Нийгэм мэдээ

"Авъяаслаг монголчууд"-ын алтан базерийн эзэн Г.Атарбат нас барж, хандивын аянг зогсоолоо

"Авъяаслаг монголчууд 2016" шоуны хөтлөгчдийн алтан базерийн эзэн гитарчин залуу Г.Атарбат ахуйн ослын улмаас 90 хувийн түлэгдэлтэй, Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан.

Болсон явдлыг тодруулбал, өнгөрсөн долоо Орхон аймагт ахуйн газ дэлбэрсний улмаас үүссэн гал түймэрт өртөж, бүх биеийнх нь 90 хувь түлэгдэж, Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан. Эмч нар цаг алдахгүй гадаад руу авч явж эмчлүүлэх шаардлагатай гээд гэр бүл, найз нөхөд нь хандив цуглуулж эхэлсэн ч, тэрээр шархаа даалгүй нас баржээ.

Г.Атарбаттай Авъяаслаг монголчууд шоунд хамт оролцож байсан найз О.Батнасан "Хандивын аянаа энэ хүрээд зогсоолоо. Эвий минь анд минь ухаан ч орж амжилгүй, юу болоод байгааг ч ойлгож амжилгүй 26-хан гал залуу насан дээрээ явчихлаа. Амгалан оршоорой" гэж мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Чанцалдулам
Чанцалдулам

Амар амгалан болтугай! Ямар их шаналж зовсон бол доо эвий минь!

Зочин
Зочин

Хайран залуу Ум ма ни бад ми хум????????????????????????

Зочин
Зочин

Ум ма ни бад мэ хум

Уншигч
Уншигч

Харамсалтай мэдээ байна газ аюултай хэрэглэхээ боливол таарна

Зочин
Зочин

Um Sain amgalan boltugai

Зочин
Зочин

Ум ма ни бад мэ хум

Холбоотой мэдээ

Back to top button