12 настай охин хөнөөсөн хэргийг мөрдөх ажиллагаа дуусчээ

12 настай охиныг такси үйлчилгээ үзүүлэх гэж байгаа байдлаар машиндаа суулган авч явж, улмаар амийг нь хөнөөгөөд зугатсан Т.Гантулгад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын процесс дуусч, прокурорт шилжүүллээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагын мэдээлснээр Мөрдөн байцаах албанаас иргэн “Г”-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан.
Улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хүнд сэднл өгсөн үнэрээг яах юм бол
Үнэрээ гичийн насаар нь хорих хэрэгтэй
Цаазаар эсвэл бүх насаар нь хорь
цаазлааа
1000 хэрчим гэдэг манжийн эрүү шүүлтийг энэ сүг дээр хэрэгжүүлж үзэх хэрэгтэй
Үхээч
Бүх насаар нь хорихоор улс бидний татварт өссөнөөс өгнө (цаазнаас) хүнд ял байдаг ч болоосой ДОГШИН МОРИНЫ сүүлнээс зүүсэн новшийг!
Том машинтай хамсаатнуудыг нь ,бас машин сэлгэсэн хамсаатнуудыг нь яах гэж байна?
Ийм лалруудыг амьд шоронд хорьж байхаар хамгийн хортой уурхайд ажиллуулж үйл лайг нь эдлүүлэх хэрэгтэй
Амьдаар нь лантуудаж,удаан зовоож алах хэрэгтэй