Нийгэм мэдээ
74 сая ам.доллароор дүүжин гүүр барина

Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-ны захиалгаар хийгдэж буй Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гүүрний зураг төслийн ажил дуусжээ.
800 метр урт байхаар төлөвлөгдөж буй энэхүү гүүр нь Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болно гэдгээрээ онцлогтой. Мөн хоёр урсгал, 4-6 эгнээ, хоёр талдаа явган хүний замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байна.
Гэрээнд заасны дагуу энэ сард зураг төслийн ажил бүрэн дуусаж 2024-2026 онд барилгын ажил нь хийгдсэнээр ашиглалтад орох юм.
Нийт 74 сая ам.д олларын төсөвтэй уг гүүрний нийт урт 846.5 метр байх бол татлагат хэсгийн урт 270 метр байна.
Б.НОМТ
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотоос бүх аж ахуйн хашаа, том техниктэй бааз, барилгын материалын үйлдвэр, нефьт баазууд, ачааны терминалууд, барилгын агуулахыг Багахангайгаас Чойр хүртэл гаргавал сэлүүхэн болно.
Митрогоо бариад өгчихвэл сайн бна.
тэр Улаанбаатар хотын бараг 2 хуваачихсан төмөр замыг авчихвалч олон асуудал шийдэгдэнэдээ даанч авч болохгүй Цахилгаан станц байгаад байдаг. Эсвэл төмөр замаа шууд туннел хэлбэррүү шилжүүлчихвэл
МАШ ЗӨВ
Төмөр замыг Богд хан уулын урдуур тависнаар УБ хотын энэ түгжрэл ,хуваагдал бүрэн шийдэгдэх болно.маш их зардлаар шинэ гүүрүүд тавиад тавиад үр дүн алга даа.
Богд хаан төмөр зам, авто замаа тавиач. Хот дундуур хөдөлгөөн их багасч түгжрэл, ёимээ шуугиан багасна ... их хэрэгтэй Ал 20аад жилийн өмнө ТЭЗҮ н хийгдсэн байсан
ажилгүй бүтээдэггүй ард түмэн мөхөлд л хүрдэг. Дүүжин зам хэрэггүй дулаан цахилгаан цэвэрлэх байгууламжандаа хөрөнгө хаядаг болоосой
хотоос хөдөөний малнуудаа гарга! Хөдөөний мал хошногныхоо баасыг угааж мэддэггүй юм. Ийм хүмүүс гудамжиндаа хогоо үнэсээ угаадсаа цацаж дээр нь бас бааж шээдэг юм