"Баян" өндөгний үйлдвэрийн галыг унтраасан, тахианууд хорогдоогүй, нүүлгэн шилжүүлсэн"

НЭМЭЛТ: 14:25 цаг
Манай сурвалжлах баг "Баян" өндөгний үйлвэрийн гадна ажиллаж байна. Одоогийн байдлаар галын тархалтыг зогсоож, объектуудад гарсан галыг унтраагаад байгаа аж. Тус үйлдвэр сэндвичэн 10 барилгатай. Үүний дөрөв нь буюу гурван тахиа үржүүлгийн байр, нэг оффисын байр галд бүрэн автсан гэх мэдээллийг ажилчдын зүгээс өглөө. Мөн тахианууд галд өртөөгүй, гал гармагц нүүлгэн шилжүүлжээ.
Тухайн бүсэд гал унтраах гурван анги ажиллаж, галын тархалтыг зогсоогоод байна. Өндөгний үйлдвэр болон Онцгой байдлын газраас одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Хүний амь нас эрсдээгүй. Галын шалтгаан нөхцөл тодорхой болоогүй байна гэлээ.
ЭХЛЭЛ: 10.00 цаг
Нэг сая тахиатай "Баян" өндөгний үйлдвэрийн 8 обьект галд өртөж, одоо ч унтраагүй байна
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна гэх мэдээллийг ОБЕГ-аас өгсөн.
Түймэрт өртсөн уг шувууны аж, ахуй нь дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг хангадаг НВЦ группийн "Баян" өндөгний үйлдвэр юм. Гал унтраах ангиуд өнөөдөр /2024.06.04/ өглөөнөөс хойш ажиллаж байгаа ч түймрийн тархалтыг одоо ч бүрэн зогсоож амжаагүй байна.
Монгол Улс жилдээ дунджаар 400 сая ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрүүд 60 хувийг нь хангадаг аж. Үүнийг 53 хувийг “НВЦ” группийн “Баян” өндөгний үйлдвэр дангаараа нийлүүлж, 2500 харилцагчдаа шууд бүтээгдэхүүнээ хүргэн, 400 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажилладаг. “Баян” өндөгний үйлдвэр нь өнөөдрийн байдлаар улсдаа хамгийн олон буюу нэг сая толгой шувуутай. 2024 онд хүчин чадлаа нэмэгдүүлэн 1.5 сая шувуутай болж Монгол Улс өндөгний хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг зорин ажиллаж байгаа юм.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бид хардах эрхтэй галын шалтгааныг сайн шалгах хэрэгтэй яагаад аижилттай яваа дотоодын үйлдвэрлэл тэр тусмаа дотоодын хэрэгцээг 100% хангах зорилготой үйлдвэр шатах боловоо
Yamar gets uu um be gaigui uil ajillagaa yavuuldagt ni hai taaraad baih um
Хужаа нар шатаасан
Нэг атаархуу монгол нь гал тавьж дээ, найз нь ч байж магадгүй шүү !
Яагаад бүгд шатав? Санаатай даа...
Сайн сайхан яваанууд нь хохироод яадаг цаг вэ??
Odoo tumen shuvuut n uuniig dalimduulaad bid mongolchuudyg gantsaaraa undguur hangaj bn geed unee nemne biz.undug ideltgui bolloo.
ямар хэцүү мэдээ вэ? санаатай гэж хардахаас өөр яах билээ? нвц-н захиралыг хөгжлийн банкны хэргээр шалгаад байлуу? баян өндөг-г хүмүүс хамгийн ихээр авдгийн байна лээ.
Хятад өндөг зарах сонирхолтой нөхдийг шалга...
Өндөгний импорт оросоос ирдэг....
Галын өөдөө байх болтугай
Сонгуулиин алаан эхэллээ дээ
Яагаад ингээд гал гараад үндэсний үйлдвэрийг шатаагаад байна вэ. Хорлонтой юм бэ.
Сүүлийн жилүүдэд байнга сэжиг бүхий үйл явдлууд улс даяр болж байна. Монголчууд хоорондоо тэмцэж, хүүхдүүд алга болох, гадаадын нөлөө маш их болов. Гадны мөнгөнд, эрх мэдэлд, нөлөөнд нөлөө бүхий хүмүүс автаж байгаа нь илт байна.
Оргио тахианы үйлдвэр бас шатаж байсан , өрсөлдөгчдийг сайтар шалга. Эргэн тойрны камер шүү
Өнөөдөр өөр мэдээлэл гарсан бсн .Эзэн нь Хөгжлийн банкны хэрэгээр шалгагдаж байгаа гээд юу ч болоод байгаан.Ямартаа ч тахиа шувуу, амьтад шатаагүй нь сайн байна.
Өндөгний үнэ ч дуруураа нэмдэг салбар даа.
ЯАЖААГААН БЭ? ШАРСАН ТАХИА ИДЭХ БАЙСАН ШҮҮ ЯАХ ГЭЖ УНТРААВАА САЙХАН ШАРСАН ТАХИА ӨНДӨГ ИДЭХ ГОЁ ШҮҮ СОУС ТҮРХЭЭД ИДЭХЭД ТАСРАНА ШҮҮ
Мэдрэлээ үзүүлвэл яаж байна