УЛС ТӨР

Аз жаргалын яамтай, гэрлэн дохиогүй, иргэдээ үнэгүй эмчилдэг Бутаны Хаан айлчилж байна

Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр Хатан Жэцүн Пэма Ванчукын хамт хүрэлцэн ирсэн юм. Түүний манай улсад хийх айлчлал Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхцаж буй.

Уг айлчлалын хүрээнд талууд албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Үүнээс гадна Жигмэ Гэсэр Намжил Ванчук баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцох юм.

Түүнийг сая Монгол Улсын Ерөнхийлөгч төв талбайд угтан авснаар айлчлал албан ёсоор эхэллээ. Тус улс Аз жаргалын яамтай, 700 мянган хүн амтай, шарын шашинтай, тамхи татах, ан амьтан агнахыг хориглодог, интернет, телевиз ховор, бүх иргэддээ үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, нэг ч гэрлэн дохиогүй гэдгээрээ онцлог аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх

Ард иргэдээ үнэгүй эмчилнэ,аз жаргалтай байлгахыг хичээнэ гэдэг том чадвар шүү

үйлс
үйлс

Амьтны амь хөнөөхийг Бутан улс шиг хориглочихвол Монгол диваажин болноо.

Зочин
Зочин

Бутан улс амгалан тайван жаргалтай улс шиг санагдлаа.

Зочин
Зочин

Хөөрхий 500 хонь өгөөрэйдээ хүүк

Jariga.mn
Jariga.mn

Бутаны Хаан нь тэр улсдаа Гүрү Рембүүчи Ловон Бадамжунай гэсэн үг.Цэцэгнээс мэндэлсэн Будда

Зочин
Зочин

Хүүрсүг пизда бас л гуйлга гуйна биз монголын баялагт гадныхан эзэн сууцан тэгсэн хэрнээө өөрсдөө гуйлга гуйгаал шаагаад байна

Zochin
Zochin

Ямар сайхан улс вэ

Иргэндэмчик намдуу ванчаа
Иргэндэмчик намдуу ванчаа

Аз жаргал авая... оронд нь хонь өг...

Зочин
Зочин

МАНАЙ УЛСЫН 21 АЙМГИЙН 1 АЙМГААС Ж ИЖИГ ГАЗАР НУТАГТАЙ. 1 САЯ ХҮРЭХГҮЙ ХҮН АМТАЙ ТҮШНИЙ 75% ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ АЖИЛЛАДАГ. 90% БУДДИЙН ШАШИН ШҮТДЭГ. ХҮН АМЫН 60% НЭН ЯДУУ АМЬДРАЛТАЙ ҮНДСЭН ХУУЛЬТ ХААН ЗАСАГЛАЛТАЙ УЛС ШҮҮ ДЭЭ. ХҮҮК ХААН БОЛОХЫН ТУЛД БИДНИЙГ ТЕСТЭЛЖ БГААМ АА КК

Зочин
Зочин

Очоод бүгдийгээ устгана, аз жаргалгүй хот байдаг юм байна гээд эхэлнэ

Холбоотой мэдээ

Back to top button