Нийгэм мэдээ

Төрсөн ахыгаа хөнөөсөн этгээдэд 12 жилийн хорих ял оноожээ

Өнгөрсөн оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ахыгаа зодож амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө ЧД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.О нь төрсөн ахтайгаа муудалцаж, амь насыг нь хөнөөжээ. Шүүх шинжилгээний албаны дүгнэлтээр хохирогч хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний ханын урагдал, язрал, бөөрний өөхөн эслэгийн цусан хуралт гэмтлийн улмаас цочмог цус алдалтын улмаас шоконд орж нас барсан байжээ. Хэрэв цаг алдалгүй эмнэлгийн байгууллагаас тусламж үзүүлсэн бол амийг нь аврах боломжтой байсан гэх дүгнэлт гарчээ.

Талийгаачийн цогцсыг нууж хажуу модон байшиндаа хулдаас болон, хивсээр боож тавьсан байжээ. Ийнхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхийн байгууллагаас эрүүгийн хуулийн 10.1-т зааснаар 12 жилийн хорих ял оноожээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Багана
Багана

Яасан бага ял өгөөв хүний амь 12 хон жилий ялтай болоов шүүх нэг иймхэрхүү ажиллаад байгаад юмдаа!!!

Холбоотой мэдээ

Back to top button