УЛС ТӨРУлс төрийн мэдээ

БНСУ-ын дээрэмчдийн хууль бус мөнгөөр баригдсан "Ричфилд" буудлын хохирлыг барагдуулжээ

АТГ-аас /2024.01.29/-нд "Richfield hotel” гэх үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж мөнгө угаасан гэмт хэргийн талаар дараах мэдээллийг гаргасан.

Мэдээлэлд: "БНСУ-аас гэмт хэргийн замаар хулгайлсан хөрөнгөөр Монгол Улсын “Richfield hotel” гэх үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлж, шийдвэрлэсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийг Монгол Улсын хуулийн байгууллага хураан авч борлуулан, "ОУ-ын конвенц, эрх зүйн туслалцаа, хамтын ажиллагаа"-ны хүрээнд БНСУ-аас ирүүлсэн хүсэлтийг харгалзан учирсан хохирлыг барагдуулсан. Хохирол нь 2009 оны байдлаар 368.000 ам.доллар байв" гэжээ.

Энэхүү хэрэг 2013 оны гарч, шийдвэрлэгдэж байсан бөгөөд тухайн үед 368 мянган ам.доллар нь 1.2 тэрбум орчим төгрөг байжээ.

Тэгвэл энэ хэргийг нэхэн сануулахад,

БНСУ-ын иргэд Монгол Улсад хууль бус аргаар олсон мөнгөөрөө бизнес хийх, хууль зөрчих тохиолдол гарч байжээ. БНСУ-д хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч А гэгч дээрэм тонуул, мөрийтэй тоглоомын газраас олсон хууль бус мөнгөө Монгол Улсад оруулж ирэн мөнгө угааж байсан нь тогтоогдсон байдаг. Тэрбээр Өмнөд Солонгост мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, 4.5 сая ам.доллар олсон хэмээн шүүхээр шийтгүүлсэн нэгэн аж. Хууль бусаар олсон мөнгөө Монгол руу илгээж, Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Л гэгч хүлээн авдаг байжээ. Тухайн мөнгөөр Баянбүрдийн тойргийн ойролцоо “Ричфилд” хэмээх зочид буудал бариулсан байсныг БНСУ-ын хууль, хяналтын байгууллагынхан тогтоосон байна. Хууль бус мөнгөөр барьсан болохыг мэдсээр байж Монгол Улсын иргэнд худалдсан нь тогтоогджээ. Тиймээс тэднийг Эрүүгийн хуулийн 166.1 буюу мөнгө угаасан гэх үндэслэлээр хэрэгт татаж, “Ричфилд” зочид буудлыг битүүмжилсэн байна. Ийм төрлийн хэрэг үйлдсэн бол үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц, Монгол Улсын Эрүүгийн хуульд заасны дагуу мөнгө угаах замаар олсон орлого, хөрөнгийг хурааж улсын орлого болгох учиртай байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button