УИХ-ын гишүүн асан "Б"-г хулгайлж, хорьж, дээрэмдсэн этгээдүүдийг шүүнэ

Өнгөрсөн 2023 оны наймдугаар сард "Сэлэнгийн" гэх У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн байранд нь нэвтэрч, улмаар өөрийг нь Сүхбаатар дүүрэгт байрлах зочид буудалд хүч хэрэглэн цагдан хорьсон. Ингэхдээ тэд 98.5 сая төгрөг хохирогчоос дээрэмдсэн байдаг.
Цагдаагийн байгууллагаас уг бүлэг этгээдүүдэд хүн хулгайлах, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн. Тэгвэл хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэхдээ, Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 /Хулгайлах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.6 дугаар зүйлийн 2 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/, 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/, 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Симба Батааг бол ингэхэд гэмгүй.Хогийн новшийн хулгайч бдаг ш дээ.Хулхи,луйварчин,залилагч,дээрэнгүй,шуналтай хогийн новшийг тэгвэл таарна
bataa sdaa oorooo iimerhuu bizdee zugeeeree yag taarna. nogoodul n garj irehgui l bh yostoi. mgl oos oor gazar bol 1 ataman ba. daraagiinh n eniigee nuhah maygtai garj irdeg ym ba lee. manaid bol bugd owooo boldog
owooo?
Ийм даварсан юм байж болох уу. Кино юм уу даа. Энэ нийгэм юу болоод байна аа.Уг нь цагдаа нар чинь буудалд байхад орж ирээ л авгай чинь мөн үү биш үү гээд байдаг биз дээ
СИМБА БАТААГ ЗАЯЦ БАТАА БОЛГОЖЭЭ ЗА ТЭГЭЭД НААД ГАРУУДДАА ТУС БҮРТ НЬ 99 ЖИЛ ӨГЧИХӨӨЧ ОНГОЦ СӨНӨӨСӨН НӨГӨӨ МУДАК МӨН ҮҮ?
За даа манай шүүхийнхэн чинь эд нарын гар хөл шүүдээ. Ямар шийдвэр гарахыг нь хүлээе.
Батаа өөрөө гишүүн байхдаа хүн зодож дарамталлаа гээд л хэвлэлээр их гардаг байсан даа
онгоцоор үнэг хөөдөг батаа гуай амьд юм уу?