Хүнсний инженер О.Гал-Очир: Төсөвлөсөн мөнгө ижил атал хоол нь ялгаатай байж болохгүй
Сургууль цэцэрлэг эхэлсэнтэй холбоотойгоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудал олон нийтийн сүлжээнд яригдаж байна.Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Ойт цогцолборын цэцэрлэгийн хүүхдийн хоол шүүмжлэлд өртөөд байгаа бол Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын дунд сургуулийн үдийн хоол сайшаагдаж буй.
Бид цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны чанар, тулгамдаж буй асуудлын талаар Хүнсний инженер О.Гал-Очиртой ярилцсан юм.
-Улсын төсвөөс цэцэрлэг, сургуулиудад хүүхдийн хоолны мөнгийг ижил дүнгээр санхүүжүүлдэг. Гэтэл хоолны амт, чанар, хийц ялгаатай хэвээр байна. Энэ тал дээр таны байр суурь?
-Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны өртөг 2475 төгрөгөөр өмнөх жилийг хүртэл үргэлжилж байсан. Энэ жилээс Боловсролын сайд шийдвэр гарган 525 төгрөгөөр нэмэгдүүлж гурван мянган төгрөг болгоод байна. Энэ өртөг дээр эцэг эхчүүдийн оролцоог хангах зорилгоор 1 мянган төгрөгийг нэмэх шийдвэр гаргасан ч одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа юм.
Хүүхдийн хоолны мөнгө 2475 байхад ч одоо 3мянга болсон ч цэцэрлэгүүдийн хоол ялгаатай хэвээр байна. Зарим газрууд өөрт байгаа төхөөрөмж, боломжоо бүрэн ашиглаж хоол бэлтгэж байхад нөгөө талд усан зутан хийгээд дээр нь дэлгүүрийн боорцог, жигнэсэн мантуугаар л болгочхож байна.
Угтаа нэг хүүхдэд очиж буй төсөвт өртөг ижил атал ялгаатай байж болохгүй биз дээ. Тэгэхээр ижил байлгах үүднээс, ашиг шимтэй хоол бэлтгүүлэх үүднээс стандартчилах хэрэгтэй санагддаг.
-Шим тэжээлтэй хоолныг яагаад хийж чадахгүй байна?
-Эцэг эхчүүдээс 1 мянган төгрөгийг авъя гэдэг шийдвэр гаргасан. Гэхдээ улсаас олгож буй 3 мянга дээр нэмэрлэж 4 мянган төгрөг болгоод үнэн хэрэгтээ ялгаа гарахгүй гэж харагдаж байна.
Хүүхдийн хоолонд зориулагдсан 200 гаруй түүхий эдийн жагсаалт бий. Гэтэл төсөвт өртөг болох 3 мянган төгрөгөөрөө 40 нэр төрлийг л авч чадаж буй. Тэгэхээр хүүхдийн хоол цөөн нэр төрөлд хязгаарлагдчихаж байгаа хэрэг.
-Түүхий эдийн тоо цөөрснөөр?
-Тоо цөөн байх тусам амин дэм буурдаг. Амин дэмтэй хүнс гэдэг нь 60 градусаас дээш боловсруулаагүй хүнсийг нэрлэдэг. Үүнд жимс жимсгэнэ, ногооны салат зэрэг багтана. Гэтэл дээрх 40 нэр төрөлд дотор эдгээр багтахгүй байгаагаас амин дэмийн хэрэгцээгээ хүүхэд тэр хоолноос авч чадахгүй байна.
Нэгэн жишээ ярья. Дэлхийн бусад орнуудад үзмийг шууд хэрэглэдэг. Гэтэл манайхан үзмийг устай буцалгаж шүүс хэлбэрээр хэрэглэдэг. Ингэснээр тухайн жимснээс авах амин дэмийг өндөр температурт буцалгаж чихэртэй ус л хүүхдийн ходоодонд орж байна.
-Хоолноос гадна ус, ундны асуудал мөн үүсэж байгаа харагддаг?
-Бас нэг зүйл байгаа нь, нийт цэцэрлэгүүдийн ангид ус шүүгч тавьсан байдаг. Энэ ямар аюулд хүргэж байна вэ гэхээр гэр, сургууль, ажил, цэцэрлэг гээд хаана очсон газраа баллонтой цэвэр усыг тогтмол хэрэглэснээс тухайн хүний эрдсийн хэмжээ нөхөгдөхгүйд хүрч байна. Бусад оронд яадаг вэ гэхээр, цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолтой хамт заавал 200 мл-ээс багагүй хэмжээний байгалийн эрдэст усыг уулгаж заншсан. Ингэснээр тухайн хүүхэд хөлс, шээсээрээ алдаж байгаа эрдсээ нөхдөг хэмээн ойлгож болно.
Гэтэл тэр хэрэгцээгээ нөхөж чадаагүйгээс яс, шүд хэврэгших нөхцөл бүрдэж байна. Манайхан хэзээ ч усанд асуудал байгааг анзаардаггүй. Илүү хүндрүүлэн бодож өнөө л хийжүүлсэн ундаануудад бурууг тохдог.
-Хүүхдүүд цэцэрлэгтээ хангалттай хооллосон ч гэртээ цангаж, өлсөж ирдэг?
-Хүүхэд өдрийнхөө 80 хувийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг. Тэгэхээр өдөрт авах хоол тэжээлийнхээ хэрэгцээний 80 хувийг авсан байх ёстой биз дээ. Гэтэл орой цэцэрлэгээсээ хүүхдүүд их хэмжээгээр цангасан, өлссөн байдалтай ирдэг.
Яагаад ингэж байгааг нь тайлбарлая. Тухайн хүүхэд цэцэрлэгтээ хэчнээн сайн хоол идлээ ч тухайн хоолонд хүүхдэд ашигтай ккал, амин дэм, шим тэжээл байгаагүйн улмаас хүүхэд өлсөх, цангах мэдрэмжтэйгээр гэртээ ирж байна.
-Хэрэв хүүхдийн хоолонд зориулагдсан 200 нэр төрлийн түүхий эдийг авъя гэвэл хэчнээн төгрөгийг нэмэх шаардлага үүсэх бол?
Дээр дурдсанчлан эцэг эхчүүдээс 1 мянган төгрөг нэмж аваад нэг их өөрчлөлт гарахгүй учраас ядаж 3 мянган төгрөгийг Улсаас өгч буй өртөгт нэмэрлэх нь зүйтэй. Хичээлийн 22 хоног хэмээн тооцвол 60 гаруй мянган төгрөг. Энэ бол хувийн үнэтэй цэцэрлэгийн төлбөртэй харьцуулах ч юм биш. Ингэж байж л сая нэг амин дэмтэй хүнс авах өртөг бүрдэнэ. Үүнийг эцэг эхчүүд болон, бодлого боловсруулж буй хүмүүс ч ойлгоосой хэмээн хүсэх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ш�##� хэрэггүй юманд өчнөөн мөнгө өгөөд байдаг мөртлөө ардын хүүхдийн хоол гэж ичмээр юм байдаг. Олигтойхон нэмчих л дээ. Жил болгон нэг гуйлгачингийн яриа болох юм.
1000 төгрөг нэмээд нэмэргүй
2475 төгрөг 1сав жүүсны үнэ хүрэхгүй мөнгө шүү
Iimel l###riin baihgui yu daa mongolchuud bvgd yalgwarlan gaduurhdag vr hvvhdvvdeech ter tomchuud in hvvhdvvdeesee ulun bgaa biz inchin ardchilal geed bgaan ym gej shaah in olon bgaa chadaj bgaa yman deer gej shaana zvgeer iim p###aakuud turd ulsiin mungiig shamshigduulj shimegchilj amdardag huwalznuud bhgui yu gowiinhon bolhoor ene ulsiin baigaliin baylagiin ezen ard irged in busad in yalan guya hotiinhon bolhooroo ymarch baylagt hamaaralgvi hvmvvs bolj taaraaad bgaa ym daa umnu gowiinhon tus#aa huw ezemshine busad aimag hotuudiin irgediig bodwol arail uur bgaad bgaamdaa