Нийгэм мэдээ

Лифтэнд нүцгэн байсан хүүхдийг 108 төв ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Цагдаагийн байгууллагад “2024 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 03:42 минутад Баянзүрх дүүргийн 26 хороо Энканто хотхонд лифтэнд нүцгэн хүүхэд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсний дагуу алба хаагчдаас газар дээр нь шуурхай очиж шалгасан.

Шалгалтаар 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд, нүцгэн байсан бөгөөд алба хаагчдаас хүүхэдтэй яриа өрнүүлэх, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор харилцаа үүсгэхэд тухайн хүүхэд өөрийгөө хэн болох, гэр болон эцэг, эхээ заан өгөхгүй, харилцан ярьж хариу өгөхгүй байсан тул эмнэлэгийн байгууллагад мэдэгдэж, яаралтай түргэн тусламжийн эмчид үзүүлэн, хүүхэд түр хамгаалах 108 төвд хүлээлгэн өгсөн байна.

Цагдаагийн алба хаагчдаас шалгалтыг шуурхай явуулж, эцэг эх асран хамгаалагчийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөөд байна.

Одоогоор хүүхэд ямар шалтгааны улмаас гэрээсээ гарсан, тухайн асуудал үүссэн талаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд хүүхдийн биеийн байдал хэвийн гэх нөхцөл байдал тогтоогдоод байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 28, 2024 12:47

Huduunii neg teneg n haihramj aldsan bha

Зочин
Зочин
5 сар 28, 2024 12:57

aav ni gej neg yargachin l baiga bizde

Холбоотой мэдээ

Back to top button