Нийгэм мэдээ

Ж.Уртнасан: Энэ жил 25 мянган литр сүү сааж, Улсын аварга саальчин боллоо

Энэ жил улсын хэмжээнд “Улсын аварга саальчин” цолоор 10 эмэгтэй шалгарсны нэг нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн саальчин Жамбалшаравын Уртнасан юм. Тэрбээр ааруул цагаан идээгээ зах зээлд худалдан борлуулж 6 орчим сая төгрөг олж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байна. 

Эднийх 1600 гаруй толгой малтай. Жилдээ нэг үнээнээс дунджаар 1200 литр, ямаанаас 8 литр, гүүнээс 60 литр нийтдээ 25440 литр сүү саасан байна. Мөн ааруул 40 кг, ээзгий 26 кг, аарц 450 кг, өрөм зөөхий 260 кг, айраг 330 литр боловсруулжээ. Тэрбээр ааруул цагаан идээгээ зах зээлд худалдан борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байна. 

Хөвсгөл аймаг өнгөрсөн онд мал тооллогын дүнгээр 6254494 толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн. Нийт малын тоо өмнөх оноос 311280 толгойгоор буюу 5,2 хувиар өссөн байна. 

Сүүлийн хоёр жилд нийгмийн харицлагын хүрээнд 10 гаруй толгой мал, 2.5 сая төгрөгийн цагаан идээ болон бусад мөнгөн хандив тусламж үзүүлжээ.

Нэмж дурдахад, 2019 онд "Сумын аварга саальчин", 2021 онд "Аймгийн аварга саальчин", Аймгийн аварга малчин" 2024 онд “Улсын аварга саальчин” цолоор тус тус шагнагджээ.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ганцаараа биш байлгүй олон дагалдагч зарц нартай байлгүй

Холбоотой мэдээ

Back to top button