Олимпын багийн хоол зүйч С.Мөнхтуул: Явах квотод багтаагүй, тамирчдадаа цахимаар зөвлөгөө өгч байна
"Парис 2024" олимпын наадам 13 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн олимпод Монгол Улсыг төлөөлж 32 тамирчин оролцож буй. Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд манай тамирчид хоол зүйч, сэтгэл зүйчгүй олимпыг зорьсон гэх асуудал олны анхаарлыг татаад байгаа.
Иймд энэхүү асуудлаар олимпод өрсөлдөж байгаа Үндэсний шигшээ багийн тамирчдын хоол зүйн багийн ахлагч, мэргэшсэн эмчилгээний хоол зүйч С.Мөнхтуултай ярилцлаа.
-Олимпод эх орноо төлөөлж буй манай тамирчид хоол зүйч, сэтгэл зүйчгүй явсан гэх асуудал цаг үеийн анхаарал татсан сэдэв болоод байна. Энэ жил анх удаа 24 хүний бүрэлдэхүүнтэй дэмжих баг ажиллуулсан гэдэг өөрөө ахиц хэдий ч авч яваагүй нь шүүмжлэл хүлээлээ. Дээрх бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтаж байгаа вэ?
-Өмнөх Токиогийн олимпоор хоол зүй, сэтгэлзүйн багууд ажиллаж байсан. Харин энэ удаагийн Парисын олимпоор 24 хүний бүрэлдэхүүнтэй 4 дэмжих баг ажилласан. Тодруулбал спортын анагаах ухааны, бэлтгэл сургуулилтын, сэтгэл зүйн, хоол зүйн гэсэн дөрвөн баг ажилласан. Эдгээр баг тус бүр зургаан мэргэжилтнээс бүрдсэн. Манай багт өмнөх олимпоор ажилласан гурван хоол зүйч болон өөрсдөө спортоор хичээлж байсан, мэргэжлийн хоол зүйч нар ажиллаж байна.
-Та олимпод оролцож буй тамирчдыг хариуцсан хоол зүйн багийг ахалж байгаа. Тиймээс тамирчдад хоол зүйн зөвлөгөө яагаад чухал гэдгийг асуумаар байна?
-Тамирчдын хувьд спортын хоол зүй гэдэг нь гүйцэтгэлээ сайжруулах хүчин зүйлийн нэг болдог. Энгийн жишээгээр ярья. Тамирчин бүрийн өндөр, жин, оролцож байгаа төрлөөс хамаараад өдөрт авах энергийн хангамж хамгийн чухал. Энерги хангамж нь тухайн тамирчны өдөр бүр идэж байгаа мах, нүүрс ус, өөх тосны хэмжээ ямар байх вэ гэдгээс шалтгаалаад чухал байдаг. Үүн дээр нэмээд хэрхэн ачааллаа даах, бэлтгэлийн гүйцэтгэлээ яаж сайжруулах вэ гэдэг асуудал яригдана. Мөн эрдэс бодис, амин дэм, шингэний менежментийг хийх нь тухайн тамирчны гүйцэтгэл сайжрах үр нөлөөтэй байдаг.
-Та бүхнийг олимпод авч яваагүй гэдгийг нэгэнт олон нийт мэдсэн. Одоо цахимаар зөвлөж байгаа шүү дээ. Харин тамирчдыг явахаас өмнө хэрхэн ажиллаж байв?
-Сая ярьсан энэ дөрвөн дэмжих баг 2023 оны есдүгээр сарын 01-нээс ажиллаж эхэлсэн. Ингэхдээ бидний ажил хоёр хэсгээс бүрдсэн. Нэгдүгээр хэсэгт үндэсний шигшээ багийн бүх тамирчдаас судалгаануудаа чиглэл чиглэлээрээ авсан. Тодруулбал, хоол зүйн чиглэлээр манай нийт тамирчдын дундаж үзүүлэлт ямар байсан, хооллох дадал ямар байсан, шингэний дутагдалтай эсэх, ачаалал даах чадвар хэр байсан бэ гэдэг үнэлгээнүүд гарсан. Ингээд нэгдүгээр сарын 01-нээс ганцаарчилсан зөвлөгөөндөө орсон. Бүх тамирчдад ганцаарчилсан зөвлөгөө өгч эхэлсэн. Үүнд олимпын эрх авсан болон олимпын эрхийн тэмцээнд оролцох гэж байгаа бүх тамирчид хамрагдсан.
Харин хоёр дахь хэлбэр нь дотоодын цугларалт буюу баазуудад байрлаж бэлтгэл сургуулилт хийх үе. Энэ үед бид тамирчидтайгаа хамт баазуудад байрлаж ажилласан. Одоогоор буюу хамгийн сүүлд баазаас бууж байгаа нь манай марафоны тамирчид байна. Өнөө орой цугларалтаас буугаад маргааш өглөө Парисын олимпыг зорих гэж байгаа. Энэ багтай нэг хоол зүйч маань байрлаж ажилласан. Тэгэхээр бид тамирчдаа явах хүртэл хамт байж, баазад нь байрлаж ажилласан гэсэн үг.
-Та бүхэн хэрэгтэй, чухал үүрэгтэй учраас энэ чиглэлд ажиллаж байна. Дэргэд нь байрлаад ажиллах, цахимаар зөвлөх хоёр мэдээж зөрүүтэй байж таарна. Гэхдээ дэмжих багууд хол ч гэсэн байснаар тамирчид амжилт гаргахад ямар нэг байдлаар нөлөө үзүүлж чадаж байгаа байх?
-Токиогийн болон Парисын олимп гээд сүүлийн хоёр олимп дараалан спортын хоол зүйч ажиллаж байна. Үүнээс өмнө хоол үйлдвэрийн технологич, тогооч нар явж байсан түүх бий. Яг хоол зүйч ажиллаж байгаа нь сүүлийн хоёр олимп.
Мэдээж бид хажууд нь байж ажилласнаар давуу тал маш их. Энэ чинь мэдрэмж, хүн хоорондын харилцаан дээр явагдаж байгаа нарийн мэргэжлийн салбар. Жишээлбэл, тухайн тамирчныхаа яг дэргэд нь байгаад ам нь цангаж байна уу, шингэний дутагдалд орсон уу гэдгийг мэдэхийн тулд ойр хамт байх нь чухал. Халз тулааны тамирчдын хувьд маргааш тулалдах гэж байгаа бол жингээ барих нь маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл хэрхэн жингээ зөв барьж байгаад тэмцээндээ орох уу гэдэг дээр хоол зүйч л ажилладаг. Тиймээс энэ талын мэргэжлийн хүмүүсийн оролцоог хангах нь чухал байгаа юм.
-Өөрөөр хэлбэл хоол зүйч, тамирчны зорилго нэг гэж хэлж болно. Хэдий квотгүй гэдэг шалтгаанаар яваагүй ч одоо хүртэл цахимаар зөвлөгөөгөө өгсөөр байна. Ялгаа хэр гарч байна. Мөн үр дүнгийн тухайд?
-Өмнөх олимп дээр ч одоогийн олимп дээр ч бид цахимаар ажиллаж байгаа. Явах хүртэл нь хамт байрлаж ажиллаад оролцох үед нь цахимаар. Бусад гурван дэмжих багууд ч ингэж л ажилласан. Харин явахынх нь өмнө тэмцээний үед хоолоо ингэж тохируулна, эндээс ийм ийм хүнс авч явна гэх мэт зөвлөгөөгөө өгөөд, манай багийн хоолзүйч нар маань хүнсийг нь бас бэлдэж өгөөд явуулсан. Тэнд очоод тамирчид маань бидний өгсөн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж, мөрдөж, ямар үр нөлөөтэй байна вэ гэдэг хяналтыг цахимаар хийж байна.
Мэдээж хажууд нь байхгүй учраас бодит мэдрэмжийг авч чадахгүй байгаа. Зарим иргэд маань өмнө нь хоол зүйчгүй болоод л ирсэн болох л байлгүй гэж харж байж магадгүй.
Гэтэл спортын шинжлэх ухаан дотор спортын хоол зүй гэдэг салбар яах ч аргагүй хөгжөөд явж байгаа. Бусад орны хувьд хоол зүйчдийнхээ тоог ил мэдээлэхгүй байна. Харин тогооч нарынхаа тоог бол нээлттэй тавьж байгаа. Үүний ард улс орнууд хоорондын спортоос гадна цэвэр шинжлэх ухааны өрсөлдөөн яваад байгаа юм.
-Хэрэв очсон бол гэдэг харамсал төрж байна уу?
-Олимп хараахан дуусаагүй байна.. Сүүлийн энэ хэдэн өдөрт эерэг үзүүлэлтүүд гарч болно, гарахгүй байж ч болно. Гэхдээ бид тэнд байснаараа шууд медалийн өнгийг өөрчлөх боломжтой, эсвэл медал авах боломжтой гэж шууд хэлэх боломжгүй. Харин хажууд байж дэмжлэг болж чадна. Тиймээс ч бид нөхцөл байдалдаа тохируулаад ажлаа хийж л байна.
-Хоол зүйч болон сэтгэлзүйчид яагаад яваагүй вэ гэдэг тодорхойгүй хэвээр байна. Үнэн, зөв нь нотлогдоогүй мэдээллүүд ч их гарч байна. Ямар шалтгаанаар явах багт багтаагаагүй юм бол?
-Олимпод Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эмч, массажистууд маань явсан. Мөн чөлөөт бөхийн холбооны сэтгэлзүйч явсан. Яагаад багтаагүй вэ гэдэг их анхаарал татаж байх шиг байна. Үүн дээр квотын асуудал байгаа.
Энэ нь өмнөх болон энэ удаагийн олимпоор ч тэр ер нь л яригдаж байдаг. Эрх авсан тоогоор квот олгогдоно гэдэг зүйл байдаг. Мөн албаны хүмүүс явна гэдэг дүрэм, журам байдаг. Үнэхээр шинжлэх ухаан чухал, эдгээр мэргэжилтнүүд тамирчдын гүйцэтгэлд нөлөөлж байна гэж харвал энэ квотод өөрчлөлд оруулах цаг нь ирж байх шиг байна. Бусад багууд ч ийм бодолтой байгаа байх. Квотыг тогтоохдоо манай улсаас хэдэн тамирчин олимпын эрх авсан эсэх дээр суурилдаг.
-Явах хүсэлтээ хэзээ гаргасан бэ. Та бүхнийг өөрсдөө хүсэлтээ өгөлгүй үлдсэн гэх хардах өнцөг ч байна шүү дээ?
-Өмнө оны есдүгээр сарын 01-нээс ажиллаж эхлэхдээ л энэ хүсэлтүүдийг ярьж, хэлж эхэлсэн. Нэгдүгээр үе шат дуусаад, ганцаарчилсан зөвлөгөө өгч эхлэх үед ч бид асууж байсан. Бид Олимпруу явах уу гэж тодруулж байсан. Хамгийн сүүлд зургаан сар хүртэл бид явах үгүйгээ тодорхой болгож чадалгүй асуусаар л байсан. Гэсэн ч бид ажлаа хийдгээрээ хийсэн.
Бид нарыг хариуцаж ажилладаг дээд байгууллага бол Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв. Энэ төв спортын хороондоо харьяалагдаж ажилладаг. Яригдаад байгаа квотыг хуваарилах, анкет бөглөх зэрэг ажлыг олимпын хороо нь хариуцдаг.
-Тухайн улсаас хэдэн тамирчин олимпын эрх авахаас шалтгаалж түүний 50 хувьтай тэнцэх тооны хүнийг багтаа авч явах журам үйлчилдэг юм байна. Энэ жилийн хувьд манай улсын 32 тамирчин эрх авч дагалдах багт 16 хүн авч явах квот үүссэн гэж ойлгосон. Эдгээр 16 хүнд сэтгэл зүйч, хоол зүйч зэрэг мэргэжилтнүүд багтаагүй байсан ч энэ квотыг нэмээд авч явах боломж байгаагүй юм болов уу?
-Үүнийг ярихаар хэр үр өгөөжтэй, чухал вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа. Гол нь эдгээр багтсан, багтаагүй, багтаагаагүйдээ, авч яваагүйдээ ер биш. Энэ мэргэжлийн шинжлэх ухааны багт квот байхгүй байгаад байна. Урьд нь тийм тогтолцоо байсан юм бол одоо өөрчилж болно шүү дээ. Ямар ч байсан бид олимп болон том тэмцээнүүдэд очоод шинжлэх ухаан гэдэг зүйлтэй тулж байна. Дэлхий шинжлэх ухаанаар гарч ирж байна гэдгийг харах нь зөв, хэрэгтэй. Тиймээс дараагийн олимподоо энэ алдаагаа засаад, спортын шинжлэх ухаанаар тамирчдаа дэмжих ямар боломж байгаа вэ гэдэг дээр илүү анхаарлаа хандуулж ажилласан нь дээр байх гэж бодож байна.
-Яах аргагүй тогтолцоо, шинжлэх ухаан яригдаж байна л даа. Энэ тогтолцоог Монголд үр үндсээр нь суулгахад хугацаа шаардлагатай байгаа юм болов уу эсвэл албаны гээд байгаа хүмүүс ойлгох нь чухал байгаа юм болов уу. Таны бодол?
-Ойлгох, шийдвэр гаргах, шинэчлэх, өөрчлөх нь чухал байгаа. Мөн дасгалжуулагч, тамирчдаасаа хүсэлтийг нь сонсох хэрэгтэй гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон дарга явсан нь зөв
Хамсаатан гар уу чи
ted yu gej ene kvotod bagtah ve dee, ta nar hudlaa sensaatslaj, odoo olimpiig uls turjuulj bna. etsest ni Battulga avah gej bgaa bolohoor iim heruul degdeej bna
Дарга статусгүй байж олимпид явна гээд бодоод байдын гэнэ ээ, ядаж даргын авгай ч биш
ted bugd huviin zardlaar yavj bgaa
Шинжлэх ухаан ба дарга хоёрын хамаар�##� : урвуу хамаар�##�тай байдаг
Ёоохххх
Дарга нар гэо бүлтэйгээ явсан нь дээр тэд юм үзэж нүд тайлаг шун�##�аа дараг
Дараагийн олимпоос эхлээд олимпоос тамирчдыг даг�##�даж явах дарга нарын тоог тогтоож яс мөрдүүл.
Battulgiin troll
16 даргын нэрийг гаргаад тавьчих л да. улсын төсвийн мөнгөөр ямар үүрэгтэй явсныг нь хармаар б?
haha Battulgiin troll uu? yu gej 16 han kvotod dasgalhuulagch yuni turuund bugd yavj bgaa
Сэтгүүлчдээ олимпын хороонд очоод ямар �##�бан туша�##�тай хэн хэн хамт явсныг асууж ил тод болгоочээ. Ха�##�тын гэрээ хийчихээд дуугарч чаддаггүй юу
Хоол зүйч,сэтгэл зүйч явсанаас дарга нар болон эхнэр хүүхэд нь улсын зардлаар явб�##� тамирчид илүү и х амжил гаргана зөв үү.
Юун хоол зүйч, сэтгэл зүйч вэ? Ер нь цаашдаа олимп болон томоохон ур�##�даан тэмцээнд тамирчид ч явах хэрэггүй ш дээ, ахиухан дарга нар л явдаг болмоор байна.
Манай улсад мэргэжлийн ур чадвар зөвлөгөө үнэгүй, репер дуучин, инфлүенсэрүүд л чух�##� бөгөөд Засгийн газарт ч нөлөөлж чадна. Өнөөдөр з�##�уу монгол судлаачдын сург�##�т гэсэн чинь монголын гүн ухааны асууд�##� судлаагүй хүн сууж байх юм билээ
Наранбаатар, Бадарууган, Отгонцагаан гэх мэтийн үеээ өнгөрөөсөн хүмүүс гэр бүлээ дагуулаад олон олон олип хэслээ одоо болихгүй юмуу!!! Ажил л ахицтай байв�##� яаахав гэхсэн!!! Ярьдаг биш ажил хийдэг хүмүүс олимпийн хооронд хэрэгтэй байнаа!!!
Зүгээр л шууд дарга нар явсан биднийг орхисон гээд шууд хэлчих зориг �##�га уу
Тэгээд хэлээд байгаа юм бусуу.
Олимп явсан дарга нарын квотыг ш�##�га. Зард�##� мөнгийг нь шилэн байлга. Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж хоол судлаач, сэтгэл зүйчдийг хасаж олимпод явсныг тогтоож хариуцлага тооцох
Монгол улсын ДАРГА . нар мандатугай ! улам олон болох бол тугай ! ! !
Сү овогтон үлмэдэх баньдыг �######�уул... манайхан сэтгэл зүй, тэмцэх чадвар �##�га, хөлдүү төмс шиг бх юм. Хөндлөн дүнз шиг бх юм. Дасг�##�жуулагч нараа солио... 1900 онд байсан яст мэлхий шиг хоцрогдсон улс өвгөчуул бна..
Battushig bolon tuunii ger bul uursdiin zardlaar yavj bgaa. hudlaa um bichihee chi boli za m#laa
Даргаасаа айх байсан юм бол яах гэж ярилцлага өгөө вэ?!
hool zuichees dasgalchuulagchaa avch yavah estoi bizdee m#luudaa
Сэтгэлгүй гарууд
Монголын Олимпын хорооны дарга Баттүшигт хариуцлага тооцох хэрэгтэй шүү! Сэтгэлзүйч, хоолзүйчийн оронд эхнэр, баян тэрбумтан хадам аав, ээжийгээ дагуулаад явчихдаг ямар өлөн нөхөр вэ? Огцрох хэрэгтэй шүү! Бадрууганы эхнэр ч ялгаагүй, бүүр тамирчдын ёслолын хувцсыг нь өмсчихсөн ч байх шиг! Ямар ичих нүүргүй новшнууд вэ?
Өсгийн өлөн нь тавигдахгүй нь ээ . Дарга гэж нэг гуйлгачин байна Сү гийн хүүгээс өөр тавих хүн Монгол Улсад �##�га уу
Маш чух�##� мэргжэлтэнгуудийг монголчууд тоохгуй юм сэтгэл зас�##�ч , хоол зуйч , хөдөлгөөн зас�##�ч бна маш чух�##� мэргэжилтэн бух төрөлийн хаг�##�гааны дараах уё гд