Нийгэм мэдээ

Автобусны жолоочийг үнэгүй бэлдэж, 3.5 саяын цалин өгнө

Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал. Иймээс нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр боллоо.

Мөн Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн  В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна.

Энэ зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргана. Түүнчлэн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэндүү үнэн
Дэндүү үнэн
2024-02-06 00:03

Одоо ийм хариуцлагатай ажилд үнэгүй бэлдэнэ гэдэгээ болио. Энийг сэтгүүлч гарчиглаад бна уу , эсвэл ямар хариуцлаггүй чадамжгүй нөхөр сэдээд байнаа. Бичиг үсэг дөнгөж сурч байх тэртээ 1920 хэдэн оны үед ч ингэж байгаагүй байх шүү

Иргэн
Иргэн
2024-02-06 07:19

Худ худ. Зүгээр ц�##�ин нөхцлийг нь сайжруулчихад л туршлагатай,чадвартай хүмүүс ороод ирнэ

Хөгжихсөөн
Хөгжихсөөн
2024-02-08 03:12

Ажиллах нөхцөл нь л чух�##�даа өглөө 5 цагт гара�##� шөнө 12 цагт харьдаг амьдр�##� гэж юу байх вэ ар гэр үр хүүхэд яаж болховдээ

Zochin
Zochin
2024-02-11 23:45

Ц�##�ин өндөр байхад жолооч нар өрсөлдөнө. Өдөржин автобус жолоодож явдаггүй 2 ээлжээр явдаг . Шаардлага өндөр байлгах тамхи татах ,бэлэн авах, утсаар ярихыг хориглох , автобусаа арчиж цэвэрлэгээг байнга хийж явуулах автобусандаа өөриймсөг сэтгэлээр хандаж ажиллах соёлтой жолооч хэрэгтэй. Зорчигч соёлтой цэвэрхэн хувцастай үйлчлүүлэх нь иргэн бүрийн үүрэг. Соёлтой үйлчилгээ сайн бол заав�##� толгойтой хүн бүр машин унаж зарлага гаргах үнэндээ шаардлагагүй. Бүх автобусыг 1 эгнээгээр явуул. Бусад тээврийн хэрэгслэлээ 2. 3 дугаар эгнээгээр явуулах.

Холбоотой мэдээ

Back to top button