Нийгэм мэдээ

"Авъяаслаг монголчууд"-ын алтан базерийн эзэн Г.Атарбат дэлбэрэлтэд өртөж, 90 хувийн түлэгдэлтэй сэхээнд байна

"Авъяаслаг монголчууд 2016" шоуны хөтлөгчдийн алтан базерийн эзэн гитарчин залуу Г.Атарбат ахуйн ослын улмаас 90 хувийн түлэгдэлтэй, Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

Болсон явдлыг тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо Орхон аймагт ахуйн газ дэлбэрсний улмаас үүссэн гал түймэрт өртөж, бүх биеийнх нь 90 хувь түлэгджээ. Одоогоор түүний цусны бүлэгнэл муу, биеээс цус шүүрсэн байдалтай байнгын унтуулгатай сэхээн амьдруулах тасагт байна. Мөн нарийн мэргэшсэн эмч нар Г.Атарбатыг цаг алдахгүй гадаад руу авч явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн байна.

Г.Атарбаттай Авъяаслаг монголчууд шоунд хамт ирсэн О.Батнасан "Миний найз Атарбат анх 2013 онд Сэлэнгэ аймгаас Эрдэнэт хотод ирж МУИС-д элсэн суралцсанаар бидний нөхөрлөл эхэлжээ. 2016 онд Авяаслаг Монголчууд шоунд оролцож шилдэг 32 оролцогчдын нэг болсон нь бидний нөхөрлөлийн хамгийн сайхан үе байлаа. Найз минь хэдий өөр мэргэжилтэй ч өдийг хүртэл гитар хөгжимдөө дуртай, хайртай, түүндээ үнэнч явсан. Найз минь гэнэтийн дэлбэрэлтэд өртөж эрүүл мэндийн маш хүнд нөхцөл байдалд оржээ. Биеийн 90 орчим хувь нь түлэгдсэн, зардал мөнгө цуглуулах сорилт тулгарлаа. Фэйсбүүк найзууд болон төрөл садан, ах эгч , анд нөхөд та бүхнээс миний бие албан ёсоор тусламж хүсч, гуйж байна.Далайд дусал нэмэр....Дэм дэмэндээ.....Багахан хандив ч багадахгүй ээ. Найзын минь төлөө залбираарай. Босоод ирнэ гэдэгт итгэж байна" хэмээн бичиж, хандив цуглуулах ажлыг эхлүүлээд байна. Уншигч та бүхэн гитарын багш, эдийн засагч залууд туслахыг хүсвэл 99559318, 89896621 дугаарт холбогдоорой.

Авъяаслаг залуусын шилдэг үзүүлбэрүүдийг доорх холбоосоор үзэх боломжтой.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-29 11:14

Hurdan edgeerei. Handivt negdlee

зочин
зочин
2024-05-29 17:19

Хурдан эдгээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button