УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ХОМ: Нийслэлийн архитектур болсон Г.Батзориг автомашингүй ч, 410 саяын орон сууц, 401 саяын малтай

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилсон билээ.
Г.Батзориг нь Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтнээр ажиллаж байсан. 2018.02.26-наас Нийслэлийн газрын албанд ахлах мэргэжилтэн, 2019.11.04-нөөс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нэгжийн даргаар ажиллаж эхэлсэн байна.
Түүний АТГ-т гаргасан ХОМ-ийг хүргэе.
- Өөрийн орлого: 2018 онд 21 сая, 2021 онд 19 сая
- Гэр бүлийн орлого: 2018 онд 0, 2021 онд 1,6 сая
- Орон сууц: 2018 онд 7 сая, 2021 онд 410 сая
- Автомашин: байхгүй
- Мал: 2018 онд 45 саяын Үхэр-31, Адуу-44, 2021 онд 401 саяын Үхэр-81, Адуу-133, Хурдан удмын адуу-11
- Газар: 2018 онд байхгүй, 2021 онд 30 саяын үнэ бүхий эзэмших-700м2 нэг, өмчлөх-3074м2 нэг
- Хадгаламж: 2021 онд 5,8 сая
- Зээл: 2021 онд 60 сая















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотыг хөдөөний хүн яаж ч гоё болгох вэ дээ. Чааваас гэж.
Хотын захиргаа хөдөөний хүмүүсээр дүүрлээ шүү. Хотыг хотын хүмүүс нь л мэдэж удирдаж, сэтгэлтэй арчилж авч явж чадах байхдаа уул нь...
оркууд л хотыг зайдалдаг боллоо шүү дээ. тэр тусмаа ерөнхий сайд, түүний хамаатнуудыг дагаад хэнтийнхэн.
За нямбаатараа чи газрын мэргэжилтэй хүнийг яаахаараа хотын ерөнхий архитехтороор томилдог юм бэ. Газар, байшин хоёр чинь газар тэнгэр шиг ялгаатай шүү дээ. Ийм элий балай солиорсон юм битгий хийгээд бай. Мөдхөн сонгууль болж улстөрийн цунаманил өртөнө шүү. Энэ батзориг гэх нөхөр чинь яахаараа 3047 м2 газрыг өмчилж авдаг юм бэ. Газрыг олгодог эрхтэй хүн өөрөө ийм их газрыг өмчилж авч болдог юм уу. Энэ хүн албан тушаалаа ашигласан байна. Гэмт хэрэгтэн байна. Иргэн би гэхэд 134 м2 газраа өмчилж авах гээд 10 жил хөөцөлдөөд өмчилж чалахгүй байна.
Ямар аргаар ийм их хөрөнгөтэй болсон юм болоо? Ямар ч байсан цалингаараа л лав өиш гэдэг нь тодорхой
Уучлаарай, хамаг газраа зарчихсан хотод архитектурын хэрэг байгаа юм уу? Зам дагуух зогсоолуудыг л хаах ажил хийх юм биз дээ.
2018 оноос 2021 онд огцом хөрөнгөжсөн байна. 7 сая орон сууцтай байснаа 410 саяын орон сууцтай болж. 2019-с 2021 онд нийт орлого нь 42 сая болох нь. Гэтэл 2021 онд орлого нь 19 сая болж 2018 оныхоосоо 2 саяар буурсан байх, уул нь дарга болоод нэмэгдэмээр юм.
СХД байхдаа Ар гүнтийн газрыг зарж мөнгөжиж байгаад хотод авилгадаж дэвшээд байр сууц авсан тайлан юм бишүү наад хом чинь? Үнэтэй хурдан удмын адуу шууд 100 гаар өсчихдөг юм байна овоо муу буянтай гаруу эсвэл бэлгэнд аваа юу?
Миний хотыг хөдөөжүүлэх зорилготой бас нэг этгээд дарга боловоо гэж
Наадах чинь албан ёсны орлогоосоо илтэд давсан хөрөнгөтэй гэдгээ өөрөө бичээд өгчихсөн байна шүү дээ!!! Барьж аваад шалгаачээ!!!!
Газар зохион байгуулагч мэргэжилтэй хүн яаж Нийслэлийн ерөнхий Архитекторын ажлыг хийх вэ? Одоо ийм балай юмаа больмоор юм өө. Энэ хүн сайхан хөдөө 0.3га газартаа үхэр адуугаа маллаад сайхан амьдарсан дээр байхөө