Нийгэм мэдээ
Ирэх сарын 1-нд хүүхдийн марафон зохион байгуулагдана

Ирэх сарын 1-нд хүүхдийн марафон зохион байгуулагдана.
Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах юм байна.
- Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүрд төрөл бүрийн шагнал гардуулах юм байна.
-Марафон гүйлтын цагийн хуваарь
- 10.00-10.30 цаг Нээлт
- 10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/
- 11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/
- 12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/
- 13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/
- 14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/
- 15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/
- 16.30 цагт Хаалтын ажиллагаа болно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.