"Ю.Цэдэнбал агсны дүүгийнх нь охины саналын дагуу хувийн хөрөнгөөр хөшөө барьсан"

Өнгөрөгч амралтын өдрөөр /2024.06.01/ Дархан-Уул аймагт Ю.Цэдэнбал, А.И.Филатовагийн хөшөөг босгож, нээлт хийв.
Эл мэдээлэл цахим орчинд түгэж, олны анхаарлыг ихэд татаад байв. Ийнхүү уг хөшөөний талаар Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очироос тодрууллаа.
Тэрбээр "Уг хөшөөний нээлтийг зургаадугаар сарын 1-н буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр А.И.Филатоваг хүндэтгэн зохион байгуулсан. Хөшөөг Ю.Цэдэнбал даргын дүү Ю.Аюуш гэж хүний охин санаачилсан. Өөрөөр хэлбэл Аюушийн Буяндэлгэр хувиасаа хөрөнгө зардлыг нь гаргасан юм. Харин Дархан хотын ИТХ-д өргөдөл, хүсэлтээ өгсний дагуу 50 жилийн ойгоор барьсан цогцолбор дээр босгох зөвшөөрөл өгсөн.Хувь хүн мөнгөө гаргаад хийсэн учраас нийт хэдэн төгрөгөөр боссон эсэх санхүүгийн тодорхой мэдээллийг хэлж мэдэхгүй" гэлээ.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨВӨӨ БУУРАЛ ДАРГА МӨН АНАСТАСИЯ ИВАНОВНО ХОЁР МОНГОЛД МАШ ИХ ЮМ ХИЙСЭН УЛСУУД АЙМАГ БОЛГОНД ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТӨВ БАРИГДСАН ХҮҮХДИЙН ОРДОН БИЧИЛ БОЛОН ГУРАВ ДӨРӨВДҮГЭЭР ХОРООЛОЛ ГЭЭД ТООЧИЖ БАРШГҮЙ ТЭД ТЭНГЭРЭЭС ХАРААД БАЯСАЖ БАЯРЛАЖ БАЙГАА ДАРХАНЧУУД ЗӨВ ЮМ ХИЙЖЭЭ БРАВО САЙН БАЙНА
Монголын нэг сайхан удирдагч, түүний эхнэр Монголын хүүхдүүдэд элэгтэй нэгэн орос эмэгтэйн дүр. Хоёулаа Монголын л төлөө, Монголын ганц зөв зам бол социализм хэмээн итгэж хөдөлмөрлөж байсан даа. Чулуугаар бүтээсэн юм болов уу, баримал юм болов уу, арай л бүдүүн баараг хийц болж уу дээ.
Арай ч дээ хэддүгээр зуун билээ
Saixan xushuu bolj.