Автобусаар өдөрт 500 гаруй хүн мөнгө төлөхгүй зорчиж байна

Автобуснуудад зорчигчдын толгой тоолох төхөөрөмжийн туршилтыг үргэлжлүүлэхээс гадна бэлэн мөнгөний хайрцаг байршуулсан.
Хяналт шалгалтын ажилд нийт 43 шалгагч 42 автобусанд шалгалт хийхэд 511 зорчигч мөнгөө төлөлгүй явж байсныг илрүүлжээ.
Нийслэлийн иргэдээ ая тухтай үйлчилгээтэй, аюулгүй автобустай болгоход төсвийн орлогоос гадна үйлчилгээний хөлс чухал нөлөөтэй. Зарлага гаргаж орлого олох ёстой процесс алдагдаж, компаниуд алдагдалтай ажиллаж байгаа нь зорчигчид жолоочид бэлэн мөнгө өгч байгаатай шууд холбоотой учир хүн бүр төлбөрөө төлж зорчихыг холбогдох газрууд цахим хуудсаараа уриалжээ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨЛБӨРИЙГ НЭМНЭ
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өгсөн мэдээллээр, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж байна. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирсэн.Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөдрийн нөхцөл байдалд иргэдээс санал авч судалгаа хийсэн. Улаанбаатар дотор автобус 500 төгрөг, хот орчим чиглэлд 700 төгрөг байгаа. Нэгэнт бусад зардал нэмэгдсэн учир зорчих хөлсийг зайлшгүй нэмэх шаардлагатай болсон гэсэн юм.Одоогоор автобусны үнэ нэмэхийг эцэслээгүй ч цаашид 1000 төгрөг болгох талаар албан бус шийдвэрийг хэлэлцэж буй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатарааа автобусныхаа мөнгийг бүрэн гүйцэт ав камeраа сайн гүйцэт ажиллуул жолооч нар чинь иөнгөө кармаалсаар бна
Арай үгүй байлгүй дээ хүн хөлөөрөө явна тэр нүүрсний машин хооллох бсан юум нямбаатараа маш олон машин гарч тээ
Тоолох
ҮНЭЭ БИТГИЙ СОЛИО ХҮМҮҮС МӨНГӨӨ ТӨЛВӨЛ МУУ ЮМ БОЛОХГҮЙ
Хуучин мөнгө хийдэг бсн хайрцагаа ашиглан
бэлэн мөнгөө хийж бвл улсад хэрэгтэй юмсан