Ширхэг эм, тариурыг ч жороор авна гэдэг өрөөсгөл, жортой олгох эмийн жагсаалт өөрчлөгдөөгүй
Энэ сарын нэгнээс Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор олон дагагчтай нөлөөлөгчид болон эмч мэргэжилтэй, эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хүмүүс эм, эмнэлгийн хэрэгсэл сурталчлах боломжгүй болсон.
Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ширхэг эм, тариурыг ч эмчийн бичиг, жороор авдаг болно гэх мэдээлэл цацагдсан.
Иймд тухайн хуулийг нягталж, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тодрууллаа.
Ингэхэд "Жоргүй олгож болдог байсан эмийг гэнэт жорын дагуу олгодог болчихсон юм биш. Жороор олгох эмийн жагсаалт хэвээр байгаа. Зүгээр хуулийн шинэ зохицуулалт мөрдөгдөөд эхлэхээр хүмүүс хуулиа эргэн харж, зарим мэдээлэл ташаа хүрч байна" гэлээ.
Тодруулбал тус хуулийн 16.7-д "эмийг улсын бүртгэлд бүртгэхэд мансууруулах эмийн жороор, сэтгэцэд нөлөөт эмийн жороор, энгийн жороор, жоргүй олгох, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх гэж олгох нөхцөлийг тогтоож, хэрэглэх зааварт тусгана" гэж заасны дагуу эмийг жороор хэрхэн олгох нь зохицуулагдана.
-Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэрхэн туссан бэ-
Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах шаардлага тавина
- 10.1.1.эмийн сангийн зохистой дадлын стандартыг хангаж, өөрийн худалдсан бүтээгдэхүүний хадгалалттай холбоотой чанар, аюулгүй байдлыг хариуцах
- 10.1.2.жороор олгох эмийг стандартын шаардлага хангасан жороор олгох
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 8.5-д заасан эрүүл мэндийн байгууллага нь амбулаториор үйлчлэх эмийн сантай байж болох бөгөөд энэ тохиолдолд зөвхөн тухайн эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн эмийн жороор үйлчилнэ.
- Алслагдсан багт ажиллаж байгаа эмч үйлчлэх хүрээнийхээ хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэгцээтэй эмийг харьяа сумын эрүүл мэндийн төвийн эмийн сангаас авч иргэнд олгож болно.
- Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмээс бусад эмийг цахим жор болон захиалгын дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлж болох бөгөөд энэ тохиолдолд эмийн хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандартыг ханган ажиллах үүрэгтэй.
- Эм найруулах стандартын шаардлага хангасан өрөө бүхий эмийн санд эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн эмчийн бичсэн эмийн жорыг үндэслэн эмийн бүртгэлд бүртгэсэн эмийн үйлчлэгч бодис, чанарын шаардлага хангасан эмийн туслах бодисыг ашиглан эм зүйн технологийн дагуу эм найруулна.
- Энэ хуулийн 10.5-д заасны дагуу найруулсан эмийн чанарыг эм зүйч шалгаж баталгаажуулсны дараа үйлчлүүлэгчид олгоно.
- Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнээр үйлчилж болно.
- Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах үйл ажиллагааг хориглоно
- бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах;
- эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх байгууллагаас бусад эх үүсвэрээс авах;
- эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдийг эм найруулах, бэлтгэх, шалгах, худалдах үйл ажиллагаанд оролцуулах
- хуурамч эм, стандартын бус эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах
- вакцин худалдах
- жороор олгох эмийг жоргүйгээр, эсхүл хүчингүй жороор олгох
- эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм худалдах
- үнэ төлбөргүй олгох болон хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах
- нэгж тунгаар савласан эмийн нэр, тун, тоо хэмжээ, хүчинтэй хугацаа, хэрэглэх зааврыг агуулсан шошгогүй бүтээгдэхүүнийг худалдах
- энэ хуулийн 47.8-д заасны дагуу тогтоосон дээд хязгаараас илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлж эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах
- эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмэх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрмэн эмийн сан хиймэл нулимсыг цаашид жороор олгоно гэхээр нь гайхлаа. Хүн бүр гар утас, компьютер байнга хэрэглэдэг. Бас агаар, орчны бохирдол, тоосжилт ихтэй болсон зэргээс ш�##�тга�##�аад нүд нь байнга хуурайшдаг хүмүүс хиймэл нулимс байнга хэрэглэдэг. тэгтэл тэр байнгын хэрэглэдэг зүйлээ эмчээр бичүүлэх ёстой гэхээр арай л чирэгдэлтэй санагдаад байгаа юм даа. За тэр жороор олгох ёстой антибиотек болон бусад эмүүдийн хувьд бол жор шаардах нь зүйн хэрэг л дээ
ӨӨӨ ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ӨРХ, ДҮҮРГИЙН ЭМЧ НАРААС ЭМИЙН САНГИЙН ЖОР БАРИГЧ НАР ХАМААГҮЙ ДЭЭР ШҮҮ
chinbyrengiin ajiluu
Тийм л байх
1. Нэг т�##�даа энэ бас өөр 1 бизнесийн шахаа л байгаа лдаа ер нь
2. Нөгөө т�##�даа хэрэв тийм биш бол энгийн хүний амьдр�##�аар амьдарч сэтгээчээ СТА-нуудаа
Бүгдийг жороор олгоно гэвэл буруу бас л нэг нуг�##�аа болно.эмч нарын авилга авах арга зам улам хөгжинө.ер нь тэгээд эмчид үзүүлэх оочер дугаар одоо ямар бгаа билээ.цаашид чад�##�тай нь үзүүлэх болох юм бна даа.