцэд өөрчлөлт оруулан “Орон тооны бус зөвлөл” гэгчийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэдэнд олгосон урамшуулал нэрээр 7,5 сая төгрөгийг төсвөөс гаргуулсан ч, ямар ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй гэхчлэн мэдээллүүд нийтлэгдэж байсан билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн хэн гэж хүн ажилд авсан бэ? Одоо тэр хүмүүсээс нь ШУТСанд ажиллаж байгаа юу?
Энхжаргалаас гадна шалгаач, захирал, шинжлэх ухааны доктор хүн 1 жилийн грант аваад ямар ч ном бүтээгдэхүүн гаргаагүй тайлангаа хаалгаж чаддаг шүү. Судлаачдад тэгш хандах ёстой шүү.
За болиоо 3 нугалж торгоод өнгөрөн биздээ. Улсаа зарж идэж байгаа хулгайч нараа шийтгээчнэ
ЗА ДАА ТОМЧУУДЫН ИДСЭН УУСАНЫ ДЭРГЭД Ч НЭГ ТАВАГ ХООЛНЫ Л ҮНЭ ЮМ ГЭХДЭЭ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ Л БАЙХ Л ДАА БОЛОВЁРОЛ ЗЭЭЛИЙН САНГИЙН ТӨЛБӨР ЧИНЬ БАГАДАА Л ГУЧИН САЯ Ш ДЭЭ ТЭД ЯЛ АВАХ УУ ТЭДНИЙГ ЯЛЛАХ БОЛОВ УУ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ Ч ЮМ ДАА
Ха ха жараахай юу нөгөө тулнууд хааяив