Top StoriesНийгэм ярилцлага

Б.Номинтуяа: Манай урлагийнханд хэлний бэрхшээл их байдаг учраас боломжоо алддаг

Өнгөрсөн онд олон нийтийн сүлжээнд Соёлын яам 300 сая төгрөгийн санхүүжилт олгож, кино сургалт зохион байгуулах талаар шүүмжлээд байсан юм. Тэгвэл энэхүү олны анхаарлыг татсан кино сургалт болох "Киноны нүүдэл" төсөл юм.

Энэхүү төсөл нь Монголд анх удаа кино Америкийн Сандэнс кино наадам болон “Киноны нүүдэл” төслийг санаачлагчид кино уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулж байгаа юм.

Уг төслийн санаачлагч Баасанхүүгийн Номинтуяа нь соёл урлагийн салбарт 30 жил ажилласан туршлагатай. Фулбрайтын тэтгэлгээр АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын Их сургуульд 2010-2012 онд урлагийн удирдлагын чиглэлээр суралцаж мастерын зэрэг хамгаалсан. Уран нугараач, урлаг судлаач, продюсер, куратор юм. Ийнхүү тус кино сургалт төслийн талаар ярилцлаа.

-Төслөө хөгжүүлээд олон улсын сангуудаас төсөв босгодог-

 “Киноны нүүдэл” сургалтыг санаачлан зохион байгуулах болсон талаар яриагаа эхлэе?

-Монголын кино урлагийг шинэ шатанд гаргахад кино зохиолыг хөгжүүлэх, зураг авалт, кино үйлдвэрлэл, постпродакшн, түгээлт зэрэг кино үйлдвэрлэлийн үе шат бүрд дэмжлэг үзүүлэх, кино үйлдвэрлэлтэй холбоотой сургалтын хөтөлбөрийг бий болгох, дотоодын кино уран бүтээлчдийг олон улсын кино наадамд оролцоход бэлтгэх, дэмжлэг үзүүлэх, хамтын бүтээлийг дэмжих зэрэг ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх мөн киноны уран бүтээлчид, тэр дундаа найруулагч, продюсер, зураглаач, эвлүүлэгч, кино зохиолч, дууны найруулагч, өнгө тавигч мэргэжлээр мэргэшүүлэх, Монголын кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих хэрэгцээ шаардлагатай байна.

Иймд “Киноны нүүдэл” багийн зүгээс өнөөгийн Монголын кино урлагийн салбарын хэрэгцээ шаардлагыг үндэслэн анхны кино үйлдвэрлэлийн олон улсын сургалтын хөтөлбөрийг санаачлан 2023 онд хэрэгжүүлсэн. Одоо хоёр дахь удаагийн сургалтаа эхлүүлэх гээд бэлтгэл ажлаа хангаад байна.

-Кино сургалт ямар байдлаар явдаг вэ?

Энэ удаагийн кино танилцуулгыг бид вагонд явж байхдаа хийсэн. Маш сонирхолтой. Багш нар маань буюу гадаадын уран бүтээлчдийн сургалтын материалыг бивд эх хэл дээрээ орчуулаад төсөлд хамргадаж буй багууддаа өгдөг. Ерөнхийдөө уулзалтуудаа хийчхээд бид цахимаар сургалтандаа хамргаддаг гэсэн үг. Урт хугацаандаа төслөө хөгжүүлж байгаад олон улсын сангуудаас санхүү босгох боломжоо нээдэг.

-Олон улсын сангуудаас санхүү босгоно гэдэг нь?

-Ерөнхийдөө киноны олон улс дээр сан бүрдүүлэх тэр аргууд нь нэгдүгээрт, сангууд буюу төрөөс санхүүжүүлж байгаа кино сангуудаар дамжуулаад кино бүтээлээ олон улсны бусад продюсерууд уран бүтээлчидтэй хамтраад хамтарсан орноосоо мөнгө босгох ерөнхий модел байгаа. Нөгөөх нь мэдээж хувийн хөрөнгө оруулагчтай, кинонд хөрөнгө оруулдаг том дистрбьютерууд байна, том кино театрууд байна, нэтфликс байна, амазон байна. Тэгэхээр  энэ платформуудад орохын тулд тодорхой хэмжээний уран бүтээлчид маань өөрсдийн мэдлэгтэй байх ёстой. Боловсруулсан төсөл нь өөрөө аягүй өндөр шаардлагыг хангасан өндөр түвшинд боловсорсон байх ёстой. Тэр бүх стандартыг энэ сургалтаараа олж аваад стриймэрүүд рүү магадгүй олон ангит кино бол олон ангит төсөл бол илүү явна. Ер нь олон улсад байгаа санхүүжилтийн нэг онцлог нь тухайн найруулагчийн анхны бөгөөд хоёр дахь кино уран бүтээлийг энэ сангууд ерөнхийдөө санхүүжүүлдэг. Магадгүй гурав дахь дөрөв дэх ээ бол хувийн нэтфликс гэдэг ч юм уу том стриймэрүүдэд дамжуулж, үгүй бол телевизийн том сүлжээнүүд байна тийм төлөвлөгөөтэйгээр дамжуулж авах боломжтой. Энэ багш нар маань бол дандаа сангуудаас мөнгө босгох маш том туршлагатай. Яг энд хүрч ажиллах, тэр мэдлэгээ олж авах нь монголчуудад нээлттэй байх ёстой. Мэдээж энэ мэдээлэл бол нээлттэй байгаа. Гэхдээ тэрийг яг нэг дор цуглуулж,  хамгийн гол нь Монгол хэл дээр нь орчуулж бэлтгэнэ гэдэг нь өөрөө аягүй чухал байгаад байгаа. Энэ бүгдийг аль болох цогцлуулаад уран бүтээлчдээ дэмжих. Мэдээлэл нь нээлттэй, хамгийн гол нь мэдээлэл нь өөрсдийнх нь мэддэг хэл дээр байх нь чухал гэдэг дээр анхаарч ажиллаж байгаа.

-300 сая төгрөгийн санхүүжилтээр хийсэн зүйлсээ бид цаг бүрт нь тайлагнадаг-

-Өнгөрсөн жил Соёлын яамнаас энэхүү сургалтын төсөв болох 300 сая төгрөгийг баталж байсан. Олны дургүйцлийг нэлээн хүргэсэн шүү дээ. Энэ талаар?

-Санхүүжилт маань 20 олон улсын экспертуудыг Монголд авч ирэх, яг тоогоороо бол аягүй өндөр байгаа байхгүй юу 300 хүнийг бүтэн жилийн хугацаанд сургах зардал маань тэр. Тэр бүх хүмүүс монголд ирж байна. Энэ зөвхөн нэг удаагийн сургалт биш бүтэн жил хийсэн сургалт байсан. Тэгэхээр тэр зүгээр буруу ташаа ойлголт байх шиг байсан.

Бид нар мэдээж энэ 20 экспертийн ирж Монголд ирж сургалт хийх зардал нь бол яг өөрөө бусад газрууд бол аймар өндөр, бид нар чинь бас л Монгол бол бас тийм өндөр төлбөр өгөх боломжгүй, төслийн маань төсөл нь ийм байна. Тэгээд тийм болохоор аль болох багш нартайгаа энгийн хамгийн боломжит дүнгээр нь наашаа татсан гол шалтгаан нь говь. Аль болох энгийн, киноны танилцуулга хийнэ гэдэг чинь өөрөө том зүйлн. Нийтдээ 320 хүнд яг тэр мөнгөө хуваагаад үзэх юм бол тэр чинь маш бага. Дөнгөж мөнгө нь батлагдаад тийм хэл ам гараад байсан. Яг үр дүнг нь харчихаад хүмүүс, "өө нээрээ ийм их юм хийж байгаа юм чинь аргагүй шүү дээ" гэсэн. Бид нар мэдээж санхүүгээ авсан юм чинь бүх газраа тайлагнаад явсан.

-Ер нь гадаадын уран бүтээлчид багш нараас яг ямар зүйл дээр манай шинэ залуу найруулагчдийн киног шүүмжилдэг вэ, ямар алдаа дутагдалтай байна гэж хэлдэг вэ?

-Энэ дээр кино зохиолын хөгжүүлэлтийн түвшин, судалгаа хамгийн багадаа олон улсад гарч байгаа төслийн хугацаа 3-6 жил байгаад байгаа. Одоо боловсруулж байгаа төсөл маань богино хугацаанд судалгаа багатай ч юм уу тийм байгаад байна. Тийм болохоор Монголоос гарч байгаа төслүүдийн зохиол дээрээ ажиллах хугацаа, хийх судалгаа, тэрнийг чанаржуулж байгаа маш олон процесс байдаг.

Жишээ нь: скриб доктор гэдэг нэр томъёо гарч ирж байгаа байхгүй юу. Бүр кино зохиолд зориулсан эмч гэдэг нэршилтэй. Нэг ёсондоо зохиолыг аваад эмчлээд бүр сайн болгоод олон улсад гаргадаг тийм мэргэжилтэн.

Тэгэхээр түрүү жилийн хөтөлбөр дээр манай дээр Италийн Александро Пасторо гээд яг зохиолын эмч орж ирж манай уран бүтээлчдэд онлайн хичээлийг зааж байсан. Тэр бол өөрөө олон улсад гарах хамгийн том суурь байгаад байгаа. Энэ өөрөө зохиолын түвшинд хөгжиж байгаа Монголын маань төслүүд тэрэн дээрээ анхаарах хэрэгтэй байна гэдэг юм гарч ирж байгаа.

Хоёрт нь продюсерийн чиглэл байгаа. Яагаад гэхээр Монголд продюсерийн чиглэлээр яг үнэндээ мэргэжил олгодоггүй. Суурь боловсролын системд тэр мэргэжил өөрөө байхгүй байгаа. Тэгэхээр тэрийг олон улсад гаргах, тэр продюсерийн чиглэлийн боловсрол эзэмшээд бэлтгэгдэж байгаа хүн байхгүй огт байхгүй учраас тэр нь бас төслийнхөө чанарт шууд нөлөөлөөд явчихаж байгаа. Тэгэхээр тэрийг тэр мэдлэгүүдийг энэ сургалт олгох нь чухал юм байна гэж харж байгаа. Кино найруулагчийн Монголд мэдээж аягүй их байдаг тийм ээ. Хамгийн гол нь яг олон улсад хамт найруулагч, продюсер, зохиолч 3 маань хоорондоо аймар сайн баг болж ажиллах хэрэгтэй. Гарын тоглолт ямар байдаг юм, хэн нь ямар үүрэгтэй ажилладаг юм тэр талаасаа илүү найруулагч нарын сургалт илүү анхаарч байгаа.

Тэгэхээр энэ гурван хэсэг дээрээ л манай Монголчууд дутагдалтай байна. Бүтээлийн чанар дээр юу болж байна гэхээр дээр дууны чанар, дуу тавилт, кино тавилт, дүр сонголт, кастинг. Кастинг гэдэг бол угаасаа манайд байхгүй. Кастингийн сайн мэргэжилтэнтэй болох хэрэгтэй байна. Талент менежментентүүд тэгээд саунд байна. Тэгээд техникалүүд дээр гафор гэдэг мэргэжил. Яг гадны тэр байгаа  кино продакшинд байгаа мэргэжлийн жагсаалтын бараг л 10-20 хүн бол одоо кино салбартаа байхгүй байгаа олон улсаас. Тэгэхээр тэрийг бас эндээ бэлтгэх шаардлагатай байна. эхний ээлжинд киноны төлөө бол хамгийн чухал бүтээлч авьяасуудтайгаа ажиллах чухал байгаа. Тэр мөнгийг босгох продюсер чухал, тэр зохиолыг бичих тэгээд тэр киног найруулж байгаа. Энэ тал дээрээ угаасаа аягүй учир дутагдалтай байна. 6 жил нэг төслийг хэрэгжүүлдэг гээд түрүү жил хэлээд манай төслийн маань сүүлийн шатанд шалгарсан зарим уран бүтээлч нар шантарч байсан. Гэхдээ үнэхээр тийм хугацаанд л бүтдэг. Бас нэг зүйл нэмж хэлэхэд манай уран бүтээлчид хэлний бэрхшээлтэй. Тийм болохоор бид гадаад уран бүтээлчдийн сургалтын материалыг монгол хэл рүү хөрвүүлэн бэлтгэдэг.

“Film nomad 2024” сургалтын онцлог юу байгаа вэ?

-2023 онд зохион байгуулсан Киноны нүүдэл хөтөлбөрт гурван сарын турш 100 уран бүтээлч хамрагдаж, нийт 51 кино төсөл ирүүлснээс Кино зохиол бичих, төсөл боловсруулах танхимын сургалтын эцсийн санал, олон улсын багш, зөвлөх, продюсер нарын гаргасан шалгуурын дагуу нийт 10 төслийг эцсийн шатанд шалгаруулж байсан.

Бид өнгөрсөн жилийн амжилт дээрээ тулгуурлан 2024 онд Дэлхийн алдарт кино уран бүтээлчдийн өлгий Америкийн Санденс болон Киноны нүүдэл хамтран Монголд анх удаа кино уран бүтээлчдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн болсоныг та бүхэнд дуулгахад таатай байна. Бидний хувьд энэ бол мөрөөдөж явсан 3 жилийн ажил бүтсэн сайхан явдал юм.

Сандэнс наадмын 40 жилийн ой энэ жил тохиож байна. Би өнгөрсөн нэгдгээр сард тус наадамд уригдан очиж, Монгол уран бүтээлчдэд зориулсан тусгай сургалтын хөтөлбөрийг эхлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Киноны Нүүдэл болон Сандэнс Коллаб хамтран манай хөтөрбөрийн өнгөрсөн жилийн үр дүн оролцогдоос авсан судалгаа, олон улсын багш нарын зөвлөгөөний дагуу кино зохиол, найруулга, продюсер чиглэлийн Мастер класс хичээлээс бүрдсэн багц хөтөлбөрийг сонгон Монгол хэлнээ орчуулан хүргэхэд бэлэн болсонд маш их баяртай байна.

-Сургалтын багш нарийн талаар?

Мастер хичээлийг дэлхийн кино урлагийн томоохон төлөөлөгч уран бүтээлчид болох Эммигийн шагналт The walking dead, Ray Donavan, True Blood, Mad Men, Gilmore Girls, найруулагч, продюсер Лесли Линка Глаттер, Венецийн кино наадмын нэр хүндтэй Алтан арслан хүртсэн анхны эмэгтэй найруулагч, Эммигийн шагналт Мира Найр, Марвелын Shang-Chi ба арван бөгжний домог киноны найруулагч Дестин Даниел Креттон зэрэг 10 шилдэг кино уран бүтээлчид сургалтыг удирдан явуулна.

Сургалт тус бүр гурван цаг үргэлжлэх ба нэмэлтээр Санденс Лаб буюу төсөл хөгжүүлэх хөтөлбөрийн зургаан хичээл мөн кино төсөл хөгжүүлэхтэй холбоотой дэлхийн хамгийн их амжилт гаргасан орчин цагийн кино урлагийн 10 гаруй эх кино зохиол, кино төслийн танилцуулга, төсөв, стратеги гэх мэтчилэн 30 гаруй гарын авлага болох нэмэлт материал багтсан. Энэ бүгдийг бүтэн суралцах хугацаа нь нэг жилийн хугацаа учир бид 365 хоногийн эрх олгож байгаа билээ. Оролцогчид орон нутагт болон интернет ашиглан Монгол улсын хаанаас ч энэхүү хичээлд хамрагдах боломжтой. Мөн хичээлээ нэг жилийн хугацаандаа өөрийн боломжит цагаар нөхөж, давтан үзэх боломжтой юм.

Энэхүү сургалтын хүрээнд кино төслийн сонгон шалгаруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн байсан. Тэр талаар мэдээлэл өгөөч.

Энэхүү мастер хичээлийг үзэж суралцаж байх хугацаандаа буюу 2024 оны арванхоёрдугаар сард Та бүхэн кино төслийн уралдаанд оролцох боломжтой болох бөгөөд шилдэг 10 төслийн 20 уран бүтээлчийг 2025 оны хоёрдугаар сард шалгаруулж, дараагийн Сандэнсийн найман долоо хоногийн кино зохиол болон кино продюсерын сургалтанд хамруулна. Хөтөлбөрийг дараагийн шат болох Олон улсын кино төсөл танилцуулах Галт тэрэгний аялалыг 2025 оны 7-р сарын 1-3 хооронд зохион байгуулж шалгарсан 10 төслөөс шилдэг 2 төслийг 2025 оны 7-р сарын 4-нд зохион байгуулагдах Олон улсын кино форумын үеэр зарлах болно. Шилдэг хоёр төсөл нь цаашид олон улсын зөвлөх, Киноны нүүдлийн багийн тусламжтайгаар олон улсад төслөө хөгжүүлэх боломж нээгдэх юм.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 24, 2024 09:51

Ямар тархи сайтайдаа урлаг руу оров гэж. Бүгд нойлын ногоон тэг байсан байдаг

Зочин
Зочин
10 сар 24, 2024 10:44

Хэл сурч болно.

Зочин
Зочин
10 сар 24, 2024 12:14

Соёл, урлагийн сургуулиуд гадаад хэлний сург�##�таа сайжруулб�##�, тэгээд оюутнууд нь өөрсдөө хичээвэл болно дө

УТСАН
УТСАН
10 сар 25, 2024 10:16

МАНАЙ УРЛАГ СОЁЛЫХОНЫГ ХАРДАА ҮНЭН ДҮФ ХОШИН ШОГИЙХОН ХӨӨРХИЙ ТАНКЧИД БОЛЧИХСОН ЯВААД БАЙНАШТ ТЭД ҮХСЭН АЦААРАА АНГЛИ БОЛОН БУСАД ОРНЫ ХЭЛИЙГ СУРАХ ВЭ? ДЭЭ ТОЛГОЙ МУУТАЙ ГАРУУД ӨӨРСДИЙГӨӨ ОД ГЭЭД БОДЧИХ ЮМАА ИНГЭЖ БОЛОХГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТА НАРЫН УТГА УЧИРГҮЙ МААЗРАЛЫГ ҮЗЭЖ СОНСОЖ СУУДАЛ ДЭЭРЭЭ МАЙХАН УНТАЖ БАЙГААД ГАРЧ ИРДЭГ.ОДОО МӨН ЧАНАРЫГ НЬ ТАНЬЧИХААД ҮЗЭХЭЭ БОЛИНГУУТ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД СУГАНЫ ҮС БОЛЖ ЯВСАН ОДОО ДАРААГИЙН СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ДААН Ч ХОЛ БАЙНА ДАА ТЭДЭНДЭЭ ГАНЦ НЭГ ИДЭХ ЮМ ШИДЭЖ ӨГӨӨРЭЙ КӨӨРКӨС

Зочин
Зочин
10 сар 25, 2024 11:13

Хэлний бэрхшээл ч гэх шиг. Гадаад хэлний боловсрол муутайг нь нэх их өхөөрдөөд хэлчихжээ. Хөгжлийн бэрхшээлтэй гэх нь х�##�аг. Хэл сурах авьяасгүй, чадваргүй л гэсэн үг ш дээ.

Зочин
Зочин
10 сар 26, 2024 21:02

Сая гадаадад 2 том жүжиг тавигдахад англиар ярьж жүжиглээгүй юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button