Дүүжин тээврийг угсрах ажил энэ онд дуусч, жилийн дараа хэрэглээнд нэвтрүүлнэ
Дүүжин тээврийн төслийн угсралтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулж албанынхан өнөөдөр /2024.02.07/ мэдээлэл хийлээ
Тодруулбал, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дүүжин тээврийн төслийн ТЭЗҮ-г Улаанбаатар хотын Захиргаатай хамтран боловсруулж, 2023 онд батлуулжээ. Судалгаагаар хүн амын нягтаршил их зэрэг олон үзүүлэлтийг үндэслэж, дүүжин тээврийн шугамын байршлыг сонгосон байна.
Уг төслийг хуулбарлах боломжгүй, судалгааг үндэслэн зөвхөн Улаанбаатарын нөхцөлд тохируулж хийж байгааг онцлов.
Улаанбаатар хотод хэрэгжих дүүжин тээврийн төслийн танилцуулга
- Яармаг өмнөд буудал, Хархорин зах хойд буудал болон
- Туул гол, Трансмонголын төмөр замын дээгүүр явна.
Дүүжин тээвэр 4,250 метр зайд зорчино. 19 цамхагтай, зорчих хугацаа 11 минут, нэг секундэд 6 метрээр урагшлах хурдтай. Нэг бүхээгт 10 зорчигч байна. 4.2 км замыг 11 минутад туулах, нэг талдаа 2,500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтайгаар дүүжин тээврийн шугамыг суурилуулна. Дүүжин тээврийн бүхээгийн суудал хална.
Францын Пома компани одоогийн байдлаар нарийвчилсан зураг төсөл дээр ажиллаж эхэлсэн бол Улаанбаатар хотын удирдлагууд дүүжин тээврийн буудал баригдах газрыг чөлөөлөх ажлыг шийдэж өгсөн байна. Ингэснээр дүүжин тээврийг угсрах ажил 2024 онд эхэлнэ. Харин туршилт, тохируулга 2025 онд хийгдэж, мөн оны арванхоёрдугаар сард иргэдийг тээвэрлэж эхлэхээр төлөвлөөд байгаа аж.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Targan zalhuu buduunuud suuhgui shu.
энэ бол маш сайн ажил бна.хэрэг болох юм бна.
Хотын удирдлага яриад байгаа Дүүжин тээвэр... КККК ... С�##�хи хөдлөөд, Цахилгаан тасраад гээд агаар дээр зогсоох уу,,, агаарт зогссон хүн бие засах, бие муудах асууд�##� үүсвэл үсрэх үү... С�##�хи Цахилгаанаас хамаарах Дүүжин тээврийг дэлхий нийт зөвхөн аял�##� жуулчл�##�ын бизнест хэрэглэдэг өндөр өртөгтэй тээвэр болохоос биш зогсолтгүй олон хүнийг зөөвөрлөх Нийтийн тээвэрт ашигладаг хямд өртөгтэй зүйл биш... Хотын удирдлагын толгойг Мөнгө идэх гэсэн ямар нөхөд эргүүлдээд байна вэ... ийм хачин зүйлд зарцуулах зардлыг хотод олон гүүр, давхар зам гүүр барих, метро барихад зарцуулах зөв шүү.. Та бүхэн хотын удирдлагад Төрийн Тэргүүн, Ерөнхий Сайдад уламжлаарай
alert(1)
Цахилгааны нэмэлт эх үүсвэрийн шийдэлтэйгээр шийдвэл сайн байх.
Сонгуулийн сургаар хошгируулж байна. Энэ та-лаар сонсгол зохион байгуулъя!
Manaihan teged 10 hvn gej baihad chihej orj bgad daatsan hetreed unandaa uhamsartai baigaasai bas ali neg gazarn neg dvvjen tergen ewderhee busad n agaar deer yachij chadahgvi gatsah bolu sain l tuluwluj hiigesei amjilt hvsey dee chanartai bodlogtoi yum l higeesei
Shaal balai ym yariad bgaam daa ugaasaa, butehguie ene udirdlaguud
Манайх шиг юм танаж, идэж уухын шун�##�даа автсан улсад тэдэнд итгээд суугаад явах хүмүүс байх уу, ёстой өөрсдөө л сууж тансаглана биз дээ
Мэдрэл муутай луйварчдын хийж байгаа ажил
Байнга ашиглана гэвэл үлгэрийн д�##�ай шүү, бусад улсуудаас ч ичихгүй юмаа, одоо бүр ард түмний амь насыг үл тоон идэх ажиллагаагаа тэлсээр байх юмаа
Метрогоо баригдт�##� хэсэг мөнгө идэх санаатай хийгдэх гэж байгаа үлгэр бна л даа
Хэ хэ