Ш.Раднаасэдийн араас Б.Энх-Амгалан явж, Д.Амарбаясгалангийн тойрог сулрав

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан ч, эцсийн мөчид мандат авалгүй үлдсэн түүхтэй.
Энэ түүхийг давтахгүйн тулд тэр эртнээс тойргоо суллах, тойглох ажлаа эхлүүлсэн.
Тухайлбал, 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй хүмүүсээ аймгийн намын хорооны даргын статусаас хасах чиглэлийг хэрэгжүүлсэн. 2022 оны хоёрдугаар сард Говь-Алтан аймгийн МАН-ын хороонд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг баталгаажуулсан. Ингэж Ш.Раднаасэдийн хүмүүсээс Говь-Алтайн МАН-ын хороог генсек Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэйгээр авсан. Ш.Раднаасэдийн нөлөө Говь-Алтай аймаг үндсэндээ бүдгэрч, 2024 оны сонгуульд нэр дэвших боломж нь хаагдсан.
Түүнээс хойш Б.Энх-Амгалан хоёр жил гаруй хугацаанд Д.Амарбаясгалангийн тойргийг манаж, эцсийн мөчид мөн явлаа. Тэрбээр, З.Энхболдтой хамааралтай хэргээрээ 40 саяар торгуулж, улстөрөөс таван жилийн хугацаатайгаар явсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар тойргуудыг нь суллаж “барууны боловсролтой” гэх имижтэй тойрон хүрээлэгчдээ төрд гаргаж ирэх төлөвлөгөөтэй явж ирсэн. Хууччуултайгаа хамтрахгүй гэж шийдэцгээн сонгуулийн тойргоо зурахыг зорьж буй. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ны дарга байхдаа “барууны боловсролтой” гэх имижтэй 15 залууг орон тооны бус зөвлөхийн албан тушаалд дэргэдээ ажиллуулдаг байв. Энэ утгаараа “Нүүрсний хулгай”-д УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Б.Энх-Амгалан нарын ахмадуудыг зарлаж, “золигт” гаргаж байсан гэдэг. Тэд нэг үгээр нэр дэвших эрхгүй болж, нэг нэгээрээ ийн явцгааж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо Амарбаясгалан бас өрсөлдөгчөө яаж явуулсан шиг өөрөө тэр замаараа явна даа НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРНААА
Yeaaa muu bndi
оймсны эзэн гээ биздээ Радаасд
Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж авлгчдыг ял завшуулсан Раднаасд явбал таарна
Говьалтайн намын хороог Ж.Энхбаяр анх хагалган бутаргасан одоо хүртэл эвлэхгүй яваа даа
ЭТТ-ийн лицензтэй талбайгаас бшхэл бүтэн орд авчихсан биз дээ энэ Амарбаясгалан. Ийм том нүүрсний хулгайчдаа Оюук арай тойрог өгөхгүй байлгүй дээ энэ чинь одоо. Тэгвэл нөгөө авилга, хулгайтай тэмцэж байгаа гэдгээ худлаа гэдгээ ёстой жинхэнэ батлана биз дээ манай Ерөнхий сайд гуай
ОЮУНЭРДЭНЭ ДАРГАА ТАНЫГАА ШҮТЭЖ ДЭЭДЭЛЖ ХҮНДЭЛЖ АЛХСАН ГАЗРААС ТАНЬ АДИС АВЧ ЯВДАГ ШҮҮ.МИНИЙ САЙХАН ДАРГА ГОЁ ШҮҮ БУРХАН МИНЬ НЭГ ЮМ ХЭЛЧИХ ҮҮ? ДАРГАА ХҮҮЕ ДАРГАА ТАМИНЭЭ ОДОО ЭНЭ СОНГУУЛЬДАА АНУЖИН САРАНГЭРЭЛ МӨНХЦЭЦЭГ ЖАРГАЛМАА УНДРАЛ ӨНӨРБАЯР БАЯРСАЙХАН ОЮУНЧИМЭГ ГЭЭД ЭНЭ ОЛОН ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭ ОРХИОЧЭЭ Н.ЭНХБОЛД БА АВАРГА ТОГТОХСҮРЭН ДАВААСҮРЭН БЯМАЦОГТ СҮ.БАТБОЛД ГЭЭД ЭНЭ ОЛОН ӨВГӨЧҮҮЛ ОДОО ЗӨНӨГЛӨӨД МИНИЙ САЙХАН ДАРГЫГ ГУТААХ НЬ ОРХИ ХАЯ ҮЛДЭЭ ЭД НАР ОДОО БОЛНОО ЭЭ МИНИЙ САЙХАН ДАРГАА ХИЧЭЭЖ ҮЗЭЭРЭЙ ЭД НАРЫГАА ДАГУУЛААД ОРВОЛ ХАЙРТ ТА МИНЬ ХОГ ДЭЭР ҮСРЭНЭ ШҮҮ .