НИЙГЭМНийгэм мэдээ

Шинэчилсэн үнэлгээ: "13 аймгийн 58 суманд төмөр зуд нүүрлэсэн"

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал зудын үнэлгээг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар гаргасныг танилцуулав.

"Хоёрдугаар сарын 20-ны байдлаар ихэнх нутгаар цасны зузаан нэмэгдэж, 1-51 см болсон байна. Бусад нутгаар 1-9см, хунгарласан, шуурсан газартаа 80-100см цасан бүрхүүлтэй болсон.

Хоёрдугаар сарын 20-ны байдлаар:

  • 13 аймгийн 58 суманд мөсөн буюу төмөр зудын,
  • 17 аймгийн 139 суманд цагаан зудын,
  • 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг цагаанаар зудархуу нөхцөл байдалд оржээ.

Өнөөдрийн байдлаар цас орж байгаа газар нутаг байхгүй, ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна. Маргааш буюу 24-нд ихэнх нутгаар хур тунадас багатай, нутгийн зүүн хэсэгт хүйтний эрч өнөөдрийнхөөс бага зэрэг чангарна.

  • 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар
  • 26-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • 27-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
  • 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно" гэлээ.

Хоёрдугаар сарыг дуустал их хүйтрэхгүй ч цас орны дараа болон өмнө бага зэрэг хүйтэрнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Багш
Багш
2 сар 23, 2024 12:59

Төмөр төмөр л гээд сэцэрхээд байх юм. Мөстсөн юм чинь мөсөн гэдэггүй юм уу...

Зочин
Зочин
2 сар 23, 2024 15:04

ДӨРВӨН НҮДТЭЙ АНИА ТӨМӨР ЗУД ГЭЖ ЮУ БАЙДЫН ТӨМРӨН ЦАС ОРЦЫМУ ОДОО ЯАНАА БҮГДЭЭРЭЭ АНИА

Холбоотой мэдээ

Back to top button