Нийгэм мэдээ

Өнчин бамбаруушууд ичээнээсээ сэржээ

Эхээсээ өнчирч үлдсэн хоёр баавгайн бамбарууш малчин айлаас сүү өгснөөр хүнд дасаж гэрээс нь холдохоо байсан. Тиймээс иргэд Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дуудлага өгсөн.

Тус дархан цаазат газрын хамт олон хоёр бамбаруушт Дондог, Дулам хэмээх нэр өгсөн бөгөөд биеэ дааж амьдрах чадвартай болохоор байгальд нь тавина.

Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газар "Дондог, Дулам 2 маань 1 сар унтаад сэрлээ. Их өлссөн шинжтэй орилоод, хоол ундаа хайгаад л сүртэй байдаг юм байна. Үүнээс харахад ойн дагалт баялгийн тодорхой хувийг байгальд нь үлдээхгүйгээс өлсгөлөн байгаа амьтдад айл бараатах, малруу дайрах гэх мэт сөрөг үр дагавар үүсч байна.

Иймд зэрлэг амьтдад бидэнтэй зэрэгцэн оршдог гэдгийг хүн бүр ойлгож самар, жимсийг үлдээж хамт оршин амьдарцгаая" гэж мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-30 19:01

Ойн амьтадын хоолыг булаан авч, хятадруу зөөлгөж байгаа наймаачид ойлгох хэрэгтэй. Энэ амьтадыг өлгөсөн зовоосон гай нь тэр самарчдад, жимсчдэд очих байлгүй дэ.

хүннү
хүннү
2024-01-30 19:45

Юун тэнэг нэр өгдөг.

Uyanga
Uyanga
2024-01-31 05:20

Samar jimsiig borluulahiig heden jileer horigloh heregtei bnà.Baigal orchnii yam bodlogdoo tusgaachee

иргэн
иргэн
2024-02-03 12:18

Амьтанаа хайрлаач.самар жимс б�##� байв�##� үлдээх хэрэгтэй.Хоолгүй бол хүн амьтан идэн шүүдээ.Авахын оронд хоол ус аваачиж өгвөл дээр.ямарч нэр хамаагүй.

Холбоотой мэдээ

Back to top button