Нийгэм мэдээ

"Хөгшин настай хүмүүс байраа хүлээгээд, орж чадалгүй нас барж байна"

"Төгс-Орд капитал" гэх компани хуурамч бичиг баримт бүрдүүлэн иргэдийг хууран мэхэлж 4.5 тэрбум төгрөг луйвардсан талаар хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус компанийн "Tok Town" хотхонд захиалга өгсөн хэдий ч байрандаа хугацаандаа орж чадаагүй байна. Уг нь дээрх иргэдийн захиалсан байр өнгөрсөн оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох ёстой байжээ. 

Компани иргэдтэй 100 хувийн бэлэн төлөлт, хувь лизинг болон бартерын гэсэн гурван төрлийн гэрээг хийсэн ба одоогийн байдлаар 100 хувийн төлөлттэй 89 хүн байгаа аж. Түүнчлэн уг компани нь одоо ч захиалгаа авсаар байгаа нь хохирогчдын тоог цаашид хэд болгож өсгөхийг мэдэхгүй байна гэж хохирсон иргэд хэлж байв. 

Хохирогч иргэд "Tok town-н захирал н.Цэдэвсүрэн уулзахгүй зугтааж явсаар нэг удаа бидэнтэй уулзахдаа "Барилгын үйл ажиллагаа ийм удаашралтай байдаг. Та нар чаддаг юм бол хууль, шүүхээрээ яваад мөнгөө олж аваарай. Би найман хуульчтай. Ингэх тусам чинь ажлаа удаашруулмаар санагдах юм" гэж хэлсэн. 

Нийтдээ 89 хүний 4.5 тэрбум төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна. "Одоо манай компани мөнгөгүй. Иймд барилга баригдаж дуустал хүлээ. Эсвэл компанид хөрөнгө оруулагч орж ирвэл та нарын хохирлыг барагдуулна" гэж байгаа ч бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Барилгын залилан хийж байгаа компаниудын эсрэг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, Барилгын сайд Ц.Даваасүрэн хамтарч хууль баталж, ажлын хэсэг байгуулж яагаад болохгүй байгаа талаар асуумаар байна" гэв. 

Мөн "Барилгын компаниудын луйвраас болж хохирсон, гудамжинд гарахдаа тулсан маш олон иргэн бий. Өлсгөлөн зарлаж, гэр бүл салж, хөгшин настай хүмүүс байраа хүлээгээд чадалгүй нас барж байна" гэдгийг хохирогчид онцолж байв. 

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

сайн судлахгүй яасан юм вэ төрд ямарч хамаагүй биз дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ сэтгэгдэл бичигч б*лай нөхөр чинь монголчууд хохироод байрандаа орж чадахгүй настангууд нас барж бурханы оронд явж байна гэсэн чинь судлахгүй яасан юм.Энэ засагт хамаагүй гэж авдаг байна шүү.Монгол иргэд эд хөрөнгө мөнгө төгрөгөөрөө хохироод байхад намчирхаад энэ намд хир халдаахгүй санаатай.Харин ч төр засаг ард түмнээ сайхан амьдруулахын тулд бүх боломжоор( хуулийн болон итопикийн зээл зэргийг уян хатан хүндээ ээлтэй болгох) хангаж хариуцлага *лдсан нөхдөд хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй бус уу.Монгол хүмүүс хохирчихоод байхад засаг төр нь анхаарахгүй тэнэг иргэд нь наанаас болж гээд сууж байх нь үнэхээр тэнэг хэрэг.Балай юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

ЗАСАГ ТӨРД ХАМААГҮЙ АЖИЛ ГЭЖ НЭГ Ч ҮГҮЙ ГЭДГИЙГ ДЭЭРХИ СЭТГЭГДЭЛ БИЧИГЧ НӨХӨРТ ХЭЛЧИХЬЕ.ЗАСАГ ТӨР ГЭДЭГ НЭГ ЁСОНДОО ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ АРД ТҮМНИЙ ЗАРЦ ГЭДЭГ.АРД ТҮМЭН ЭРХ АШИГАА ХАМГААЛУУЛАХ ,ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ҮЙЛЧЛҮҮЛЭХ , ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХҮРЭХЭ4Р ТЭДНИЙГ СОНГОДОГ. ЗАСАГТ ЗОХИЦУУЛАХ БҮХ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА , АГЕНТЛАГ ХАРЪЯАЛАСАН ГАЗРУУД АЖИЛЛАДАГ ЮМ. ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ХУРДТАЙГААР АРД ИРГЭДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО ГЭЖ ЗАХИРАМЖЛАХ ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГА ЧИНЬ ЗАСГИЙН ГАЗАР .ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХ ЮМ ОГТ БАЙХГҮЙ. ЮУН ЗАСАГ ТӨРД ХАМААГҮЙ ГЭЖ ЯРЬДАГ БАЙНАА. ТЭНЭГ ЭЭ БУСДАД БҮҮ ГАЙХУУЛ.

Холбоотой мэдээ

Back to top button