Нийгэм мэдээ

Google Монголын зургаан аймгийн 30 байршил дахь алдаатай нэршлийг залрууллаа

Google-н газрын зураг дээр Монголын зарим газар нутаг, уул, гол усны нэршил өөр орны хэлээр, ойлгомжгүй тэмдэглэгээгээр тэмдэглэгдсэн байсан нь тухайн нутаг орны иргэдийг эмзэглүүлж байсан бөгөөд уг асуудлаар иргэд ЦХХХЯ-нд хандсан.

Улмаар ЦХХХ-ны сайд Н.Учрал аль байршилд хэдэн нэршил алдаатай байгааг судлуулж, дүгнэн АНУ-д айлчлах үеэрээ Google компанид уг асуудлыг уламжлан шийдвэрлүүлсэн байна.

Тусгаар тогтносон улсын хувьд газар орныхоо нэрийг нэг стандартаар, нэг нэршлээр хөтөлж, түүнийгээ таниулах нь чухал гэдгийг Google-ийн Chrome үйлдлийн системийг хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Соломон ЦХХХ-ны сайдтай хийсэн уулзалтын үеэр онцолжээ.

Жишээ нь, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 30 орчим газруудын нэршлийн алдааг залруулж Google map-н мэдээллийн санд зөв нэршлээр бүртгүүлсэн байна. Мөн Монгол улс Google компанитай хамтарч 1,500 инженер бэлтгэх ажлыг 2-р сарын 15-наас эхлүүлнэ.

Талууд хамтын ажиллагаагаа бататгаж, Монгол улсад цахим ур чадварын төв байгуулж, бүс нутагт туршлага хуваалцах чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгджээ. Мөн хэрэглэгчдийн зүгээс тогтмол асууж байдаг Android in-app purchase-ийг энэ оны 2 дугаар хагаст нэвтрүүлэх хуваарьтайгаар Google комопани ажиллаж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учралыг Google компанийн удирдлагуудтай уулзах үеэр танилцуулжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-05 20:30

Good job ????

зочин
зочин
2024-02-05 21:41

ХӨГИЙН СУГА БАЦААН МАНГАРУУДТАЙГАА ХАМТ ҮҮОД АРЧИГДАНА ЭРГҮҮ ТЭНЭГҮҮД

зочин
зочин
2024-02-06 11:22

ЦАХИМ яам–Газар Зохион Байгуул�##�т Геодези Зураг Зүйн Газар нарт.
Танай 2 байгууллага аймаг сумуудын төлөөлөл оруулсан Хамтарсан том ажлын хэсэг гаргаачээ.
Google-н газрын зураг дээр Монголын зарим газар нутаг, уул, ус, нуур, сум хачин ойлгомжгүй дутуу гацуу, гадаад хэл, хятадаар бичигдсэн нь маш их байна. Бүгдийг нарийвчлан үзэж ш�##�гаад засаач засуулаач…. ! ! ! крилл Монгол-English 2-оор зөв бичсэн байх шаардлага бий.

Холбоотой мэдээ

Back to top button