Нийгэм мэдээ

Гудамж, зам талбай дахь хайлаасны үрийг түүж аваад, шууд тарих боломжтой

Гудамж, зам талбайд ил задгай байгаа Хайлаасны үрийг аваад, шууд үрслүүлэх боломжтой аж. 

Тодруулбал, Хайлаасыг үрээр үржүүлдэг юм байна. Үр нь тавдугаар сарын сүүлээр боловсорч, маш богино хугацаанд унадаг. Унасан үрийг нь аваад, шууд тарих боломжтой байдаг аж. 

Хайлаас нь өөрөө хэлбэржилт сайн даадаг. Манай орны говь цөл хуурай хээр талд тархан ургасан, амьдрах чадвар сайтай, өсөлт хурдан ган болон хүйтэнд тэсвэртэй.

Манай улсад том үрт болон тарваган хайлаас гэсэн зүйл ургадаг. 5-10 метр хүртэл өндөр ургадаг том мод буюу сөөг юм. Залуу мөчир найлзуур нь шар холтостой, навчны нахиа мохоо, өндөрдүү, арьслаг зузаан юүлд хэлбэртэй, навч нь жижгэвтэр бөгөөд ирмэг нь хөрөөн шүдлэгтэй, навчны голоос хоёр тийш гарсан тэгш хэмт тод хээтэй байдаг.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button