Казахстан Улс: Хуучин руугаа ухрахгүй, тусгаарлагдахгүй, эрс өөрчлөгдсөн
Ерөнхийлөгчийн урилгаар Казахстаны төрийн тэргүүн Монголд айлчлах гэж байна. Есдүгээр сараас хойш дуншсан эл айлчлалын тов ийнхүү албажиж, манай улсад өнөөдөр айлчлан ирэх юм. Казахстан улсын хувьд Монгол Улсын хөрш хоёр оронтой эдийн засгийн түншлэл, гадаад худалдаагаар тэргүүлэгч улсын нэг бөгөөд одоогийн ерөнхийлөгчийнх нь улс төрийн үзэл баримтлал, ялангуяа ОХУ-тай үүсгэсэн харилцаа нь тун сонирхолтой нэгэн.
Касым Жомарт Токаев: Ерөнхийлөгчийн тогтолцооноос салах үндэс суурийг тавих зорилготой
Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев хоёр жилийн өмнө улсынхаа гадаад, дотоод чиг хандлага болон бодлогын талаар ийн бичиж “Politico” сайтад нийтлүүлж байжээ. Түүний нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Би энэ сарын эхээр /2022.09.22/ үндэсний төлөв байдлын тухай үг хэлэхдээ, шударга, ил тод Казахстаныг бий болгох алсын харааг хэрэгжүүлэхийн тулд ардчилсан шийдэл хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Дэлхий нийтийн тогтворгүй нөхцөл байдалд өөрсдийгөө тусгаарлах гэсэн зөн совингоо даван гарах ёстой гэж би үзэж байна.
Даяаршил, харилцан хамаарал, олон улсын дүрэмд суурилсан дэг журмыг орлох боломжит өөр хувилбар гэж үгүй. Хараат бус байдал, тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа нь олон тохиолдолд ухаалаг алхам. Энэ хүслийг ойлгож байгаа ч сүүлийн хэдэн арван жилийн турш дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтийг бий болгосон бүх зүйлийг буцаагаад эргүүлэхэд хүргэж болохгүй нарийн зааг байх хэрэгтэй. Бид дэлхийн систем дэх эрсдэл, хэврэг байдлыг бууруулах үүрэгтэй. Үүнийг хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар шийдвэрлэх ёстой гэж харж байна. Хамтын ажиллагааг хүлээн авахаас татгалзах замаар биш.
Би үүнийг дэлхийн хуваагдлын заналхийлэлтэй нүүр тулж буй улсын удирдагчийн хувьд хэлж байна.Казахстан баруун болон зүүнийг холбосон гүүр болж, Торгоны замын төвд оршиж ирсэн. Бид ОХУ-тай 7600 км, БНХАУ-тай 1800 км хиллэдэг. Европ болон дэлхийн бусад улс орнуудтай өргөн худалдааны холбоотой.Түүхийнхээ туршид, ялангуяа тусгаар тогтнолоо олсноос хойш бид хөршүүдтэйгээ санал зөрөлдөөнтэй асуудлуудыг бүтээлчээр шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж ирсэн. Эдгээр асуудлууд харилцаа, хамтын ажиллагаа, итгэлцлийг алдагдуулах шаардлагагүй. Үүний үр дүнд томоохон орнуудын хувийн ашиг сонирхлынхоо төлөө хамтарч ажилласан нь бүс нутгийн орнуудын ард түмэнд ашигтай байж болдгийг харуулсан томоохон жишээ Казахстан болон илүү өргөн утгаараа Төв Ази юм. Цаашилбал, бид ил тод байдал, хамтын ажиллагааны зарчмуудыг дотооддоо төдийгүй олон улсын хүрээнд ч үнэт зүйлс гэж үздэг. Үнэндээ энэхүү үзэл санаа нь миний засгийн газраас дэвшүүлсэн дотоод өөрчлөлтийн замыг тодорхойлж байна.
Олон улсын томоохон дарамтууд үүсээд байгаа ч бид дотогшоо эргэж, тусгаарлагдахыг сонгохгүй. Үүний оронд бид дэлхий даяар амьдралын чанарыг эрс нэмэгдүүлсэн либерал, олон улсын, нээлттэй бодлогыг улам бүр эрчимжүүлж байна. Манай орон салаа замын уулзвар дээр байна. Бид энэ үе шатанд тулгарч буй чухал асуултуудад хариулж чадахгүй бол дундаж орлогын урхинд орж, бүхэл бүтэн шинэ үеийн итгэлтэй, эрч хүчтэй, амбицтай иргэдийн урмыг хугалах эрсдэлтэй.
Хоёр долоо хоногийн өмнө би парламентдаа “Шударга, Ижил тэгш Казахстан” хөтөлбөрөө танилцуулсан. Энэхүү төлөвлөгөө нь шийдвэр гаргах эрх мэдлийг төвлөрсөн байдлыг тараах, хууль ёсыг бэхжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, иргэн бүрд тэгш боломж олгох зорилготой. Мөн манай улсын томоохон амбицад тохирохгүй супер ерөнхийлөгчийн тогтолцооноос салах үндэс суурийг тавих зорилготой юм.
Үүний оронд бид эрх мэдлийг төвлөрүүлэн, парламент болон орон нутгийн эрх мэдлийг бэхжүүлж байна. Бид улс төрийн намууд бүртгүүлэх, байгуулагдахад тавигдсан хязгаарлалтыг цуцалж олон ургалч байдлын шинэ эрин үеийг бий болгож байна.
Мөн манай улсын үзэл бодол сүүлийн жилүүдэд нийгмийн гүнзгий өөрчлөлт, эдийн засаг, аюулгүй байдлын хямралаас үүдэлтэйгээр эрс өөрчлөгдсөн гэдэгт би итгэж байгаа. Зогсонги байдалд орохгүйн тулд хурдтай хөдөлж, шинэчлэлийн зам руу бүрэн хүчээр орох ёстой гэдгийг бид ойлгосон. Энэ нь бид хөнгөн хуумгай эсвэл хариуцлагагүй алхам хийхийг хэлээгүй. Харин ч эсрэгээрээ. Бид хурдтай урагшилж, тунгаан бодож, ухамсартайгаар алхмуудаа хийж байна. Энэ нь манай дотоод болон олон улсын бодлогод ч хамаатай.
Улс төр, дэлхийн өнцгөөс хамаагүй бүх асуудлыг хамтдаа шийдвэрлэх ёстой гэдгийг ойлгосон цагт л бид урагшилж чадна. Эдгээр нийтлэг сорилтод нэгдмэл, хамтын оролцоотой хариу үйлдэл үзүүлэх ёстой.
Үүний адил бид шударга хуваарилалт, үндэсний хөгжил, эдийн засгийн төрөлжилтийг илүү их нээлттэй байдал, Казахстан дахь эрх мэдлийн төвлөрлийг тараах замаар шийдвэрлэнэ. Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдлын сорилтуудыг даван туулахын тулд бид олон улсын түвшинд хамтран ажиллах ёстой.
Энэхүү шийдвэрлэх үе шатанд, дотооддоо болон дэлхий дахинд, бид эдгээр сүүлийн үеийн хямралуудаас зөв сургамж авч, өнөөгийн замналаа сэргээж, бэхжүүлэхийг хичээх ёстой. Ойрын ирээдүйгээ харж, дотогш эргэх бус гадагш чиглэх болно.
Монголд стратегийн ямар боломж бий вэ
Өнгөрөгч онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцох үеэрээ Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ хоёр орны төрийн тэргүүн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлж, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлын хөндөж, Монгол Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2025 он хүртэл эрчимжүүлэх асуудлаар санал солилцсоныг айлчлалын үеэр ажил хэрэг болгох тов бий.
Манай улсын хувьд Казахстантай гадаад худалдаагаа сайжруулах, хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд “Оросгүй” хэлэлцээ хийх хүлээлт бий.
Казахстаны Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр манай талаас шатахууны импортын асуудлыг хөндөх болов уу. Учир нь ОХУ-ын нефтийн үйлдвэрүүд Украйны дроны довтолгоонд өртсөнөөс хойш дотоодынх нь шатахууны асуудал ч төвөгтэй болж эхэлсэн. Хэдийгээр ОХУ-ын төрийн тэргүүн манайд айлчлах үеэрээ шатахуун тасалдуулахгүй гэсэн ч тус улсын дайны асуудлаас үүдэж хүндрэл үүсэх эрсдэл бий. Иймд манай талаас энэ талбар дээр шинэ түнш хайсаар ирсэн.
Казахстаны хувьд 2022 онд Касым-Жомарт Токаев ерөнхийлөгч болсноосоо хойш өмнөх ерөнхийлөгчийн эрх мэдэлд очоод байсан газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн асуудлыг эдийн засгийн ач холбогдол талаас нь нээлттэй болгосон бөгөөд тус улсын газ, газрын тосыг хариуцсан томоохон компани болох “QazaqGaz”-н гүйцэтгэх захиралуудыг солиод зогсохгүй шатахууны үнийг тогтворжуулж байсан билээ. Өнөөдрийн байдлаар зах зээлд Казасхтаны шатахууны үнэ ОХУ-ынхаас даруй хямд байна.
Мөн айлчлалын үеэр хөндөж магадгүй нэг томоохон сэдэв бол яах аргагүй уран. Казахстан улс ураны олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэлээр жишиг болсон. Үйлдвэрлэлээрээ дэлхийд 37-д бичигддэг төдийгүй экспортоор тэргүүлэгч улс юм. Манайд ураны томоохон төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газартай хэлцэл хийсэн Францын Орано Майнингийн ураны төслийн сайн жишээнүүдийн нэг нь Казахстан билээ.
Дэлхий даяар ураны эрэлт нэмэгдэж, олборлолтын практикт шинэ технологийн дэвшлийг хэрэгжүүлсэн Казахстаны ураны экспорт цаашид ч өсөх төлөвтэй байгаа. Тив дамнасан усан замын экспортыг амжилттай хийсэн, энэ салбарт олон талын туршлагатай гэхүйц. Тус улсад ураныг газар доорх уусгалтын аргаар олборлож байгаа бөгөөд энэ нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай юм. Манайд ч мөн энэ аргыг ашиглан уран олборлож буй. Монголын зүгээс ураны экспорт дээр Казахстанаас туршлага солилцох зайлшгүй шаардлага байх нь дамжиггүй.
Казахстаны хувьд энэ жил хийн нийлүүлэлт дээр томоохон хэлцлийг Хятадын талтай хийхээр болсон бөгөөд хуучин цагийн, хаалттай арга барилыг орхиж шинэ цагийн илүү нээлттэй, олон улс руу экспортоо тэлэх замаар гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, эдийн засгийн олон талт байдлаар томоохон гүрнүүдтэй харилцаагаа гүнзгийрүүлэх амбицтай буйгаа дэлхий дахинаа харуулсан.
Монгол Казахстаны хооронд харилцаагаа шинэ түвшинд аваачих боломжтой энэ цаг үе нь тус улсаас манай улсад 16 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд хийгдэж буй чухал ач холбогдол бүхий айлчлал болоод байна.
Politico сайтаас орчуулсан Б.БУЯНДОРЖ
Ерөнхий редактор Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путин
uls oron yaj hogjdog jisheeg ednees surah heregtei. tuhailbal bid ergej butsaad baina. ard tumenee gegeeruuleegui tul huuchintaigaa zuuraldaad. holiig harj 2g bodoh heregtei. zorigtoigoor delhiin buh orontoi haritsaj bui tednii turshlaga amin chuhal
Казакууд тусгаар тогтноод удаагүй ч НҮБ жагса�##�тад хөгжлөөрөө 50-60 байрт улсаа жагсааж байгаа ард түмэн. Харьцуулб�##� монголчууд 120-130рт улсаа жагсаадаг. Энэ бол хоцрогдсон ядуу орнуудын жагссан байр.