УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хөгжлийн банкны давж заалдах шатны шүүх хурал долоо дахь өдрөө үргэлжилж байна

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын танхимд өнөөдөр /2024.03.18/ долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Уг хэргийн анхан шүүх хурал 2023 оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм. Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. 

Давж заалдах шүүх хурал өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгчдийн гомдол санал сонссон бөгөөд 104 өмгөөлөгч оролцсон. Харин ихэнх шүүгдэгч нар биечлэн оролцоогүй.

Шүүх хуралдаан энэ долоо хоногт дуусаж, шийдвэрээ танилцуулах чигтэй байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button