НИЙГЭМ
"Чингис хаан" музейн захирал, академич С.Чулуун Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Онцолбол, "Чингис хаан" үндэсний музейн захирал, Академич Сампилдондовын Чулууныг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагналаа. Мөн ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ахмад ажилтан, ШУ-ы доктор Гэндэнгийн Очирбатад Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрээ сайдын хөмрөг овоо үнэ хүрч бнаа ?! Монгол төр бас ингэж үнэлдэг нь сонин бнаа !
Монголын архивын материалыг хавтас хавтасаар гадаадын хүнд зараад байвал шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болдог л юм байна. Бид ер нь хаашаа яваад байнаа. Бүүр учрыг нь олохоо болилоо.
арай ч дээ.Түүхэн баримт гадаад руу худалдсан хүнийг шагнаад байдаг.Шог.
Эрдэмтэн судлаач таньд баяр хүргэе
Монголын төрийг хаанаас удирдаад байна вэ.Түүхийн давтагдашгүй баримт бичгийг гадаадад зарсанч юм уу бэлэглэсэн юм уу тийм хүнийг ХААГААС ХЭН тодорхойлж ГАВЬЯАТ болгоод байна вэ.
эзэнгүй төрийн эмгэнэл. хужаад тал засах гэж тэдний хүнийг нь шагнадаг наасан
Хог юмаа ичих булчирхайгүй хог юмаа
Баяр хүргэе Улам ихийг хийж бүтээх үйлсэд нь амжилт хүсье
Баяр хүргэе! Шинжлэх ухаанд үнэтэй хцвь нэмэр оруулсан шүү. Чингис хаан музей гадны хүн ирэхэд үнэхээр нүүр тахлаж байгаа шүү.