Нийгэм мэдээ

16.00-22.00 цаг хүртэлх цаг агаар: Дуу цахилгаантай аадар бороо орно

2024 оны 06-р сарын 19-ний өдрийн 16-22 цаг хүртэлх Улаанбаатар хотын цаг агаарын урьдчилсан мэдээ:

Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур

  • 17 цагт: +19 градус,
  • 20 цагт: +19 градус дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт : +21 градус дулаан, харьцангуй чийгшил 50 хувь, агаарын даралт854 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэн аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  • Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button